Сурталчилгаа (15)
Хаах

Аз жаргалтай хосуудын нууц

Айл гэр болж насан туршдаа аз жаргалтай, элэг бүтэн, амгалан тайван амьдрахад эхнэр нөхрийн хоёулангаас нь асар их хичээл зүтгэл, ухаалаг шийдвэр, байнгын хамтын ажиллагаа шаардагддаг ажээ. Гэрлэлтээ аз жаргалтай болох өдрийг хүлээлгүйгээр дараах зарчмуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлсэнээр хайр дурлалын амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжтой аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.  

Аз жаргалтай хосуудын нууц

1 Аз жаргалыг бүү "хойш нь тавь"

Хүмүүс бид байр, машин авч, өндөр боловсрол эзэмшин илүү сайн ажилд орчихвол гэр бүлээ аз жаргалтай болно гэж боддог. Энэ нь буруу юм. Хүн цаг үргэлж байгаа зүйлдээ баярлаж аз жаргалтай амьдрах ёстой төдийгүй хамгийн гол нь хайртай хүнээ сэтгэл амар байлгаж, үргэлж ярилцах хэрэгтэй. Мөн ажил ажил гэж амин чухал гэр бүлээ хойш тавихын оронд, илүү цаг завыг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж, хайрыг мэдрээрэй. 

Аз жаргалыг бүү "хойш нь тавь"

2 Хайртдаа үргэлж талархаж байгаарай

Талархал нь аз жаргалыг "усалж ундаалдаг" шидтэй. Өдөр тутамд болж байдаг энгийн зүйлсийг олж харан талархаж сураарай. "Баярлалаа" гэдэг үг өөрөө ид шидийг бүтээдэг бөгөөд гэр бүлийн харилцаанд ч гайхалтай өөрчлөлтийг авчрах болно. Олж харж чадах л юм бол "Миний төлөө хийсэн бүхэнд баярлалаа", "Крант засч өгсөнд баярлалаа", "Амттай сайхан оройн хоол хийж өгсөнд баярлаж байна" гэхчилэн талархах шалтгаан амьдралд мундахгүй олон  шүү. 

Хайртдаа үргэлж талархаж байгаарай

3 Бие биендээ итгэ

Ханиа үргэлж хардаж зовоож байдаг бол та хоёрын харилцаа удаан үргэлжлэхгүй. Ийм учраас ханьдаа үргэлж итгэхээс гадна өөрөө ч түүнийхээ итгэлийг дааж явах нь чухал юм. 

Бие биендээ итгэ

4 Хэрүүл хийхээс зайлсхий

Жижиг сажиг зүйлээс болж хэрүүл уруул хийх нь гэрлэлтийн хамгийн том дайсан болж байдаг. Хэрүүл хийх гэж байгаагаа мэдмэгцээ өөрийгөө тайвшруулж шүршүүрт орох юмуу салхинд алхахыг танд зөвлөж байна. Тайвширсан хойноо хайрттайгаа ярилцвал илүү үр дүнтэй байна гэдгийг бүү мартаарай.

Хэрүүл хийхээс зайлсхий

5 Өөрийнхөө сэтгэлийг биеийн хэлэмжээрээ илэрхийлж сурах

Хайртынхаа гарыг атгаж, үнсэж, тэвэрч өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж байх нь яахын аргагүй чухал зүйл юм. Үүнээс гадна та хоёрын сексийн харилцаа хэвийн байх нь бат бөх гэрлэлтийн суурь болж өгдөг ажээ. 

Өөрийнхөө сэтгэлийг биеийн хэлэмжээрээ илэрхийлж сурах

6 Санхүүгийн тал дээр нээлттэй байх нь чухал

Санхүүгийн тал дээр хосууд нээлттэй байх хэрэгтэй. Эсрэгээрээ нэгнээсээ мөнгөө нууж, худал хэлэх нь харилцаанд ан цав суулгаж, томоохон маргалдааны эхлэл болох нь бий. Тиймээс ямагт санхүүгийн асуудлаа ил болгож байгаарай. 

Санхүүгийн тал дээр нээлттэй байх нь чухал

7 Гэнэтийн бэлэг бэлдэж баярлуулаарай

Хайртынхаа өмдний халаасанд хайрын үгтэй зурвас бичиж үлдээх юмуу орой ажлаас нь ирэхэд баглаа цэцэг, үнсэлтээр угтаж яагаад болохгүй гэж? Түүнийг таамаглаж амжаагүй байхад нь гэнэтийн бэлгээр баярлуулаарай. Романтик оройн хоол, чамин бэлэг гээд юу ч байж болно шүү дээ. 

Гэнэтийн бэлэг бэлдэж баярлуулаарай

8 Үргэлж нэг нэгнээ магтаж бай

Хайртдаа инээмсэглэл, дуу хоолой, нүд, үсний засалт чинь таалагддаг гэж хэлж байгаарай. Бас чи минь сайн аав, мундаг инженер гэж магтсан ч болно. Таны хайрт таниар хайрлуулж байгаагаа мэдрэх нь чухал юм шүү. 

Үргэлж нэг нэгнээ магтаж бай

9 Бие биенээ дэмж

Хувийн амьдрал, ажил төрөл, өвчин зовлон гээд хүний амьдралын бүхий л цаг үед нэг нэгнээ дэмжиж түшиж явах шиг чухал зүйл энэ хорвоод үгүй биз ээ. Гэрлэлтийг "Хөмөрч мэдэх завинд суусан хос хоёр" гэж тодорхойлж болох юм. Хэрэв хэн нэгэн нь завин дээрээ далбилзаад эхэлбэл нөгөөх нь завиа хөмрүүлэхгүйн тулд бүхнийг хийх хэрэгтэй. Ингэхгүй бол хоёулаа хамтдаа живнэ. 

Бие биенээ дэмж

10 Ижил зүг рүү харах хэрэгтэй

Эхнэр нөхөр хоёулаа нэгэн зүгт чиглэж, нэгэн ижил зорилго, амьдралыг үзэх үзэл, сонирхол, зан ааштай байж гэмээнэ аз жаргалтай байдаг жамтай. 

Ижил зүг рүү харах хэрэгтэй

11 Үргэлж анх танилцсан үеийнх шигээ бай

Эхэн үедээ ямар ч харилцаа "өө сэвгүй" байдаг. Нөгөө хүнээ өөртөө татахын тулд өөрийнхөө бүхий л сайн сайхан чанаруудаа гаргаж харуулдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид хайртынхаа юунд уурлаж баярладаг, ямар зан төлөв, дутагдалтай хүн бэ гэдгийг мэдэж авдаг нь хэвийн л зүйл.

Гэрлэж нэгэн дээвэр дор амьдрахаараа зарим хүмүүс санаа амарч хайртыгаа өмнө нь харж байсан харцаараа харахаа больдог төдийгүй гадаад байдалдаа ч анхаарахаа больж, үргэлж уурлах нь бий. Мэдээж хэрэг он цаг өнгөрөхийн хирээр анх танилцаж байсан шигээ залуу сайхан, гуалиг бие галбиртай байх боломжгүй ч гэсэн та гадаад байдал, сэтгэл санаа, ухаан бодлоороо үргэлж хайртынхаа "хайрыг булааж" байх ёстой гэдгээ мартаж болохгүй. Гэрлэлтээ аз жаргалтай байлгахын тулд цаг үргэлж хөдөлмөрлөж байх учиртай. 

Үргэлж анх танилцсан үеийнх шигээ бай

12 Сэтгэлээсээ ярилцах нь маш чухал

Хосуудын гаргадаг нийтлэг алдаа бол ярилцахгүй байх юм. Тэдний дунд ямар асуудал байгаа, юу нь болж, юу нь болохгүй байгааг үргэлж ярилцаж байх нь хамгийн чухал. Эс бөгөөс үл ойлголцол үүсч, маргаан гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс ямагтай хайрттайгаа ярилцаж, нээлттэй байгаарай. 

Сэтгэлээсээ ярилцах нь маш чухал

13 Өөрийгөө бодохоо боль

Хайртынхаа сайн сайхны төлөө үргэлж санаа зовон анхаарч халамжилж байх нь гэрлэлтээ аз жаргалтай байлгах "үндсэн" хүчин зүйл байдаг ажээ. Ийм учраас өөрийгөө бодохоо больж өөрөө өөртөө яаж ханддаг билээ яг тэр байдлаараа хайртдаа хандаж байгаарай. 

Өөрийгөө бодохоо боль

14 Үг, үйлдэл, бодлоороо зөв амьдар

Аз жаргал гэдэг бол туйлын эмзэг зүйл. Эхнэр нөхрийн хэн нэгэн нь өөр хүнд дурлаж гэр бүлээ орхисноос болж жил болгон хэдэн хос салдаг билээ дээ? Гэр бүлтэй байж хүнд дурлана гэдэг сүйрэлд хүргэх зам учраас сэтгэлээ ямагт хямгадаж явахыг хичээх хэрэгтэй. 

Үг, үйлдэл, бодлоороо зөв амьдар

15 Уучлал гуйж бас өршөөж сураарай

Төгс хүн энэ хорвоо дээр байхгүй. Хайртыгаа гомдоох ямар нэгэн буруу үйлдэл хийсэн бол цаг алдалгүй уучлал гуйж сураарай. Хайрт чинь таныг гомдоосон бол өгөөмөр сэтгэлээр уучил. Гэр бүлийн харилцаа уучлалгүйгээр цааш явах боломжгүй байдаг. Өөрөөр хэлвэл гэрлэлтээ аз жаргалтай байлгахын тулд өөрийн үг, үйлдэл, бодлоо үргэлж захирч байх ёстойгоос гадна өөрт тань яаж хандаасай гэж хүсдэг билээ хайртдаа яг л тэгж хандах ёстой байдаг ажээ. 

Уучлал гуйж бас өршөөж сураарай

21
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл