Сурталчилгаа (15)
Хаах

Солонгос бүсгүйчүүдийн цэвэрхэн арьстай байдгийн нууц

Өмнөд Солонгосыг гоо сайхны мэс заслаар алдартай гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл Солонгосчууд гоо сайхны мэс заслаас гадна гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдартай. Тэдний үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүн үнэхээр чанартай байж чаддаг бололтой. Ингээд Солонгос бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг гоо сайхны нууцаас сонирхоцгооё.

Солонгос бүсгүйчүүдийн цэвэрхэн арьстай байдгийн нууц

1 Үс хөвсийлгөгч

Нарийхан үстэй охидын хувьд үсээ хөвсгөр харагдуулна гэдэг нэлээд асуудал болдог билээ. Харин азаар солонгосчууд мини-үс ороогчийг хийсэн бөгөөд үүний ачаар та хэдэн сарын турш хөвсгөр үстэй байх боломжтой. Гэхдээ энэ зөвхөн үсний уг босгоход зориулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй.  

Үс хөвсийлгөгч

2 Морьтой тос

Солонгосчууд морины өөхийг ашиглан энэхүү тосыг бүтээж байгаа гэнэ. Хүний арьсны өөх болон морины өөхийг адилхан хэмээн солонгосчууд үзэж байгаа бөгөөд энэхүү тос нь чийгшүүлэх, сорви арилгах, жижиг шарх эдгээх үүрэгтэй юм байна. Ази бүсгүйчүүд аль хэдийнэ энэ тосыг ихээр хэрэглэх болсон хэдий ч европ бүсгүйчүүд хараахан хэрэглэж эхлээгүй байгаа бололтой.

Морьтой тос

3 Хор - шилдэг эм

"Хор" гэсэн бичигтэй чийгшүүлэгчийг худалдаж авах хүн бараг л олдохгүй болов уу. Харин Өмнөд Солонгост нүд ирмэхийн зуурт л лангуунаас алга болдог гэнэ. Эрт дээр үед төрөл бүрийн амьтан, ургамлын хорыг эмчилгээнд зориулан ашигладаг байсан бөгөөд солонгосчууд эртний аргыг ашиглахаар шийдсэн бололтой. Ингээд тэд зөгийний хороор чийгшүүлэгч хийх болсон бөгөөд энэ нь төрөл бүрийн арьсны халдварыг эдгээдэг байна.

Хор - шилдэг эм

4 Түрсний тос

Өглөө 2 ширхэг түрсийг чийгшүүлэх зорилгоор, оройд 3 ширхэг түрсийг нөхөн сэргээх, цайруулах зорилгоор түрхэнэ. Мэдээж 100% байгалийн гаралтай биш учир гэр бүлийнхэн тань идчих вий. Мэдээтэй байгаарай.

Түрсний тос

5 Бяслагны тос

Солонгосчууд хүнсний зүйлээр гоо сайхны бүтээгдэхүүн хийх нь илүү дээр гэж үзэж байгаа бололтой. Энэхүү бяслагны тос нь залуужуулах, чийгшүүлэх үйлчилгээтэй гэнэ. Түрхэхэд нэлээд төвөгтэй байдаг учир болзоонд явахынхаа өмнө хэрэглээд хэрэггүй л болов уу.

Бяслагны тос

6 Алттай маск

Үрчлээ тэнийлгэх, цайруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй алттай маскыг хүн бүр л хэрэглэж үзэхийг хүснэ биз. Хэдийгээр давуу тал ихтэй ч сул тал бас байгаа бөгөөд таны арьсанд харшил өгөх магадлалтай.

Алттай маск

7 Цусан маск

"Sleeping pack" нь шөнө унтахын өмнө түрхээд, өглөө угаадаг маск юм. Цайрахыг хүссэн хүн бүр энэ маскыг хэрэглэж болно. Энэхүү маскан дахь цус нь луугийн цус гэнэ.

Цусан маск

8 Нүүрний будгаа тогтоох

Солонгос улсад зундаа маш их халж, бүгчим болдог. Харин энэхүү хүнд үеийг охид бүсгүйчүүд хялбархан аргаар давж, гоо үзэсгэлэнгээ тодотгодог байна. Тэд энэ аргаа өөрсдийн цахим сүлжээнд дэлгэснээр, маш олон хүн үүнийг туршиж үзэн, ам сайтай байгаа юм. Уг аргыг туршихын тулд танд савтай ус, хүүхдийн цацлага хэрэг болно. 

Эхлээд өдөр тутамд хэрэглэдэг крем, энгэсэг болон өө дарагчаа нүүрэндээ түрхэж, тараагаарай. Дараа нь хүүхдийн цацлага буюу талькийг том багсаар тараан, нүүрэндээ түрхэх хэрэгтэй. Толинд хараад өөрөөсөө бага зэрэг цочиж магадгүй тул болгоомжтой байгаарай. 

Үүний дараа нүүрээ савтай хүйтэн усанд дүрж, 15-30 секунд байлгах хэрэгтэй. Нүүрээ тэр чигээр нь буюу гар хүргэлгүй хатаана. 

Энэхүү аргын тусламжтайгаар та зуны халуунд хөлөрч, нүүрний будаг буух вий хэмээн сэтгэлээ чилээж, айх шаардлагагүй болж байгаа юм. 

Нүүрний будгаа тогтоох

9 Гоо сайхны мэс засал

Гоо сайхны мэс засал Өмнөд Солонгост түгээмэл тархсан зүйл. Солонгос охид багаасаа гоо сайхны мэс засалд орохыг мөрөөддөг бөгөөд эцэг, эхчүүд нь гоо сайхны мэс засалд орох эрх болон мөнгийг төрсөн өдрөөр нь бэлэглэдэг байна. Гэхдээ ихэнхдээ нүүрний хэлбэр засах мэс засалд солонгосчууд ордог аж. Гэрэл зурагнаас харахад солонгос эмч нар цоо шинэ хүн бүтээх чадвартай бололтой. Нэг талаас авууштай ч нөгөө талаас аймшигтай мэт санагдана.

Гоо сайхны мэс засал

5
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл