Сурталчилгаа (15)
Хаах

Нэгэн гэр бүл өөрсдийнхөө зургийг 20 жил авчээ

Энэ хорвоо дэлхий дээр үнэ цэнэтэй зүйл их олон байдаг. Гэхдээ юу юунаас илүү эрхэмлэн чухалчилах зүйл бол мэдээж цаг хугацаа юм. Цаг хугацаа гэдэг харвасан сум лугаа адил. Өнгөрөх л юм бол дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Цаг хугацаа бүхнийг түрэн хувиргадаг атлаа өөрөө бас эс гүйцэгдэнэ. Үүний нэгэн жишгээр нэгэн гэр бүлийг цаг хугацаа хэрхэн өөрчилж, хувиргасныг доорх гэрэл зургуудаас хамтдаа сонирхоцгооё. 

Нэгэн гэр бүл өөрсдийнхөө зургийг 20 жил авчээ

1 1991 он эхлэл

Бүх зүйл 1991 онд даруулсан энэ зургаас эхлэлтэй. Хосууд төрөөд сар ч хүрээгүй байгаа бяцхан хүүгийн хамт гар гараасаа хөтлөлцөн зогсжээ. Тэдний өмссөн хувцасыг ажиглавал нарлаг өдөр байсан бололтой. Цайвар цамц өмссөн хосуудыг харахад хүүхэдтэй болоход нэлээд настай харагдах аж.

1991 он эхлэл

2 1992 он

Жилийн дараа санамсаргүйгээр дахин авахуулсан гэрэл зураг хосуудад үүнийг жил бүр уламжлал болгох сэдлийг төрүүлсэн байна. Хүү хараахан ганцаараа зогсож чадахгүй байгаа тул хосууд хүүг хөтөлжээ. Харин аавынх нь үс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс арай л багассан харагдаж байгаа биз. Тэгээд ч хүүхэд өсгөнө гэдэг тийм ч санаснаар болчихдог зүйл биш шүү дээ.

1992 он

3 1993 он

Мэдээж гэр бүлийн уламжлал бас нэгэн инээд хөөр аз жаргалтай зургаар үргэлжилжээ. Харин бяцхан хүү камерийн өмнө инээмсэглэхээ ч мэддэг болсон байна шүү.

1993 он

4 1994 он

Бүсгүйн өмссөн хар толбон хээтэй өмд муугүй сонголт байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Камерийн өмнө догдлон зогсох ээж аавтай нь харьцуулбал хүүд энэ бүхэн тийм ч сонирхолтой биш байгаа бололтой. 

1994 он

5 1995 он

Аав, ээж, хүү 3 яагаад ийм хол хөндий зогсоно вэ? Тухайн жилд энэ гэр бүлд ямар нэг зүйл тохиолдсон юм болов уу? Эсвэл тэд зүгээр л хэвийн орон зайгаа илүүд үзэв үү? Эсвэл энэ зурагчны санаа байв уу? Олон асуулт энэ зурагт хариугүй үлджээ.

1995 он

6 1996

Тэд өмнөх алдаанаасаа суралцаж энэ удаад урьд өмнөхөөсөө ч илүү дотно гарцгаажээ. Эхнэрээ тэврэн аз жаргалтайгаар инээмсэглэх нөхрийнхөө хайранд бүсгүй тун ч сэтгэл хангалуун харагдана. Бүсгүй ч үсээ будаж өөртөө анхаарал тавьсан нь сайны дохио ч юм билүү. Харин хүү нь ичингүйрэн инээмсэглэжээ

1996

7 1997

Өмнөх зургаас хойш даруй нэг жил өнгөрсөн ч ээжийнх нь үсний өнгө цайрч хүү бага зэрэг жин нэмснээс өөр ямар нэг өөрчлөлт харагдсангүй. Харин аав нь урьдын л адил хэвээрээ.

1997

8 1998 он

Жилийн өмнөхэй харьцуулахад хүүгийн өндөр мэдэгдэхүйц өсчээ. Харин энэ удаад тэд гуталгүй зураг авхуулах шийдвэрээ дахин гаргасан бололтой. Жил ирэх тусам багассаар байгаа нэг зүйл нь мэдээж аавынх нь үс. 

1998 он

9 1999 он

Өнгөрсөн жилийн зургаас өөрчлөгдсөн зүйлс олон байгааг бид харж байна. Аав нь шил зүүдэг болж, ээж нь үсээ богино засалтаар зассан байгаа бол хүү илүү биеэ даасан шинжтэй болсон байна.

1999 он

10 2000 он

Тэдэнд дахин нэг аз жаргалтай үйл явдал тохиолдсон бололтой. Инээмсэглэл нь урьд урьдынхаас ч илүү тодорч харагдана. Хүүгийн өсч томорч байгаа нь бүр ч илүү мэдэгдэх болжээ.

2000 он

11 2001 он

Харин энэ удаад хүү өөрийн шүтэн биширдэг хамтлагийн зурагтай цамцыг зураг авалтандаа өмсөхөөр шийджээ. Тэр бол хүүхэд залуусыг байлдан дагуулж байсан Лимп Бизкит хамтлаг юм. Харин ээж нь хүүгийнхээ хувцаслалтыг шоглосон янзтай инээмсэглэх агаад аав нь ч мөн инээдээ барьж ядаж байгааг тодорхой харж болно.

2001 он

12 2002 он

Тэд яагаад инээмсэглээгүй юм бол? Зураг авалтын өмнө хүүгийн хувцасны сонголт эсвэл ээжийнх нь гуталны сонголт маргаан дагуулав уу?

2002 он

13 2003 он

Энэ удаад тэд ядаж л хувцасны сонголтын маргаанаа зогсоож муугүй дүр төрхийг бүтээцгээжээ. Хүү  ч халаасандаа гараа шургуулаагүй байгаа нь сайн хэрэг юм. Аав ээж хоёр нь биеийн жиндээ анхаарал тавьдаг гэдгээ харуулсаар л байна. 

2003 он

14 2004 он

Хамгийн ихээр өөрчлөгдөж байгаа хүн бол мэдээж хүү билээ. Одоо тэр ээжтэйгээ ижил өндөртэй болсон байна. Түүний өмссөн хэлхгэр өмд тухайн үед хамгийн их борлуулалттай байсан гэдгийг сануулах нь илүүц биз. Харин аав нь шилээ зүүхээ больсон бололтой.

2004 он

15 2005 он

Харин энэ зурагт бид бяцхан хүү биш өсвөр насны хүүг харж байна. Одоо тэр бараг л аавтайгаа адил өндөртэй болж шүү. Хувцаслалтыг харин энэ удаад тэд хүүдээ даатгасан бололтой.

2005 он

16 2006 он

2006 онд ч хэлхгэр өмд загварын тайзнаас буугаагүй л байжээ. Түүнчлэн 2000 оноос гэр бүлийн гишүүд гар гараасаа хөтлөлцөн зургаа авхуулаагүй байгааг та анзаарсан уу?

2006 он

17 2007 он

Өсвөр насны хүү жүжигчин Зак Эфроны дэлгэрүүлээд байсан үсний засалтаар гоёсон байна. Энэ нь ч түүнд өөрийгөө насанд хүрсэн нэгэн мэтээр төсөөлөхөд хүргэсэн бололтой. Харин ээж нь энэ зурганд анх удаа шил зүүжээ. 

2007 он

18 2008 он

Хэр том болж хэд насалж хөгшрөхөөс үл хамааран эцэг эхүүд хүүхдээ хэзээд жаахан сахиусан тэнгэр хэвээр мэт санана. Эцэг эхийн хүүхдэдээ зориулах хайранд хязгаар гэж үгүй. Хүү аав ээжтэйгээ ижилхэн өндөртэй болсон хэдий ч яагаад чухам одоо болтол халаасандаа гараа хийсээр л байгаа юм бол?

2008 он

19 2009 он

Хүү нь ааваасаа өндөр болжээ. Хүүхэд асарна гэдэг цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ зугаацуулахаас ялгаатай шүү. Аав ээж хүүгээ өсгөхөд маш их анхаарсан бололтой. Зарим хүүхдүүд гэр бүлийн зураг авахуулахыг хүсээд байдаггүй. Харин энэ хүүгийн хувьд тэр асуудал биш бололтой. 

2009 он

20 2010 он

Зургаас харвал хүү үсээ цэвэрхэн засуулж, халааснаасаа гараа авч зохистой хувцаслажээ. Харин аав нь өмнөх зурагтай харьцуулбал бага зэрэг жин хаясан шинжтэй байна. Харин ээж нь урьдын л адил загварлаг хэвээр. Гэхдээ энэ бүх зургийг зөвхөн нэг зурагчин дардаг болов уу.

2010 он

21 2011 он

Удаан хугацаанд компьютерийн ард сууж тоглосны дүнд хүүгийн хараа муудсан бололтой. Одоо тэр аав шигээ нүдний шил зүүдэг болчихож. Бид ер нь өмнө нь ээжийнх нь хувцаслалтын талаар дурдсан бил үү? Түүнд цэцэгтэй үсний хавчаар ирвэсний эрээн гутал нь гайхалтай зохижээ.

2011 он

22 2012 он

Цаг хугацаа ямар хурдан өнгөрөх нь энэ вэ! Хорин жил өнгөрөхөд эцэг нь эх нь хөгширч харин хүү нь эрийн цээнд хүрч яг л аав ээжтэйгээ адилхан болж шүү. Харин одоо тэр эцэг эх нь түүнийг жаахан байхаас нь хэрхэн өсгөснийг нь харсан болохоор тэднийгээ асрах хэрэгтэй гэдгээ ойлгох цаг нь нэгэнт болсон бололтой. 

2012 он

54
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл