Сурталчилгаа (15)
Хаах

Шууд эфирийн үеэр тохиолдсон хөгжилтэй агшнууд

2018-01-08, 15:31
9,671

Мэдээ мэдээллийг 24 цагийн турш шуурхай хүргэхийн тулд сэтгүүлч, сурвалжлагч, цаг агаар судлаачид тасралтгүй ажиллаж, шинэ содон баримтуудыг цаг алдалгүй бидэнд хүргэж байдаг билээ. Мэдээж цэнхэр дэлгэцийн ард өдөр шөнөгүй ажиллаж буй тэдэнд элэг хөшөөм хөгжилтэй явдлууд тохиолдохыг алийг тэр гэх вэ. Ингээд тэдний шууд эфирийн үеэр санамсаргүй гаргасан алдаа болон реакцуудыг хамтдаа сонирхоцгооё.

Шууд эфирийн үеэр тохиолдсон хөгжилтэй агшнууд

1 Камерын дуранд өртсөн элэг хөшөөм агшин

Хэрвээ та орон нутгийнхаа аль нэг телевизийн байгууллагат ажилладаг бол шинээр гарч буй кино бүтээлийн хамгийн анхны үзэгч болох давуу талтай. Сурвалжлагч Жеймс телевизэд ажиллаж байсныхаа ачаар Диснейн шинэ уран бүтээл болох "Галактикийн хамгаалагчид"-ын анхны үзэгчдийн нэг болж байжээ. Харин уг киног үзэж байхдаа чанга гээч нь хашхирч сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн нь үзэгчдийг чамгүй хөгжөөгөөд амжсан юм. Магадгүй түүний нүүрний хувирал Диснейн бүтээлээс ч илүү сонирхолтой харагдсан байх талтай. Бусад бүх хүмүүс тайван гэгч нь үзэж байхад түүний гаргаж байгаа инээдтэй царайг хар л даа.

Камерын дуранд өртсөн элэг хөшөөм агшин

2 Цаг агаарын хөтлөгчид юу тохиолдсон бэ?

Цаг агаарын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилна гэдэг зориг шаардсан адал явдалтай ажил гэдэг. Тэсгэм хүйтэнд хур тунадас их хэмжээгээр орсон талаар нэгэн сурвалжлагч замын хажууд зогсоод мэдээ хүргэж байлаа. Яг энэ мөчид замын цас цэвэрлэгч машин овоолсон их цасыг түүн рүү асгаж орхижээ. Нэвтрүүлэг шууд студийн эфир рүү шилжсэн бөгөөд цасанд дарагдсан сурвалжлагчийг зураглаачийн тусламжтай цаснаас гаргасан хэмээн мэдээлэлжээ.

Цаг агаарын хөтлөгчид юу тохиолдсон бэ?

3 Шууд эфирийн үеэр эвшээлгэсэн нь

Бидний дээр дурдсан 24 цагийн мэдээллийн системийг та санаж байна уу? Арвин их туршлагатай сэтгүүлчдэд хүртэл  эвгүй байдалд орох тохиолдол гардаг байх нь. Үүний нэгэн жишээ нь сурвалжлагч Дэдэ Сан маш их ядарсан байхдаа хамгийн тохиромжгүй үед эвшээж таарчээ. Цаг агаарын студи дэх мэдээнээс яг түүн рүү шилжих үед амаа ангайлгаад эвшээж байгаа түүний дүр зураг шууд цацагдсан ч үүнийг тоогоогүй Сан бичлэгийг өөрийн цахим хуудаснаа тавиад “Хэн нэгэн яг зөв цагтаа миний аймшигтай эвшээхийг цацах гэж зөв товчлуураа даржээ” гэсэн тайлбар бичээд амжсан гэдэг.

Шууд эфирийн үеэр эвшээлгэсэн нь

4 Нүүрний хувирлаа хянаж сурах хэрэгтэй

Шударгаар хэлэхэд хүн бүрт л ажил дээрээ өөр зүйлийн талаар бодоод суух нэг тийм үе байдаг даа. Харамсалтай нь шууд нэвтрүүлгийн үеэр ийм үйлдэл гаргах нь таныг эвгүй байдалд оруулж магадгүй шүү. Австралийн нэвтрүүлэгч бүсгүй дараагийн мэдээгээ танилцуулахаасаа өмнө хумсаа хараад сууж байсан нь камерт бичигдэн үлджээ. Хамгийн гол нь тэр зурган дээрх ийм царайг гаргасан нь өөрийгөө бүр ч эвгүй байдалд оруулсан.

Нүүрний хувирлаа хянаж сурах хэрэгтэй

5 Нөхөрсөг анааш

Шууд нэвтрүүлгийн хамгийн хэцүү зочдын нэг болд зэрлэг амьтад яах аргагүй мөн. Өхөөрдөм хөөрхөн анааш хүртэл тааварлашгүй зан авир гаргаж, сурвалжлагчийн гүйлгээ ухааны хурдыг шалгаад амжсан. Сан Диего дах зэрлэг амьтны хүрээлэнгээс мэдээ хүргэж байсан Ашли Жэкобстой 9 сартай анааш найзууд болохоор шийджээ. Анааш түүнийг шөргөөн, микрофоныг нь гайхан шиншэлж байхад зураглаач, студийнхэн нь инээхээс өөрөөр түүнд тусалж чадаагүй юм.

 

Нөхөрсөг анааш

6 Гахай нар энд тэндгүй гүйж байна

Энэ нь сурвалжлагчийг гадаад дүр төрхөөр нь доог тохуу хийсэн зүйл ердөө ч биш. Мэдээний үеэр зураг болгоныг яг зөв байрлалд камерын өнцгийг бодолцож тавьдаг шүү дээ. Харин энэ мэдээний агентлагийн ажилтан буруу хирнээ яг тохирсон байрлалд камераа байршуулсныг харсан студийнхэн инээдээ барьж дийлээгүй бол сэтгүүлч юу ч болоогүй мэт мэдээгээ үргэлжлүүлэн уншсан нь түүнийг мэргэжлийн нэгэн гэдгийг харуулсан билээ.

 

Гахай нар энд тэндгүй гүйж байна

7 Мөлхөө жаал студид гэнэт орж ирсэн нь

ITV-ийн хөтлөгч Аластайр Стеварт 2 хүүхэдтэй ээж Люси Вронкаг нэвтрүүлэгтээ урьж оролцуулжээ. Харин түүний охин өхөөрдөм Айрис ширээ, сандал дээгүүр үсэрч тоглон, ёстой л дураараа дургисан байна. Бяцхан охин өөрийгөө телевизээр гарч байгааг мэдээчгүй байх.

Мөлхөө жаал студид гэнэт орж ирсэн нь

8 Сан Франциског шилжүүлсэн гэж хэн ч хэлээгүй дээ

Өмнөд Калифорниад очиж амрах шиг сайхан зүйл гэж юу байхав. Цаг агаар, байгалийн тогтоц, тоглоомын төвүүд гээд бодохоор шууд Сан Франциско санаанд тань орж байгаа биз. Гэхдээ биднийг мэдээгүй байхад өөр тийшээ нүүчихсэн гэж дуулаагүй л юм даа.

Сан Франциског шилжүүлсэн гэж хэн ч хэлээгүй дээ

9 Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа

Шууд мэдээний дор гардаг титр буюу тайлбарыг урьдчилж бэлддэг учраас алдаа гаргах магадлалтай байдаг гэнэ шүү. Ер нь бол 2 хүний цогцос амьгүй олдлоо гэсэн мэдээллийг газар дээрээс нь дамжуулж буй сурвалжлагч үүнийгээ мэдээгүй тулдаа мэдээллээ амжилттай дамжуулж дуусгасан гэдэг.

Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа

10 Гаслантай мэдээг хүргэсэн нь

Маш эмзэглэл төрүүлэм нэгэн мэдээ телевизээр гарсан нь хүүгээ зураач болох гэж төлөвлөж байгааг мэдсэн ээжийн талаарх “гашуудам” мэдээ байлаа. Энэ үнэхээр ямар ч хэрэг төвөг гардаггүй маш тайван газарт л гаргаж байсан мэдээ байх хэмээн үзэгчид таамагдаж байгаа юм. Уг ээжийн сэтгэлийг өвтгөж байсан гол асуудал нь зураач нарын цалин хамгийн бага байдаг гэнэ шүү.

Гаслантай мэдээг хүргэсэн нь

11 Шавжны дайралтанд өртсөн нь

Сурвалжлагч Брад Вилс далайн эрэг дээрээс цаг агаарын мэдээ хүргэж байхад түүний нүүрний ойролцоо том шавж нисээд иржээ. Энэ үеэр гаргасан түүний царайг харсан хэн ч инээдээ барьж дийлэхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Нисэж байгаа шавжнаас холдох гэж үсчиж байх үеэс студи руу камер шилжихэд студид байсан нэг сурвалжлагч нь “Брад сая маш том шавж эсвэл маш жижигхэн нисдэг дроны дайралтанд өртлөө” хэмээн хошигноод амжжээ.

Шавжны дайралтанд өртсөн нь

12 Сүйрэлд хүргэм цаг агаарын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт хэдий хурдацтайгаар явагдаж байгаа ч Грекд арай ч 2960 градус хүртэл халах хүрээгүй байгаа байлгүй дээ. Хамгийн инээдтэй хэсэг нь үүнийг анзаарсан сурвалжлагч Мак Клоски “Би лав цаг агаар гайгүй байгаа дээр нь гарлаа” гэж хэлсэн явдал байсан юм. Үүнээс харахад цаг агаарын мэдээний сурвалжлагчид их наргианч хүмүүс байдаг бололтой шүү.

Сүйрэлд хүргэм цаг агаарын мэдээ

13 Хачирхалтай төрхтэй морь

Хэрвээ та морь буга хоёрыг ялгадаггүй юм бол мэдээнд зураг олох ажлаасаа гарах өргөдлөө өгөхөд буруудахгүй болов уу. Үүнийг харсан үзэгчид хэсэгтээ л буга, морь 2-ын яг алийг нь яриад байгаад эргэлзэж байсан байх. Харин мэдээний хөтлөгч бэлдсэн текстээс харж уншиж байсан болохоор түүнд ямар нэг асуудал гарсангүй. Ямартай ч энэ мэтийн хөгийн алдаа дахин бүү гараасай.

Хачирхалтай төрхтэй морь

14 Амьтад юу хүссэнээ хийдгийн бас нэгэн жишээ

Сурвалжлагч Лоди усан үзэмний фестивалийн талаар мэдээ дамжуулж байхад санамсаргүй нэг зочин түүн дээр айлчилж иржээ. Тухайн үед хэн ч гэмтээгүй бөгөөд харин ч хөгжилтэй, бага зэргийн айдас төрүүлэм үйл явдал өрнөсөн аж. Хэрвээ та мэдээ мэдээллийн салбарт ажиллахыг хүсдэг бол иймэрхүү нөхцөл байдалд өөрийн сэтгэл санааг сайтар бэлдээрэй.

 

Амьтад юу хүссэнээ хийдгийн бас нэгэн жишээ

22
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл