Сурталчилгаа (15)
Хаах

Туслахууддаа хамгийн утгагүй “тушаал буулгадаг” одууд

Олны танил эрхмүүд яг л бидэн шиг амьдардаг гэж итгүүлэхийг хүсдэг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг бүгд мэднэ. Жишээ нь, бидэнд органик хоол хүнс цуглуулж, хувцас хими цэвэрлэгээнээс авах, өдөр тутмын жижиг сажиг ажил амжуулаад өгөх туслагч байдаггүй. Ихэнх одууд бидний өдөр бүр хийдэг ажлуудыг амжуулахын тулд хувийн туслагч хөлсөлж ажиллуулдаг байна. Бидний сайн мэдэх алдартнуудын хувийн амьдрал ямар хэв маягаар өнгөрдөг, тэдний талаарх сонирхолтой нууцуудыг туслахууд нь ил болгожээ. 

Туслахууддаа хамгийн утгагүй “тушаал буулгадаг” одууд

1 Кайли Женнер бол смүүтиний хатан хаан

Алдарт Кардашиануудын нэг Кайли Женнер баян хийгээд алдартай учир минут тутам бусдаар өөрийгөө тордуулж байдаг нь жирийн л үзэгдэл мэт. Олон мянган шүтэн бишрэгчтэй, үргэлж олны анхаарлын төвд байдаг Кайлид гэрийн ажил хийх, хоол бэлтгэх цаг зав огт байхгүй бөгөөд тэр цаг хугацаагаа өөрийн гоо сайхнаа тордоход зарцуулдаг байна. Орноосоо өндийгөөд л туслахаасаа смүүти хийхийг нэхдэг түүнд хэдхэн жимс холигчид хийгээд уучхад их л хэцүү байдаг бололтой. Хамгийн хачирхалтай нь тэр өдөр бүр яг ижилхэн жимсний смүүти уудаг гэнэ шүү. 

Кайли Женнер бол смүүтиний хатан хаан

2 Ашли Грахамын туслах бүхнийг хийхэд бэлэн

Махлаг бүсгүйчүүдийг дэлхий нийтэд сурталчилж чадсан загвар өмсөгч Ашли Грахам алдартай болохынхоо хэрээр ажил нь амжихаа больж байгаа нь гарцаагүй. Хэрвээ та алдартнууд хэт хувийн асуудлаа өөрөө зохицуулдаг гэж бодсон бол эндүүрчээ. Ашли эмнэлэгт шинжилгээ өгөхөөр цаг авсан байсан ч үнэхээр амжихгүй байсан болохоороо туслахдаа шингэнээ өгөөд явуулсан гэдэг шүү. Тэрээр энэ тухай: "Миний туслах үнэхээр надад юу ч хийж өгөхөд бэлэн байдаг" хэмээн ярьсан байна. 

Ашли Грахамын туслах бүхнийг хийхэд бэлэн

3 Пинкийн туслагч

Дуучин Пинк үргэлж л шинэ содон зүйлийг эрэлхийлж, өөртөө итгэлтэй байдаг. Үүнд нь ч олон хүн дуртай байдаг. Харин тайзнаа гарахаас өмнө тэрээр энергийн ундаа уух, металл рок хөгжим сонсох биш, эдгээрээс хамаагүй хачирхалтай зүйлийг хүсдэг гэнэ. Түүний хувьд эр хүч өгөх зүйл нь хөхний толгойг нь чимхэж, бага зэргийн өвдөлт мэдрэхэд л хамаг бие нь сэргээд ирдэг байна. Тэрээр туслахуудаа хөхнийхөө толгойг чимхэхийг шаардаж, тоглолтондоо бэлддэг аж.

Пинкийн туслагч

4 Лэйди Гага унтахаасаа өмнө ороо бүлээсгэсэн байхыг шаарддаг

Лэйди Гага бол өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байж, бусдаас ялгарах буруу биш гэдгийг жинхэнэ утгаар нь харуулдаг уран бүтээлч билээ. Эерэг сэдэвтэй дууны үг, хачин жигтэй хувцас зэргийг нь бодолцож үзвэл амьдрал дээрээ ч гэсэн биеэ даасан нэгэн мэт санагдах боловч харин бүр эсрэгээрээ ажээ. Ороо дулаахан байлгах гэх мэт хамгийн энгийн зүйлүүдийг тэр бусдаар хийлгэхийг хүсдэг. Зүгээр ч нэг дулаахан байлгах биш заавал хүн хэвтэж дулаацуулсан оронд хэвтэхийг хүсдэг төдийгүй заримдаа бүр туслахаа хамт нэг оронд унтахыг санал болгодог гэнэ.

Лэйди Гага унтахаасаа өмнө ороо бүлээсгэсэн байхыг шаарддаг

5 Марк Валбергын туслах бол сэрүүлэг

Алдартнууд үргэлж их ажилтай байдаг учраас цаг зав гарвал л унтаж амрахыг хичээдэг. Тийм ч учраас жүжигчин Марк Валберг сэрүүлэгтэй цаг, утсандаа итгэлгүй зөвхөн өөрийнхөө туслахаар дуудуулж байж сэрдэг гэнэ шүү. Сэрүүлгэнд сэрэхгүй байгаа түүнийг туслах нь яаж сэрээдэг бол гэдгийг бид гайхаад олохгүй юм. Нүүр рүү нь хүйтэн ус цацах, хүчтэй сэгсрэх...

Марк Валбергын туслах бол сэрүүлэг

6 Кардашианы эгч дүүсийн тэжээвэр амьтдыг асрагч

Хэрвээ та Кардашианы гэр бүлийн реалити шоуг үздэг бол эгч дүүс эдгээр үсэрхэг амьтнууддаа ямар их "хайртай" гэдгийг гадарлана байх. Шинэ улирлын шоу гарах бүрт тэдний гэр бүлд шинэ амьтан нэмэгдсэн байдаг бөгөөд муур, нохойнуудын цэвэрлэгээ, угаалгыг туслах нар нь хариуцаж ажилладаг байна. Тэдний хэн нь ч нохойгоо сургадаггүйн дээр ялгадас, бохирыг нь ганц удаа ч цэвэрлэж үзээгүй. Ингээд ч зогсохгүй тэжээмэл амьтдаасаа маш хурдан уйддаг тул хэдхэн хоноод л шинэ амьтан худалдан авах нь бий.

Кардашианы эгч дүүсийн тэжээвэр амьтдыг асрагч

7 Тэйлорийн Старбаксын захиалгыг туслах нь бүр цээжилчихсэн

Тэйлор бол жагсаалтан дахь бусад ододтой харьцуулахад хамгийн биеэ даасан, бүхнийг болж өгвөл өөрөө хийх гэж оролддог байна. Олон тооны мууртай тэрээр тэднийгээ асрах, жигнэмэг хийх гээд бүхнийг гараа гарган хийдэг ажээ. Харин бусдын тусламж хэрэгтэй ганцхан зүйл нь өглөө 11 цагаас өмнө түүнтэй уулзах бол каффейнтэй уух зүйл Старбаксаас авчирч өгөхийг хүсдэг байна. Түүний туслахууд нь Тэйлорийн захиалгыг бүр цээжилчихсэн байдаг гэнэ шүү. 

Тэйлорийн Старбаксын захиалгыг туслах нь бүр цээжилчихсэн

8 Канье Вэст жолооч нараа зөвхөн даавуун хувцас өмсөхийг шаарддаг

Нэрт реппер Канье Вэстийн тухай мэдээллүүд дандаа түүний хэлсэн зүйлүүд, үзүүлбэрүүд, осол аваартай холбоотой байдаг. Эерэг мэдээлэл байх нь ховор ч үргэлж л бусдыг гайхшруулж байдаг тэрээр өөрийгөө "Бурхны дуу хоолой" гэж зарлаж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй туслахууддаа хүртэл хачирхалтай сонин бодлоо тулгадаг байна. Канье жолооч нарыгаа 100 хувь цэвэр даавуун хувцас өмсөж байхыг шаарддаг бөгөөд түүний үгийг дагаагүй бол үг дуугүй халж орхидог аж.

Канье Вэст жолооч нараа зөвхөн даавуун хувцас өмсөхийг шаарддаг

9 Хунтайж Чарлес өөрөө хувцсаа өмсдөггүй

Дээдсийн гэр бүлийнхний тухай яриад эхлэхээр маш олон хачирхалтай зүйлүүд гарч ирдэг. Хунтайж Чарлесын хувьд хувийн хувцас эдлэлийн баг түүний ард ажилладаг байна. Өдөр бүр түүний хувцсыг нь тайлж, далд хийдэг тусгай хүн байдаг учраас тэр энэ тал дээр хуруугаа ч хөдөлгөх шаардлага гардаггүй гэнэ. Хунтайжийн хувцас хэрэглэлийг сонгох, худалдан авах, зохицуулж өгдөг бүхэл бүтэн баг ажиллаж байхад, түүний "Стиллэг" байдлыг гайхахгүй байхын аргагүй биз ээ. 

Хунтайж Чарлес өөрөө хувцсаа өмсдөггүй

10 Сило Грийний хөлс арчигч

"The Voiceнэвтрүүлгийн дасгалжуулагч, реппер Сило Грийн гэх энэ том залууд жижиг зүйлүүдийг ч хийхэд нь туслагч хэрэгтэй болдог бололтой. Хамгийн амархан зүйлүүдийг ч туслах хүмүүсээрээ хийлгэхийг хүсдэг түүний жагсаалтанд нүүрнийхээ хөлсийг арчуулах хүртэл багтдаг байна. Ингээд дуусахгүй бохио задлуулах гэж хүртэл туслахаа дууддаг гэнэ шүү. 

Сило Грийний хөлс арчигч

11 Лудакрисын туслахууд үргэлж илүү батерейтай явдаг

Реппер Лудакрис үнэхээр амжилттай яваа карьертай уран бүтээлч билээ. 40 хүрсэн түүнд хувийн туслах зайлшгүй хэрэгтэй. Сүүлийн үед тэрээр өөрийн ресторан болох "Chicken N Beer" болон "Conjure Cognac" гэх нэртэй ликёр, "Slang N’ Friendz" гэсэн апп болон хөзрөн тоглоомыг хүртэл гаргаад амжсан билээ. Тэрээр тоглоомын улаан фен болохоор туслахдаа илүү батерей авж явахыг үүрэг болгодог аж. 

Лудакрисын туслахууд үргэлж илүү батерейтай явдаг

12 Бионсе болон тахианы мах

Амттай сайхан тахианы махнаас хэн ч татгалзахгүй. Супер од Бионсе зүгээр нэг гэртээ чанасан тахиа идэх дургүй гэнэ. Харин тэрээр маш их амталж, шарсан тахианы махыг тоглолтынхоо өмнө иддэг байна. Ингэхдээ тахианы далавч, мөч, цээжийг сармис, перц, давсаар амталсан байхыг шаарддаг аж. Алдартай од маань халуун ногоотой тахианд ч гэсэн тун дуртай бөгөөд бусад одууд тайзнаа гарахаас өмнө жимс, ус зэрэг хөнгөн зүйл идэж уухыг илүүд үздэг бол Бионсе махаар гэдсээ дүүргэх хүсэлтэй байдаг гэнэ.

Бионсе болон тахианы мах

13 Фаула Абдулын "Би" үзэл

"American Idol", "The X Factor", "Dancing With The Stars" шоунууд дээр харахад л түүнийг бусдын анхаарлыг татахын тулд ямар их хичээдэг вэ гэдгийг бид бүгд мэднэ. Түүний талаар телевизээр гарсан, дурдсан болгоныг бичлэгэнд буулгахыг туслахууддаа үүрэг болгодог гэдгийг нь сонсоод нэг ч их гайхсангүй. Зүгээр түүний нэрийг хэлсэн байсан ч заавал бичиж авч хувийн архиванд нь хадгалах ёстой гэж үздэг тэр яг л "Оддын өвчин" гээчийг туссан бололтой. 

Фаула Абдулын "Би" үзэл

14 Анжелина Жолигийн эмзэглэл

Сүүлийн жилүүдэд үндсэн карьераа найруулагч болгон сольж, гэр бүлдээ илүү их анхаарал тавих болсон тэрээр 2015 онд "By The Sea" киног найруулан гаргасан билээ. Гэвч түүний уран бүтээл шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авж чадаагүй нь түүнийг сэтгэл санаагаар унахад хүргэсэн байна. Кино  DVD болон гарахад Анжелина бүх туслахууддаа өгөөд, үзээд зөвхөн эерэг шүүмж буюу магтаал хэлэхийг хүссэн аж. 

Анжелина Жолигийн эмзэглэл

15 Франк Синатра халзан толгойноосоо ичдэг байжээ

Цагтаа олон бүсгүйчүүдийн сэтгэл зүрхийг булааж явсан царайлаг хийгээд уянгалаг хоолойтой тэрээр гадаад төрхөө хэвээр авч үлдэхийн тулд их л тордлого хийдэг байсан гэнэ шүү. Түүнийг яг карьерынхаа оргил үе дээр байхад үс нь халцарч эхэлсэн байна. Энэ талаар туслахаас нь өөр хэн ч мэддэггүй бөгөөд халзан толгойгоо нуухын тулд будгаар өдөр бүр тэр хэсгээ будуулдаг байжээ.

Франк Синатра халзан толгойноосоо ичдэг байжээ

12
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл