Сурталчилгаа (15)
Хаах

Фитнес зааланд болдог ичмээр зүйлс

Хүүхнүүд бид нар нас явахын хэрээр хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөнөөр идэвхитэй хичээллэхгүй бол эрүүл байх боломжгүй гэдгээ ойлгодог хэдий ч  өөр юманд сатааралгүйгээр өөрийнхөө гэртээ дасгал хөдөлгөөн хийх боломж хэр байдаг билээ дээ? Тийм боломж байдаггүй учраас л бид зориулалтын биеийн тамирын зааланд очдог. Ядаж нэг сар тууштай хичээллэнэ хэмээн өөртөө амлалт өгөөд фитнест явдаг боловч явж эхэлсэн эхний өдрөөс л элдэв янзын ичмээр зүйлс тохиолддог ажээ. Ингээд эдгээр зүйлсд чухам яг юу багтдагийг хамтдаа харцгаая. 

Фитнес зааланд болдог ичмээр зүйлс

1 Хөлсний булчирхай хэт ажилладаг

Бие махбодийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүн яг л адилхан хэмжээгээр хөлс ялгаруулдаг. Гэхдээ аагим халуун зуны өдөр эрэгтэй хүнийг байдгаараа хөлөрчихсөн явж байхад хэн ч юу ч хэлдэггүй харин ч түүнийг хараад тун тачаангуй байна хэмээн боддог. Тэгвэл эмэгтэйчүүд маань яадаг юм бол оо? Жингийн илүүдэлтэй, нүүрэн дээрээ батгатай байх нь энд төдийлөн чухал биш ээ. Эмэгтэйчүүд бид хөлөрмөгцөө шууд л санаа зовж орхидог шүү дээ. Нэгэнт л хөлөрчихсөн бол угаалгын өрөө явж хөлсөө хатааж, байдгаараа улайсан нүүрээ хүйтэн усаар булхахаас өөр аргагүй болдог. 

Хөлсний булчирхай хэт ажилладаг

2 Хүндийг өргөлтөндөө тааруу

Бие махбодио чангаруулан хүндийг өргөлтийн дасгалыг хийж байхдаа бид цөмөөрөө л Крисмас Эббот шиг хүчтэй бөгөөд тачаангуй харагдахыг хүсдэг нь нууц биш юм. Харамсалтай нь бид тийм байж чаддаг бил үү? Гантель өргөж байна гэж унагааж орхидгоосоо болж бид үргэлж л эвгүй байдалд орж байдаг. Заримдаа цээжээрээ түлхэлт хийхдээ тэнцвэрээ алдаж бүр ч утгагүй байдалд орно. Хүндийг өргөлтийн дасгал хийх гээд ядаж байхад эргэн тойрны бүх хүн хараад л үнэхээр ичмээр байдаг гэдгийг спортлог бүсгүйчүүд маань мэдэх биз ээ. 

Хүндийг өргөлтөндөө тааруу

3 "Jumping Jack" дасгалаас бид айдаг

"Jumping Jack"  буюу хоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад 2 гараа толгой дээрээ нийлүүлэх үедээ дээш үсэрдэг уг дасгалаас эмэгтэйчүүд бид эмээдэг. Усыг байнга уусны үр дүнд бидний давсаг хурдан хугацаанд дүүрдэг ба заримдаа бид дасгалдаа улайраад давсгаа суллахаа ч мартаж орхидог. Ер нь энэ дасгал бидний биед ямар ач холбогдолтой юм бол? Үсрэх үед бидний давсагт нөлөөлдөг ба үр дүнд нь бидний шээсээ барих чадвар буурдаг ажээ. Дасгал хийж байхдаа шээсээ мэдээгүй дусааж орхих нь юу нь сайхан байх вэ дээ? Тийм ээ? 

"Jumping Jack" дасгалаас бид айдаг

4 Суга болон хөлний үсээ хусаагүй бол ч...

Зун цагт ханцуйгүй хувцас өмсч гадуур явдаг, йогад явахдаа майктай байх ёстой учраас бид суга болон хөлнийхөө үсийг өдөр тутамдаа авдаг бол хахир хүйтэн өвлийн улиралд авахаа таг мартаж орхидог. Биеийнхээ илүүдэл үсийг хүмүүст харуулах сайхан байхгүй нь ойлгомжтой юм. 

Суга болон хөлний үсээ хусаагүй бол ч...

5 Өөрт эвгүй хувцасласан бол бас л тааламжгүй

Өөрт таараагүй, эвгүй цээживч өмссөн бүсгүйчүүд андашгүй байдаг шүү дээ. Зумба фитнесийн хичээл дээр өөрт таараагүй жижигдсэн цээживчтэй хүмүүсийг та харж байсан биз дээ? Хөх нь гарч ирчих гээд л эсвэл хамаг юм нь дээш доошоо болоод л  өөрт нь тухгүй байгаа нь бусдад нь мэдрэгдэж байдаг. 

Өөрт эвгүй хувцасласан бол бас л тааламжгүй

6 Сарын тэмдэг ба фитнес

Сарын тэмдэг ирсэн үед эмэгтэйчүүд бид фитнесдээ явдаггүй. Сарын тэмдгийн эхний 3 хоногт бага зэрэг тамирдаж ядардаг учраас зүгээр л тасалж орхино. Цус алдаж байх үед хөдөлгөөн хийж өөрийгөө ядраах нь сайн зүйл биш байдаг учраас диван дээрээ хөлөө жийн суугаад зурагтаа үзэх юмуу сэтгүүл уншин өөрийгөө амраагаарай. Бусад хүмүүс ажиглаад, ширтээд байх шиг санагдах үед санаа зовсондоо бие засах өрөөнд ороод толинд өөрийгөө хартал өмд цус болчихсон байх тохиолдол ховор ч гэсэн тохиолддог. Ариун цэврийн хэрэглэлээ авчраагүй байдаг. Ээ дээ мөн ч ичмээр байдаг шүү дээ ийм үед. 

Сарын тэмдэг ба фитнес

7 Хөлнөөс таагүй үнэр үнэртдэг

Фитнесээр хичээллэж байх үед бидний биеэс ялгардаг хамгийн таагүй үнэр бол оймсны үнэр байдаг. Ийм учраас өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд өдөр бүр угаасан цэвэрхэн оймс өмсөөд гарч байгаарай. 

Хөлнөөс таагүй үнэр үнэртдэг

8 Хөдөлгөөнөөс нь зөрдөг

Зумба фитнес юмуу ямарваа нэгэн хичээлд бид анх суухдаа хөдөлгөөнөөс нь заавал зөрдөг. Олон шинэ хүн байгаа учраас санаа зовох хэрэггүй ээ. Багшаараа хөдөлгөөнөө сайн заалгуулаад анхааралтай байхад л болно. Харин хэрвээ та ангидаа байгаа халуухан залууг хараад хамаг анхаарлаа түүн рүү чиглүүлчихсэн бол мэдээж хэрэг хамаг хөдөлгөөнөө зөрүүлж орхино. Өөр тийшээгээ харж байгаад хажуу талынхаа хүнийг цохих юмуу хөл дээр нь чанга гишгэвэл ичгэвтэр байдалд орох болно. 

Хөдөлгөөнөөс нь зөрдөг

9 Йогийн хичээл дээрээ унгадаг

Йогийн хичээлийн үеэр хүмүүс унгадаг. Хэрэв та ч бас унгадаг бол битгий санаа зовоорой. Йогийн өрөө ихэнхдээ том талбайтай байдаг учраас энд тэндээс ямар ч үнэр гарсан бай төдийлөн сайн мэдэгдэхгүй. Өөрөөр хэлэх юм бол та унгалаа ч бусдад сонсогдохгүй гэсэн үг л дээ. Йогиар хичээллэж байгаа хүмүүс мушгирч, тэнийж, эвхэрч олон янзын байрлалаас дасгалаа хийдэг учраас бие махбодь өөрийн эрхгүй хийгээ гаргадаг байна. 

Йогийн хичээл дээрээ унгадаг

10 Халтартсан будаг

Зарим бүсгүйчүүд огт будалгүйгээр фитнесдээ явдаг бол мөрөөдлийнхөө залууг фитнесээс олж болно хэмээн итгэдэг зарим бүсгүйчүүд гоё сайхан харагдахын тулд нүүрээ буддаг ажээ. Тэд өндөр ачаалалтай дасгал хийж хөлсөө урсгахаас гадна хацар, уруул болон нүдэндээ өөрийн мэдэлгүй хүрч орхидогоос болоод будаг нь халтартаж муухай болдог юм. Духнаас гарсан хөлс зовхи, хөмсөг, сормуусны будгийг арилгах ба юун нөгөө сайхан залууг өөртөө татах харин ч айлгаж үргээдэг байна. 

Халтартсан будаг

11 Хэхэрдэг

Төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийх үед хүний бие өөрт хуримтлагдсан бүх л хийгээ гадагшлуулдаг ба эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хэхэрдэг. Мэдээж хэрэг чанга хэхэрвэл эвгүй байдалд орно. Зарим тохиолдолд хэхрэх нь сайн үр дагаврыг авчирдаг байна. Хэхрэх нь ходоодонд  хуримтлагдсан хийг гаргах ухаалаг алхам болдог бол уг хийгээ гаргахгүй явах нь таныг олон хүний өмнө бөөлжиж эвгүй байдалд оруулах ч магадлалтай байдаг гэдгийг та мэдэх үү? Фитнесийнхээ танхимд олон хүний өмнө бөөлжвөл жинхэнэ "ичмээр" зүйл болно. 

Хэхэрдэг

12 Үтрээ хийгээр дүүрдэг

Хэхрэх, унгах, үтрээнээс хий гарах зэрэг нь чимээтэй, том өрөө тасалгаанд сонсогддоггүй учраас та санаа зовох хэрэггүй юм. Түрүүн бид йогийн дасгалын үеэр хүний бие сунаж илүү уян хатан болдог учраас унгадаг тухай та бүхэндээ тайлбарласан бол йогийн үед эмэгтэйчүүдийн үтрээнээс хий гарах нь мөн л түгээмэл үзэгдэл байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Йогийн хичээл болон бусад төрлийн фитнесийн дасгалын үеэр эмэгтэй хүний үтрээнээс сонсогдохуйц хэмжээний агаар гарч эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татах нь үнэхээр ичмээр байдаг. 

Үтрээ хийгээр дүүрдэг

13 Гаран дээрх зогсолт

Йогийн дасгалын үеэр зориг гарган гар дээрээ зогсох үед бидний хөх хоёр тийшээгээ гарч ирчих гээд байдаг. Том хөхтэй хүүхнүүдийнх бол бараг нүүр лүү нь орж ирнэ гээч. Гар дээрээ зогсоод өөрийнхөө "нарийн нандин зүйл"-ийг бусад хүмүүст харуулж орхино гэдэг бас л ичмээр байдаг шүү. 

Гаран дээрх зогсолт

14 Өмд урагддаг

Йогийн дасгал хийхдээ биднийг учиргүй биеэ барьсан хувцас өмсөхгүй байхыг сануулдаг. Гэвч заримдаа бүтэлгүй зүйл болж салтаагаараа урагддаг. Ялангуяа аваад удаан өмссөн өмд урагдахдаа амархан байдаг. Фитнесийн төхөөрөмж дээр дасгал хөдөлгөөн хийж байгаад өмдөө урах шиг эвгүй зүйл байхгүй болов уу. 

Өмд урагддаг

15 Эвгүй гуталтай эмэгтэй

Гүйлтийн зам дээр гүйх үедээ бид өөрийнхөө анхаарлыг сарниулах үүднээс чихэвчээ хийгээд эрч хүч өгсөн хөгжим сонсох юмуу эс бөгөөс дуртай нэвтрүүлгээ үздэг билээ. Тэгвэл эвгүй гутал өмссөн эмэгтэй төд удалгүй гүйж чадахаа болих ба гүйлтийн замаа зогсоохоос өөр аргагүйд хүрдэг байна. Тогтсон хугацаандаа гүйгээгүй хүнийг цөм л гайхан хардаг. Бусдын анхаарлыг татах мэдээж хэрэг ичгэвтэр байх болно. 

Эвгүй гуталтай эмэгтэй

13
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл