Сурталчилгаа (15)
Хаах

Та эдгээр дууны далд утгыг мэдэх үү?

Хүмүүс орчин цагийн хөгжмийг огт өөр болсон хэмээн ярих болжээ. Энэ нь ч үнэн юм. 1980, 90-ээд оны дуу хөгжмийг өнөөгийн дуу хөгжимтэй харьцуулаад үзээрэй. Тэр үед дуугаа гаргаж, хөгжмийн урлагт хүчээ үзэж байсан уран бүтээлчид өнөөгийн стиль, жанр, өнгө аясыг дагаж, түүнд дасан зохицохоос өөр аргагүйд хүрсэн билээ. Орчин үеийн хөгжмийн үндсэн чиг хандлагыг та Beyonce, Pink, Justin Timberlake-ийн дуу хөгжмөөс мэдрэх боломжтой. Он цаг улиран одож хөгжмийн урлаг өөр болсон ч гэсэн дууны утга судлал хэзээд бидэнтэй цуг байх бололтой. За ингээд өдгөө хит болж байгаа дуунуудын далд утгыг хэрхэн тайлсантай танилцацгаая. 

Та эдгээр дууны далд утгыг мэдэх үү?

1 ‘Look What You Made Me Do’ - Тэйлор Свифт

Энэ дуугүйгээр бидний жагсаалт бүрэн гүйцэд болохгүй билээ. Сайтар ажиглаад үзэх юм бол Тэйлор Свифт бусдын санааг үргэлж өөрийнхөө уран бүтээлд тусгадаг болохыг анзаарах болно.Түүний гаргасан ‘Look What You Made Me Do’ дууг шүтэн бишрэгчид нь хоёр янзаар тайлбарлажээ. Уг дууны үгэнд гардаг "Би далий тайзанд дургүй" гэсэн мөр нь далий тайзан дээр саяхан тоглолтоо хийсэн Кейни Вестийг хэлсэн хэрэг болсон бол "Чиний нэр улаан жагсаалтанд орсон. Доогуур нь би бүр зурчихсан байгаа" гэсэн мөрөөрөө дамжуулж өөрийнхөө мөнхийн дайсан Кэти Перригийн тухай ярьсан хэмээн тэд үзэж байгаа ажээ. 

‘Look What You Made Me Do’ - Тэйлор Свифт

2 ‘This Is What You Came For’ - Рианна, Келвин Хэррис

Сэтгэл сэргэм ритмтэй энэ дууг анх цацагдахад сонсогчид энэ дууны бүх хэсгийг Рианнаг дуулсан гэж бодож байсан юм. Гэвч дууг 1:28 секунд дээр нь тавьж анхааралтай сонсох юм бол "Үү үү үү үү" гэж дуулдаг хэсэг нь Рианнагийн хоолой огт биш болохыг та анзаарна. Тэгвэл энэ хэсгийг хэн дуулж бичүүлсэн болж таарч байна вэ? Хариулт нь Тэйлор Свифт. Уг дууг хэн зохиосон болохыг интернэтээс хайх юм бол  “Nils Sjoberg”  гэсэн нэр гарч ирнэ. Энэ нь дуучин, дууны үг, ая зохиогч Тэйлор Свифтийн нууц нэр байх өндөр магадлалтай гэнэ. 

‘This Is What You Came For’ - Рианна, Келвин Хэррис

3 ‘Cheap Thrills’ - Sia

‘Cheap Thrills’ бол Sia-гийн ер бусын, хачин жигтэй уран бүтээлүүдийн ердөө нэг билээ. Тэрээр уг дуундаа зориулж хоёр өөр клипийг хийлгэсэн байдаг. 1950-иад оныг харуулсан хэсгийг үзсэн шүтэн бишрэгчид нь түүний бүжигчдийг цаг хугацаагаар аялдаг юм уу хэмээн ихээхэн гайхсан гэдэг. Энэ хэсэгт 1950-иад онд бүтээгдсэн Robot, 70 оны Hustle, 80 оны Air guitar бүжгийн хөдөлгөөнүүд тэр бүү хэл дуучин Бейонсегийн “Single Ladies” дууны бүжгийн хөдөлгөөнүүд ч  орсон юм. 

‘Cheap Thrills’ - Sia

4 ‘How Long’ - Charlie Puth

Селена Гомез өөрийнхөө дууны гол дүр болоод  зогсоогүй өөр бусад уран бүтээлчдийн дууны гол дүр болсон тохиолдол ч гарчээ. Charlie Puth ‘How Long’ дуун дээрээ Лос Анжелесийн гудамжаар бүжиглэн алхдаг ба явсаар байгаад дуучин Селена Гомезтой тун чиг төстэй нэгэн бүсгүйн зургийн өмнө ирээд зогсдог. Дуучин залуугийн клипийг үзсэн шүтэн бишрэгчид нь түүнийг Селена Гомезтой үерхэж байхдаа араар нь тавьсан юм болов уу хэмээн таамаглацгаасан юм. Учир нь уг клипний гол агуулга нь араар тавилт байдаг. 

‘How Long’ - Charlie Puth

5 ‘Wolves’ - Selena Gomez

Селенаг хамгийн сүүлд ‘Wolves’ дуугаа цацахад түүний ажигч гярхай шүтэн бишрэгчид нь нэг зүйлийг ажиглажээ. “Bad Liar” дууныхаа клип дээр тэрээр ‘Wolves’ гэсэн бичигтэй өмсгөл өмссөн байсныг фэнүүд нь анзаарсан төдийгүй удахгүй өөр нэгэн дууг гаргахаар төлөвлөж байгаа байх хэмээн тухайн үед шуугиж байлаа. ‘Wolves’ дууг олонд хүрэхээс өмнө шүтэн бишрэгчид нь Селенаг ‘Wolves’ гэдэг үгээрээ дамжуулан өөрийнхөө чонон хөрвөс өвчинтэйгээ хийж байгаа тэмцлээ илэрхийлсэн байх гэж таамагласан. Чонон хөрвөс өвчнийг Латинаар ‘Wolves’ хэмээн нэрлэдэг юм байна. 2017 оны 9 сард Селена бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зургаа олон нийттэй хуваалцсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. 

‘Wolves’ - Selena Gomez

6 Revival - Eminem

2017 оны сүүлчээр Эминемийг өөрийнхөө цомгийг гаргах үед олон хүн сэтгэлээр унасан байдаг. Шүтэн бишрэгчид нь түүнийг цомгийн ажил дээрээ Beyonce, Ed Sheeran, Pink, Alicia Keys нартай хамтарч ажилласанд таатай хандаагүй юм. Эминемийн Revival цомгийг цэвэр поп цомог болсон гэх үндэстэй бөгөөд түүний шүтэн бишрэгчдийн үзэж байгаагаар Эминем хос цомог гаргах гэнэ. Өдгөө хэвлэгдээд байгаа цомог нь поп чиглэлийн дуунуудыг багтаасан байгаа бол удахгүй гарах цомог нь хэт задгай үг хэллэгтэй байх ажээ. Тэд уг цомгийн нэрний доод талыг улаан өнгөөр дарсан нь ахиад өөр нэгэн цомог гаргана гэсэн далд санааг илэрхийлж байгаа хэмээн тайлбарлаж байна. 

Revival - Eminem

7 ‘Ever Since New York’ - Harry Styles

One direction хамтлаг тарахад өөрийнхөө соло уран бүтээлийн замналыг эхлүүлсэн Харригийн дуулах, жүжиглэх авьяасыг бид өндрөөр үнэлээд байгаа билээ. Түүнийг ‘Ever Since New York’ дуугаа дуучин Тэйлор Свифтд зориулан бичсэн хэмээн үзэж байгаа ажээ. Тэйлорын урын санд “Welcome To New York” хэмээх дуу байдаг ба тэдний дууны нэрнүүд төстэй байгаа нь яавч тохиолдлын шинжтэй зүйл биш хэмээн тэдний үзэгч, шүтэн бишрэгчид ам уралдан ярьж байна. 

‘Ever Since New York’ - Harry Styles

8

9 ‘Bon Appetit’ - Katy Perry

Бидний жагсаалтанд багтсан дуунуудаас хамгийн этгээд, хачин нь яахын аргагүй энэ бүтээл билээ. Кэти уг клип дээрээ "үндсэн" хоолны дүрийг бүтээдэг бөгөөд Кэтигээр хоол хийхийн тулд тогооч нар ямар шат дарааллаар ажиллаж байгааг харуулдаг. Харин төгсгөлд нь хүний эд эрхтэнүүдээр хийсэн боовыг идэхээр Кэти ширээний ард сууж буй нь гардаг билээ. 2017 онд Кэтигийн өгсөн нэгэн ярилцлагаас түүнийг шүтэн бишрэгчид нь хүний махан хүнстэн юм байна хэмээн ойлгожээ. Учир нь Кэти ярилцлагандаа "Холливудын олон ч хүмүүс хүний мах идэхийг илүүд үздэг" гэж ярьсан.

‘Bon Appetit’ - Katy Perry

10

11 ‘Only Forever’ - Demi Lovato

Дуучин бүсгүйн энэхүү уран бүтээлийг хайр дурлалынх нь амьдралтай холбоотой хэмээн шүтэн бишрэгчид нь үзжээ. Тэдний бодлоор энэ дуугаа Дэми өөрийн найз залуу байсан Ник Жонастаа зориулсан гэнэ. Тус дууг дөнгөж цацагдаж эхлэх үед түүний үнэнч сонсогчид нь Вилмер Валдеррамагийн тухай юм байна гэж бодоцгоосон боловч дуучин бүсгүй тийм биш хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлснээр бол “Only Forever”, “Ruin The Friendship” дуунууд нь нэг хүнд зориулагдсан ажээ. “Ruin The Friendship” дуу нь "Янжуураа доош нь тавиад намайг ирж авраач" хэмээн эхэлдэг. Бид цөмөөрөө л Никийг тамхинд дуртай гэдгийг мэднэ. Ник "The Future Now Tour" нэртэй аялан тоглолт хийсэн нь үзэгч сонсогчдын таамаглал зөв байсныг баталсан хэрэг болсон. 

‘Only Forever’ - Demi Lovato

12 DAMN - Kendrick Lamar

Кендрикийн Damn дуу нь 2017 оны Сайн Баасан гарагт цацагдсан бол удаах дуу нь Улаан өндөгний баярын Ням гарагт цацагдсан. Damn дуугаараа Есүс Христийн дахин амилалтын тухай дуулсан нь хүмүүсийг анхаарлыг ихээхэн татсан хэрэг л дээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар энэхүү дуу нь Матрикс киноноос санаа авсан бүтээл болсон гэнэ. Улаан тоосго, цэнхэр тоосго... Матрикс киног үзсэн бол та санаж байгаа байх аа. Түүний цомогт орсон дуунуудын нэрний эхний үсгүүдийг нийлүүлээд унших юм бол “Earth Led 2 Death” болон “Death 4 Leader” болж уншигдаж байгаа юм. Үүнээс бид түүнийг дараагийнхаа цомгоороо улс төрийн асуудлыг хөндөх байх хэмээн таамаглах боломжтой. 

DAMN - Kendrick Lamar

8
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл