Сурталчилгаа (15)
Хаах

Сайн эцэг эх болохын тулд юу хийх ёстой вэ?

2018-01-11, 17:29
2,335

Эцэг, эх болж хүүхдээ энгэртээ тэврэнэ гэдэг тэр чигээрээ аз жаргал билээ. Амьдралын гэрэл гэгээ болсон бяцхан үрээ ингэчих вий, тэгчих вий гэж санаа зовж, хажуугаар нь ажил амьдралаа зохицуулна гэдэг нэг талаас маш том үүрэг хариуцлага, нөгөө талаас амьдралын аз жаргал юм. Тэгвэл энэ дотор сайн эцэг, эх болоход тань туслах маш хэрэгтэй 5 зөвлөмжийг хүргэе.   

Сайн эцэг эх болохын тулд юу хийх ёстой вэ?

1 Тэвчээр

Эцэг, эхчүүдэд байх ёстой хамгийн чухал чанар бол тэвчээр. Бүгдийг төгс байлгах гээд хэрэггүй. Угаасаа хүүхэд таны байнгын анхаарал дор зөнгөөрөө өсдөг билээ. Та ч гэсэн багадаа буруу зөрүү үйлдэл хийгээд ээж аавдаа загнуулж байсан биз дээ. Тиймээс хүүхдийнхээ үйлдэлд аль болох тэвчээр зааж, илүү ухаалаг аав, ээж болоорой. Магадгүй хүүхдээ хоол асгалаа, яаж цэвэрлэнэ ээ гэж загнахын оронд нохойгоороо долоолгоод үлдсэнг нь арчиж болно шүү дээ.   

Тэвчээр

2 Хошин шогийн мэдрэмж

Та эцэг юм уу эх болохоосоо өмнө хайртыгаа санаандгүй буруу зүйл хийхэд нь яаж байгаа юм бэ гээд өхөөрддөг байснаа санаарай. Яг ийм байдлаар бяцхан үрдээ ханд. Таны хүүхэд ямар ч гэмгүй, хорвоо ертөнцийн талаар тийм ч их мэдэхгүй. Тийм болохоор түүний буруу үйлдэл ч санаандгүй хийсэн зүйл юм. Тиймээс хүүхдийнхээ алдаа дутагдлыг уучлангуй байдлаар хүлээн авч, зөвөөр тайлбарлаж өгөөрэй. 

Хошин шогийн мэдрэмж

3 Өөртөө анхаарал тавихдаа ч хүүхдээ бод

Эцэг, эхчүүд хүүхдэдээ хэт их анхаарал тавьдаг ч заримдаа бяцхан үрсээ мартчихдаг тал бий. Үүнээс болж хүүхдүүд түлэгдэх, гэмтэж бэртэх бүр цаашлаад өндрөөс унах гэх мэт харамсалтай явдлууд болдог. Тиймээс хүүхдийг тань найдвартай харах хүн байхгүй бол усанд орохдоо харагдахаар газар байлгах эсвэл хажуудаа зөөлөн дэвсгэр дэвсээд түүн дээр суулгаарай. Хүүхэд гурван нас хүртэл танаас маш их анхаарал шаардах бөгөөд эцэг, эхчүүд бие биедээ тусалж энэ үүргээ хамтарч биелүүлээрэй.

Өөртөө анхаарал тавихдаа ч хүүхдээ бод

4 Бүгдийг тооцоолох

Бүгдийг тооцоолох нь эцэг, эх бүрт байх ёстой чанар. Муу зүйл зөгнөсөн юм шиг бодогдох ч урьдаас бүгдийг тооцоолж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь та хүүхдээ дагуулан далайн эрэгт очиж биеэ шарах гэтэл гэнэт бороо асгавал хүүхдэдээ өмсгөх борооны цув, усны гутал бэлэн байх ёстой. Үүнийг бүгдийг тооцоолох гэж нэрлээд байгаа бөгөөд хүүхдийнхээ төлөө бүх зүйлийг урьдчилан бодож, бэлтгэлтэй байгаарай.    

Бүгдийг тооцоолох

5 Бусдаас авахыг нь авч, хаяхыг нь хаях

Магадгүй та хүүхдийн асаргааны талаар хэлсэн бусдын үгэнд эмзэглэдэг байж болох юм. Тийм бол бусдын яриаг тоохгүй байж, хэрэгтэй зөвлөгөөг нь авч, хэрэггүйг нь хаяарай. Ялангуяа туршлага муутай эцэг, эхчүүд хөршийнхөө эсвэл эмээгийн үгэнд эмзэглэх хандлага байдаг. Та нараас олон хүүхэд өсгөж, илүү насалсан хүмүүсээс үг сонсоход гэмгүй бөгөөд түүнийг нь шалгаж үзсэний эцэст хэрэгжүүлэхэд юу нь болохгүй билээ.   

Бусдаас авахыг нь авч, хаяхыг нь хаях

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл