Сурталчилгаа (15)
Хаах

Хойд Солонгост төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай вэ?

Хойд Солонгосын ард иргэдийн өдөр тутмын амьдрал үргэлж хаалттай хөшигний ард өрнөдөг ч хааяа нэг зай завсраар нь бид чухам ямаршуухан үйл явдал өрнөдгийг хараад амждаг. Гэвч энэ улсад олон сая иргэд өлсгөлөнгөөс болж , зовж тарчлан, цаашлаад амь насаа эрсдэлд оруулж байгаагаас гадна, эрхээ эдэлж чадахгүй байгаа нь нууц биш юм. Түүнчлэн уг улсын ирээдүй болсон хүүхэд багачууд багаасаа амьдралын хүнд хэцүүг нуруундаа үүрч байгаа нь эмзэглүүштэй сэдвүүдийн нэг болоод байна. Ингээд хамтдаа Хойд Солонгосын багачуудын үнэн төрхтэй танилцацгаая.

Хойд Солонгост төрсөн хүүхдүүд бусдаас юугаараа ялгаатай вэ?

1 Төрөхөд нь л ирээдүйн шийдэгдчихсэн байдаг

Дөнгөж төрсөн хүүхдэд хамгийн түрүүнд “Үнэнч”, “Тодорхойгүй”, “Дайсан” гэх 3  төрлөөс нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлж өгдөг. Мөн эдгээрээс гадна “Сонбун” гэж байх бөгөөд энэ нь нярайг эцэг эхээс нь салган авч, ирээдүйд түүнийг ямар их сургуульд сурах, улс төрийн намын итгэлтэй гишүүн болох эсэхийг нь хүртэл шийддэг аж.

Төрөхөд нь л ирээдүйн шийдэгдчихсэн байдаг

2 Цэцэрлэгт байхаас нь боловсрол олгох сургалтуудыг эхэлдэг

Эцэг эхийнх нь хүсэлтээр хүүхдүүдийг 4 настайд нь, улсын боловсролын програмаар бол 5 настайд нь анх цэцэрлэгт элсүүлдэг байна. 1-р ангид элсэн орж байгаа хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой байдаг.

Цэцэрлэгт байхаас нь боловсрол олгох сургалтуудыг эхэлдэг

3 Асрамжийн газар ихэнх хүүхэд өсдөг

Эцэг эх нь хоёул амьд сэрүүн байдаг ч асрамжийн газар амьдардаг хүүхдүүд олон бий. Учир нь залуу хосууд хүүхдээ тэжээх материаллаг хангамж муутайн улмаас ийм асуудал үүсдэг байна. Мөн ижил шалтгаанаар асрамжийн газраас өргөж авсан хүүхдээ буцаан өгөх тохиолдлууд хүртэл гардаг ажээ.

Асрамжийн газар ихэнх хүүхэд өсдөг

4 Хичээлийн програмын тухайд

Сурагчдад улсын удирдагчдын удам судар болон Орос хэлийг заадаг байна. Ингээд ч зогсохгүй Ким Ил Сун, Ким Жонг Ил, Ким Жон Ун нарыг магтан сайшаах хөдөлгөөн бүхий бүхэл бүтэн тусдаа хичээл ордог байна. Мөн орос хэлнээс гадна англи хэл судалдаг ч гадаад хэлтэй ном хориглодог журамтай холбоотойгоор маш муу түвшинд заагддаг ажээ. 10 настайгаасаа бүх сурагчид Солонгос хүүхдүүдийн нэгдэлд нэгдэн, улс төр, үзэл суртлын уулзалт, чуулгануудад оролцдог ажээ.

Хичээлийн програмын тухайд

5 Багаасаа л үзэл суртлаар хүмүүждэг

Үзэл суртлыг сурталчилсан үйл ажиллагаанууд сургуулийн коридор, ном сурах бичгэн дээр түгээмэл гардаг. Хүүхдүүд урлагын үзлэг, бусад арга хэмжээнд улс төрийн сэдвийг гүн гүнзгий агуулсан жүжиг, тоглолтыг үзүүлдэг. Харин томоохон хэмжээний сурагчдын парадын үеэр дүрэмт хувцас өмсөж, картон цаасаар хийсэн пуужин харвагч унаж жагсдаг байна.

Багаасаа л үзэл суртлаар хүмүүждэг

6 Хүүхэд байхаасаа л хөдөлмөрлөдөг

Насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх нь мөн л энгийн зүйл. Сурагчдыг тариа хураах, мод бэлтгэх, хад чулуу бутлах, барилгын талбай дээр хүртэл ажиллуулдаг. Хүүхдүүдэд цалин олгодог ч алдаа гаргасан нэрийдлээр үргэлж хураан авдаг байна.

Хүүхэд байхаасаа л хөдөлмөрлөдөг

7

8 Тоглоход хүртэл сонголт байдаггүй

Цэрэг армийн холбогдолтой тоглоомууд тоглоомын дэлгүүрт хүүхэлдэй, туулай зэргээс илүү байдаг. Тэд үүнийгээ хүүхдүүдийн эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх ашигтай гэж тайлбарладаг.

 

Тоглоход хүртэл сонголт байдаггүй

9 Чөлөөт цагаа тэд ингэж өнгөрөөдөг

Хүүхдүүд чөлөөт цагаа дугуйланд өнгөрөөдөг. Жишээ нь, ПёнгЯанд байрлах “Сурагчдад зориулсан ордон” гэх төвд компьютер, дуу хөгжим, уран зураг зэрэг төрөл бүрийн чадварыг хөгжүүлэх дугуйлангууд хичээллэдэг. Магадгүй эндээс л ирээдүйн алдартай уран бүтээлчид, суут ухаантнууд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Хотын төвөөс гадна байрладаг сургуулиудад ч энэ төрлийн жижиг дугуйлангууд байдаг.

Чөлөөт цагаа тэд ингэж өнгөрөөдөг

10 Мөнгөтэй л бол хөгжилдөж чадна

Хүүхдүүдэд зориулагдсан энтертайнмент төв харин олон байдаг бололтой. Хэрвээ танд мөнгө нь л байвал 3D кино театр, амьтны хүрээлэн, аквариум, тоглоомын төвүүдээр үйлчлүүлэх боломжтой. Харин санхүүгийн хувьд асуудалтай бол зурагтаар гардаг хүүхэлдэйн кино, нэвтрүүлгүүдийг үзэхээс өөр сонголтгүй. Гол нь энэ бүхэн дан солонгосчуудын өөрсдийн хийсэн бүтээлүүд байдаг. Мөн хүүхдүүдэд зориулсан өнгө гэрэл, амттан зэргээр баялаг фестивалууд зохион байгуулагдах нь элбэг.

Мөнгөтэй л бол хөгжилдөж чадна

11 Тэд ч бас шийтгүүлдэг

Энэ бүхнээс хамгийн аймшигтай нь бага насны хүүхдүүдийг олон нийтийн өмнө шийтгэх, ял оноох явдал болдог байна. Ийм явдал нь Хойд Солонгост жирийн л нэг үзэгдэл гэнэ. Мөн бага насны хүүхдүүд буруутгагдах тохиолдол олон байдаг.

Тэд ч бас шийтгүүлдэг

3
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл