Сурталчилгаа (15)
Хаах

Яг одооноос эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй!

2018-01-12, 17:17
4,215

Хүн бүр дээд сургууль төгсөх албагүй. Гэхдээ бүгд хөдөлмөрлөх ёстой. Ингэж гэмээнэ амьдарч, хүн болж төрснийхөө утга учрыг гаргана. Магадгүй та бусдаас ядруу амьдардаг байж болох юм. Тэгвэл бидний хүргэх мэдээлэлд анхаарлаа хандуулж, өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй. Ингэвэл боловсрол нимгэн ч хангалуун амьдарч чадна шүү. Учир нь бид та нарт амьдралын их сургуулиар баталгаажсан алтан сургаалуудыг хүргэх гэж байна. 

Яг одооноос эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй!

1 Мөнгө хадгалах хэрэгтэй

Таны эцэг эх, тэдний аав, ээж гээд бүгд л мөнгө хадгалах хэрэгтэй гэдгийг мэднэ. Гэвч яг хийсэн нь үгүй бөгөөд үлгэрт итгэж, гэнэт их мөнгө орж ирнэ гэж бодолгүйгээр одооноос хуримтлуулж эхэл. Нэг л мэдэхэд таны нэг том асуудлыг шийдэх хэмжээний мөнгө цугларсан байна. Мөнгө их, багадаа биш тогтмол хураахдаа байдаг бөгөөд хурааж сурсан хүн мөнгөнийхөө хэмжээг ихэсгэж чаддаг. Тиймээс сар бүр 10 мянган төгрөг тогтмол цааш нь хийж хэвшээрэй. Удахгүй та дэвсгэртээ томруулж 20, хоёр хорьт, гурван хорьт, тэгээд 100 мянган төгрөг хурааж сурах болно.  

Мөнгө хадгалах хэрэгтэй

2 Хийх гэж барьж авсан л бол дуусга

Ямар нэгэн зүйлийг хийх гэж барьж авсан л бол яаж ийж байгаад дуусгаж сураарай. Энэ нь танд маш том чадвар болдог бөгөөд хийх явцдаа өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийгөө ялж сурах дадал болдог. Ямар ажил хийж байгаагаас үл шалтгаалан аливаа зүйлийг хийж сурах нь л чухал. Мэдээж бүгдийг чаддаг төгс хүн гэж үгүй учир хийж чадахгүй гацвал найз нөхөд болон ойр дотныхноосоо дэмжлэг аваарай. Хамгийн гол нь, өөрийгөө бүрэн дайчилж хийж чадахгүй хүртлээ яваарай. Ингэсэн тохиолдолд та бусдын гүйцээж өгснийг амархан сурах болно.

Хийх гэж барьж авсан л бол дуусга

3 Амжилтанд хүрэхийн тулд илүү их хөдөлмөрлөх ёстой

Стив Жобс, Билл Гейтс гэх мэт өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар бодоорой. Амжилтанд хүрэхийн тулд заавал хөдөлмөрлөх ёстой бөгөөд хэн ч ажиллахгүйгээр амжилтанд хүрдэггүй юм. Хэрвээ та амжилтанд хүрч, баян больё гэвэл илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэн бусдаас илүү хөдөлмөрлөнө, тэр бусдаас илүү баян болж сайхан амьдарна. Энэ дүрмийг дэлхийн баячууд ч тойрч гараагүй. Тэд биднээс дор нөхцөлд амьдарч байхдаа танаас илүү хөдөлмөрлөсөнд л бүх зүйл оршиж байгаа юм. 

Амжилтанд хүрэхийн тулд илүү их хөдөлмөрлөх ёстой

4 Чадах чинээгээрээ ихийг сур

Хүнд мэдлэг хэзээ ч илүүддэггүй бөгөөд мэдсэн бүхэн чинь амьдралын туршид хэрэг болдог. Тиймээс аль болох их зүйл сурахыг хичээгээрэй. Мэдээж хүн гэдэг амьтан бага залуу дээрээ илүү сайн сурдаг учраас насны залууд чадах чинээгээрээ ихийг сур. Ингэвэл та хугацаа алдахгүй. Мөн насан туршдаа мэдлэгээ ашиглах боломж бүрдэж, цаг хугацааны явцад улам туршлагажих болно.

Чадах чинээгээрээ ихийг сур

5 Найдвартай мэргэжил сонгох нь чухал

Хүн бүр адилгүй, тиймээс бидэнд бусдаас илүү болон дутуу чадварууд байдаг. Азтай нэг нь санаандгүй байдлаар өөрийнхөө давуу чадвартай холбоотой мэргэжил эзэмшдэг байхад олон талын авьяастай ч буруу мэргэжил сонгосноос болж нэг л хөлөө олохгүй зүдрэх хүмүүс байдаг. Тэд бол зүгээр л мэргэжлээ буруу сонгосон хүмүүс юм. Тиймээс өөрийгөө маш сайн нээж, юуг чаддаг, юуг чаддаггүй болохыг тогтоо. Ингээд мэргэжлээ сонгоорой. Ерөнхийдөө 10 жилийн хугацаанд таны амьдралыг өөрчилж, хангалуун сайхан амьдруулах тийм мэргэжил сонгож эзэмших хэрэгтэй.

Найдвартай мэргэжил сонгох нь чухал

6 Хамгийн сайн чаддаг зүйлээрээ амжилтанд хүр

Эрэгтэй хүн гэхээрээ юм нэхэхгүй гэсэн дүрэм байхгүй. Та гайхалтай нэхдэг, нэхсэн хувцсыг чинь хүмүүс бахаддаг бол яагаад юм нэхэж, түүнийгээ бусдад худалдаалж амьдарч болохгүй гэж. Сайн хийж чаддаг зүйлээсээ ичих хэрэггүй, зүгээр л хий. Хийх явцдаа өөрийгөө улам хөгжүүлж, дахин давтагдашгүй өөрийн онцлогийг оруулж өгөөрэй. Ингэвэл таны бүтээлийг хүмүүс үнэ цохиж авах болно. Мөн заавал бүтээл гэхгүй өгсөн үүрэг даалгаврыг үнэхээр сайн биелүүлдэг байж болно. Бусад хүмүүс тань шиг сайн хийж чадахааргүй түвшинд хүртэл хий. Ингэвэл таныг бүгд хүндэлж  биширч, үүнийхээ үр шимийг хүртэж сайхан амьдарна.

Хамгийн сайн чаддаг зүйлээрээ амжилтанд хүр

7 Хоцрогдсон зарчмуудыг өөрчил

Дэлхий ертөнц хурдацтай хөгжиж, үүнийг дагаад хүмүүсийн амьдралд хандах хандлага ч өөрчлөгдөж байна. Тиймээс таны мэддэг зүйл цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно. Товчхондоо намайг бага байхад ээж, аав ингэж заасан, тэдний маань хэлсэн зүйлс л туйлын зөв гэж бодох хэрэггүй. Хүний эцэг, эх хүүхдэдээ хэзээ ч буруу зүйл хэлэхгүй. Гэхдээ тэдний сургаалууд амьдралын үндсэн зарчмуудад л нийцэхээс биш яг таныг ингэж амьдар гэсэн үг биш юм. Иймд бусдаас сурсан зүйлээ цаг үетэйгээ нийцүүлэн амьдрах хэрэгтэй. Ингэж байж хоцрогдсон зарчмуудаас ангижрах билээ.    

Хоцрогдсон зарчмуудыг өөрчил

25
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл