Сурталчилгаа (15)
Хаах

Хүн бүрийг дурлуулах амттанг хэрхэн гэртээ хийх вэ?

Гэртээ амттан хийж идэх нь таны эдийн засаг хийгээд эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэх үү. Тиймдээ ч сайхан амттай бүтээгдэхүүн хийхийн тулд орцонд нь амин дэмээр баялаг зүйлсийг ахиухан хийж өгөх хэрэгтэй. Ингээд яаж ийм амттан хийх талаар ойлголтгүй, нэг л учраа олохгүй яваа бол бид танд туслая. 

Хүн бүрийг дурлуулах амттанг хэрхэн гэртээ хийх вэ?

Гэртээ төрөл бүрийн боов, жигнэмэг хийх тун амархан бөгөөд ингэхдээ төмөр, магни, кальци, кали, фосфор гэх мэт олон эрдэс бодисоор баялаг чангаанз, A, B, С витамин болон ниацин, пантотены хүчил зэрэг амин дэмүүдийг өөртөө агуулдаг хасарваань жимсийг ашиглаарай. Мөн гэртээ хийх нарийн боовондоо үзэм хийх хэрэгтэй. Үзмэнд дээр дурдсан кали, төмөр, кальци, магни, фосфороос гадна натри агуулагддаг. Түүнчлэн үзмэнд нойрыг сайжруулж, мэдрэлийн системийг робот шиг эрүүл байлгадаг B1, B2, B5 витаминууд бий. Харин гурав дах орц болох алмонд самар E, B витаминаар баялаг шүү. Мөн нарийн боовондоо гүнжидийн үрийг хийж өгөх хэрэгтэй. Гүнжидийн үр өөртөө ханасан, ханаагүй тосны хүчил, триглицерид болон глицеролын эфир гэх мэт байгалийн гаралтай олон тооны тосны хүчлүүд агуулдаг бөгөөд тосны хүчлээр маш баялаг бүтээгдэхүүн юм. Гэхдээ хамгийн чухал зүйл нь гүнжидийн үрэнд агуулагддаг сесамин хэмээх бодис. Сесамин нь хүчтэй антиоксидант учир олон төрлийн өвчнийг анагаах болон хорт хавдраас сэргийлж, цусан дахь хлостерины хэмжээг бууруулдаг байна.  

Танд хэрэг болох бүтээгдэхүүнүүд:  

  • Хатаасан чангаанз - 200 грамм
  • Үзэм - 200 грамм 
  • Хасарваань - 200 грамм
  • Хуурсан алмонд самар - 200 грамм
  • Тал нимбэгний шүүс
  • 1 халбага зөгийн бал
  • Чимх давс
  • Гүнжидийн үр

Хийх дараалал:

  1. Чангаанз, үзэм, хасарвааниа хамтад нь махны машинд хийж машиндана.
  2. 200 грамм хуурсан алмонд самраа холигчинд хийж нунтаглана.
  3. Бүгдийг нь нийлүүлж байгаад дээр нь нимбэгний шүүс, зөгийн бал, давсаа хийж сайтар хутгана. Ингээд бөөрөнхий хэлбэрээр таслаад дээр нь гүнжидийн үрээ цацаад идээрэй.
  4. Одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Жимснүүдээ заавал угаах шаардлагагүй, угаахгүй хийх гэж байгаа бол шороо болоогүй цэвэрхэнийг сонгоорой. Мөн дээр дурдсанаар хийх албагүй бөгөөд хүссэн жимснүүдээрээ хийж болно. Хасарваанийн хувьд таны амттанг чихэрлэг болгодог бол хатаасан чангаанз бага зэрэг исгэлэн амт оруулж өгдөг. Харин үзэм бол зүгээр л байх ёстой бүтээгдэхүүн. Үзэмний оронд инжирийг сонгоогүй шалтгаан нь жижиг яснууд нь хэцүү байдаг. Алмондын оронд ямар ч төрлийн самар сонгож болох ч энэ самар нь хамгийн нийтлэг хэрнээ амин дэмээр баялаг. Үнэндээ бүх зүйл таны сонголтоос хамаарна. Хэрэв та сахарын пудрт дуртай бол хагас халбага ийм нунтаганд эргүүлээд идэж болно.  
  5. Бөөрөнхий хэлбэртэй болгоход гар тань хуурай байх ёстой бөгөөд дээр дурдсан орцоор 6-7 ширхгийг хийж болно.

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл