Сурталчилгаа (15)
Хаах

Хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулдаг алдартай 9 илбэний нууц

Ид шид гэж байдаг болов уу. Үнэндээ ийм зүйл байхгүй, зүгээр л бидний мэдэхгүй, төсөөлөхгүй сэтгэхүйд үзүүлж буй хуурмаг үйлдэл юм. Гэсэн ч одоог хүртэл зарим хүмүүс болон ихэнх хүүхдүүд ид шид болон илбэнд итгэж, гайхамшигтай гэж боддог. Тиймээс та бүхэнд хүмүүсийн хамгийн их итгэдэг 9 илбийг хэрхэн хийдэг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүмүүсийг хамгийн ихээр гайхшруулдаг алдартай 9 илбэний нууц

1 Ёроолгүй аяга

Энэ илбэнд 4 тунгалаг аяга, 200 грамм сүү оролцдог. Аяганууд нэгнээсээ хоёр дахин том байх бөгөөд хамгийн жижгийг нь 200 грамм сүүгээр дүүргэнэ.Ингээд жижиг аягатай сүүг хоёр дахин том хэмжээтэй аяга уруу хийхэд дүүрч, хоёр дахь аяганаас гурав дахь аяга руу, гурав дахиас дөрөв дэх рүү хийхэд дандаа дүүрнэ.

Хэрхэн хийдэг вэ:  Хамгийн жижгээс бусад гурван аяганы голд тунгалаг өнгөтэй, цилиндэр хэлбэртэй хатуу хуванцар зүйл байх бөгөөд 200 грамм сүү хийхэд эргэн тойрных нь зай дүүрэхээр тааруулсан байдаг.   

Ёроолгүй аяга

2 Ачааны машинаар биен дээгүүр гарах

Илбэчин юм уу түүний анхаарал татахуйц туслах хэвтэж, дээгүүр нь том оврын ачааны машин гарах бөгөөд ид шидийн хүчээр "дайруулсан" хүн ямар ч бэртэл авалгүй гарч ирлээ гэж итгүүлдэг.

Хэрхэн хийдэг вэ: Энэ илбийг үзүүлэхэд физикийн хуулийг ашигладаг агаад урьдаас автомашины хүндийн төвийг хүн дайрах хэсэгт даралт учруулахгүй байхаар тааруулж бэлдсэн байдаг. Ингээд даралт учрахгүй дугуйгаар дээгүүр гарахад ямар ч гэмтэл авдаггүй. 

Ачааны машинаар биен дээгүүр гарах

3 Эрчим хүчгүйгээр чийдэн асаах

Гэрлийн чийдэнг тогонд залгахгүйгээр гартаа барьж асаах нь үнэндээ хамгийн амархан илбэ юм. Хамаг учир "шидтэн"-ий гарт биш бичил гэрэл цацруулагчид бий. 

Хэрхэн хийдэг вэ: Илбэчин гарынхаа алганд гэрэл цацруулагч бичил биет тогтоосон байх бөгөөд гэрлийн чийдэнг гартаа атгахад бичил биетийн товчлуур дарагдаж гэрэл цацардаг. Мэдээж бичил биетээ мэдэгдүүлэхгүйн тулд сүүн гэрэл ашигладаг.   

Эрчим хүчгүйгээр чийдэн асаах

4 Хүний бие салгах

Илбэчид өөрсдийгөө ид шид ашигладаг гэж хүмүүст итгүүлэхийг зорьдог. Тийм учраас тэд хүний биеийг дундуур нь салгаж, буцааж нийлүүлэх илбэ үзүүлдэг.

Хэрхэн хийдэг вэ: Энэ бол ердөө л хуурмаг дүрс. Ойроос харах юм бол та хуванцар манекений хөл барьсныг нь мэдэж болно. Илбэнд оролцож буй хүний үүрэг бол зөв байрлалтай зогсч, доогуур хэсэг буюу хөлөөрөө арын өнгөтэй ижил уут углах явдал юм. Харин дараа нь манекений хөлөө уутандаа хийж нуудаг.

Хүний бие салгах

5 Цагирагууд холбох

Ямар ч "завсаргүй" гурван цагирагийг хооронд нь холбож бас салгадаг. Яаж ингээд байгаа учрыг нь олж ядаж байхад илбэчид хүний анхаарал татах дуу авиа гаргаж, хэн ч хийж чадахгүй өөрийн онцгой авьяасаар ингэж чадаж байгаа гэж дүр үзүүлдэг. 

Хэрхэн хийдэг вэ: Үнэндээ цагирагнуудын хоёр нь жижигхэн завсартай ба завсаргүй гэж үзүүлэхдээ тэдгээр зайнуудыг нэг хуруугаараа дардаг. 

Цагирагууд холбох

6 Тагтаа алга болгох

Илбэчин хайрцагт тагтаа хийж таглаад хайрцаг доторхийг харуулахад тагтаа байдаггүй. Гэвч дараагийн удаад нээхэд тагтаа байж байдаг. 

Хэрхэн хийдэг вэ: Хайрцагны таганд нууц тасалгаа байх бөгөөд түүнд тагтаагаа нуудаг. Хүмүүсийг хайрцаг доторхт анхаарлаа хандуулж байхад илбэчин тагийг нуухад анхаарлаа хандуулдаг.

Тагтаа алга болгох

7 Агаар дээр налах

Майкл Жексон дууныхаа клипний бүжгэнд энэ илбийг ашигласан нь хүмүүст их хүрсэн. Физикийн хуулийг зөрчиж агаар дээр налах ямар ч боломжгүй болохоор үүнийг яаж хийгээд байгаа нь их сонирхолтой байдаг.

Хэрхэн хийдэг вэ: Үүний нууц нь тусгай ултай гутал болон гутлын ул орох ховилтой тайзны шаланд бий. Гутлын улыг тусгай ховилд хийсний дараа хазайж тогтдог. 

Агаар дээр налах

8 Хөзөр олох

Илбэчин дурын нэг хүн урьж түүгээр нэг хөзөр сонгуулж, өөрөө хараагүй гэдгээ үзэгчдэд харуулдаг. Жишээ нь, та бундын 6 гэсэн хөзөр сонгосон гэж бодьё. Сонгосон хөзрөө малгайд хийсний дараа илбэчин малгай руу олс унжуулж сонгосон хөзрийг чинь гаргаж ирдэг.       

Хэрхэн хийдэг вэ: Гэхдээ урьдаас таны сонгосон хөзөртэй ижил хөзрийг олсонд бэхэлсэн байдаг бөгөөд олсны үзүүрт байрлуулсан соронз унжуулж буй олсны үзүүрт байрлуулсан соронзтой нийлж дээш гарч ирдэг.    

Хөзөр олох

9 Агаар дээр сууж байгаа хүн

Нисэх, агаараар хөвөх нь ид шид, гайхамшигт итгэдэг хүмүүсийн нууцаар хүсч явдаг зүйл билээ. Анх Нью-Йоркийн гудамжинд ийм хүмүүс гарч ирснийхээ дараа мөнгийг ёстой л нэг "хүүдийлж" байлаа. Учир нь тэр үед хүмүүс тэднийг хэрхэн агаарт сууж байгааг мэдэхгүй байсан юм.

Хэрхэн хийдэг вэ: Энэ илбийг физикийн тэнцвэрийн хуулийг ашиглан өөрийн жинг тусгайлан байрлуулсан 3 төмрийн дагуу жигд хуваагдахаар зохицуулан хийдэг. Ингээд тэр иогийн багш ч биш, ямар нэг шидтэн биш, зүгээр л том хувцастай гудамжинд төмөр дээр сууж байгаа хүн болж байгаа юм.

Агаар дээр сууж байгаа хүн

20
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл