Сурталчилгаа (15)
Хаах

Орон орны сургуулиудад юу хийхийг хориглодог вэ?

Сургуульд суралцан эрдэм ном сурч, том болно гэдэг хүүхдүүдийн хувьд амаргүй даваа байдаг билээ. Нэн ялангуяа хүүхдүүдийн хамгийн дуртай зүйлсийг хориглох шийдвэрийг багш нар гаргадаг нь тэдэнд тун хэцүү нөхцөл байдлыг үүсгэж байдаг аж. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээр дэлхийн сургуулиудын хориглодог хамгийн хачин дүрмүүдтэй та бүхнийгээ танилцуулья. 

Орон орны сургуулиудад юу хийхийг хориглодог вэ?

1 Сайн найзууд

Лондонгийн баруун өмнөд хэсэгт оршдог нэгэн сургууль сурагчдаа сайн найзтай байхыг хориглодог. Тэд сайн найзтайгаа муудалцаж харилцахаа болих нь хүүхдийн  сэтгэл зүйд хүндээр нөлөөлдөг гэж үзсэнээс ийм шийдвэр гаргасан ажээ. Бид найзуудтайгаа муудалцаж, сайдалцаж, заримтай нь бүр огт харилцахаа больдог. Тэглээ гээд муудсан зүйл алга. Энэ сургууль хүүхдүүдээ нийгэмшүүлэхийг огтхон ч хүсдэггүй бололтой. 

Сайн найзууд

2 Аавуудын баярын мэндчилгээ

Шотландын сургуулиуд зөвхөн ээжтэйгээ амьдардаг хүүхдүүдийн сэтгэл зүрхийг шаналгахгүйн үүднээс Аавуудын баяраар мэндчилгээ өгөхийг нь хоригложээ. 

Аавуудын баярын мэндчилгээ

3 Фейсбүк

Нью-Йорк дахь Еврей охидын сургууль Фейсбүкийг хортой зүйл хэмээн үздэг бөгөөд сургууль, тэр бүү хэл гэртээ ч ашиглахыг нь хориглосон байдаг ажээ. Фейсбүкийг ашигласнаар эмэгтэй сурагчид даруу төлөв зантай байхаа болино гэж үзсэн гэдэг. 

Фейсбүк

4 Тэврэлт

Нортэмптоны бага сургууль сурагчдаа сайн найзыгаа тэврэхийг хориглодог байна. Багш нарын ойлголтоор бол сурагчид бусдынхаа хувийн орон зайг хүндэлж сурах ёстой гэнэ. Сурагчид болон тэдний эцэг эхчүүд энэ хачин дүрмийг дагаж мөрдөж чадахгүй байгаа ажээ. 

Тэврэлт

5 Йогийн өмд болон урт оймс

Удахгүй насанд хүрч, хөдөлмөрийн зах зээл дээр гарах гэж байгаа хүүхдүүдэд йогийн өмд, урт оймс зэрэг нь төдийлөн зохистой бус хэмээн Массачусеттсийн нэгэн ахлах сургууль үзжээ. Үүнээс гадна эсрэг хүйсний хүмүүсийн анхаарлыг сарниулах муу талтай гэсэн байна. 

Йогийн өмд болон урт оймс

6 Үүргэвч

Үүргэвчинд бүх төрлийн зэвсэг багтах боломжтой учраас үүргэвчтэй хүнийг сургууль руу нэвтрүүлэх нь аюултай гэж Америкийн зарим сургуулиуд үзжээ. Хэрэв үүргэвч үүрсэн сурагч ирсэн тохиолдолд үүргэвчнээс нь бичгийн хэрэгслийг нь авахуулаад үүргэвчийг нь өлгүүр дээр үлдээлгэх ажээ. 

Үүргэвч

7 LOL болон бусад товчилсон үгс

Өмнөд Йоркшайерын сургуулийн сурагчдыг "hiya","cheers", "lol" зэрэг товчилсон үг хэрэглэхийг хоригложээ. Тус сургуулийн удирдлагуудын үзэж буйгаар ингэж байж л сурагчид нь өөр хоорондоо харилцахдаа аялгуу сайхан Англи хэлээ зөв зохистой ашиглаж сурах гэнэ. 

LOL болон бусад товчилсон үгс

8 Резинэн боолт

АНУ дахь хэд хэдэн ч сургууль сурагчдаа резинэн боолт авчрахыг хоригложээ. Учир нь сурагчид резинэн боолтоороо тоглоод хичээлдээ анхаардаггүй гэнэ. Хичээлдээ анхаарахгүй байгаа хүүхэд яаж боловсролтой нэгэн болох билээ дээ? 

Резинэн боолт

9 Хөөцөлдөж тоглох

АНУ дахь зарим сургууль сурагчдаа хөөцөлдөж тоглож болохгүй гэсэн журам гаргажээ. Хөөцөлдөж тоглох явцдаа хүүхэд бие сэтгэлээрээ таагүй зүйлс мэдэрдэг гэж тэд үзсэн хэрэг ажээ. 

Хөөцөлдөж тоглох

10 Сүнсний баяр, Зул сарын баяр

Орегоны сургуулийн бүсийн зөвлөлөөс өөр шашинтай хүмүүсийн шашны үзэл бодлыг хүндэтгэх үүднээс Зул сарын баярын хувцсыг өмсч болохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. 

Сүнсний баяр, Зул сарын баяр

11 Цасаар байлдах

Английн нэгэн сургууль сурагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс цасаар байлдаж болохгүй гэсэн дүрмийг зохиосон байна. Бидний үеийнхэн, бидний аав ээжүүд хүртэл сургуулийнхаа гадаа цасаар байлдаар л ирсэн. Яав л гэж дээ? Тийм биз? 

Цасаар байлдах

12 Нойлын цаас

Английн зарим сургуулиуд нян бактерийг тараахгүйн үүднээс хөдөлмөрийн хичээл дээрээ сурагчид нойлын цаасны хатуу ороомогийг ашиглахгүй байхыг "хуульчилжээ". 

Нойлын цаас

13 Хөвгүүдийн шорт

Өнгөрсөн жилийн зуны яг ид халуунд Британы нэгэн сургууль эрэгтэй сурагчдаа шорт өмсч болохгүй гэсэн журмыг баталжээ. Хариуд нь хөвгүүд богино юбка өмсөцгөөхөөр шийдсэн байна 30 гаруй хөвгүүд үнэхээр юбка өмсөөд хичээлдээ иржээ. 

Хөвгүүдийн шорт

14 Төрсөн өдрийн урилга

Британы нэгэн сургууль төрсөн өдөртөө ангиасаа нэг хүүхдийг урих нь хүнлэг биш, бүдүүлэг үйлдэл гэж үзсэн учраас төрсөн өдрөөрөө ангийнхаа бүх хүүхдүүдийг урьж байх журмыг гаргажээ. 

Төрсөн өдрийн урилга

15 Спиннер

Англи, Америкийн сургуулиуд өнөө үеийнхэний дуртай тоглоом болох спиннерээр тоглуулахгүй байх шийд гаргажээ. Асуудал юунд байна вэ гэвэл сурагчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна анхаарал сарниулдаг гэнэ. 

Спиннер

16 "Dodgeball"

АНУ-ын сургуулиуд уг тоглоомыг аюултай, түрэмгий гэж үзсэн  учраас 17 жилийн өмнөөс л сургууль дээр тоглуулахгүй байх шийдвэрийг гаргаж эхэлсэн байдаг юм. Харин өдгөө Америкийн бүх сургууль уг тоглоомыг сурагчдаараа тоглуулахаа бүрмөсөн больжээ. 

"Dodgeball"

17 Бойтгон гутал

АНУ-ын нэгэн сургууль дотор нь утсаа хийгээд анги руугаа орох боломжтой гэсэн хачин шалтгаанаар сурагчдаа бойтгон гутал өмсөх эрхгүй болгожээ. 

Бойтгон гутал

18 Гоёмсог үсний боолт

Дүрэмт хувцастай зохицохгүй гоёмсог үсний боолт зүүх нь бусдын анхаарлыг сарниулах сөрөг талтай гэж үзсэн учраас Английн сургуулиуд эмэгтэй сурагчдаа ийм боолт зүүхийг нь хоригложээ. 

Гоёмсог үсний боолт

19 Юүдэнтэй цамц өмсч болохгүй

Коннектикутын сургууль сурагчдаа юүдэнтэй цамцан дотроо ухаалаг утсаа авч явахыг нь болиулах зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Тэд цамцныхаа халаасанд утсаа хийгээд чатлаад байдаг ажээ. 

Юүдэнтэй цамц өмсч болохгүй

20 Улаан өнгийн бэх

Британы нэгэн сургууль багш нараа сурагчдынхаа дэвтэрийг засч байхдаа улаан өнгийн бэх ашиглахгүй байх дүрмийг гаргажээ. Муу сурдаг сурагчдын хувьд улаан өнгөөр эрээчсэн шалгалтын цаас нь илүү их сэтгэлийн зовиурыг авчирдаг гэж үзсэн байна. 

Улаан өнгийн бэх

25
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл