Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай кинон дээр гардаг эдгээр алдаануудыг та лав анзаараагүй дээ!

2018-02-02, 19:25
8,027

Цаг агаарын байдал, жүжигчдийн цалин, хөрөнгө оруулалт зэргээс хамааран киноны хэсгүүдийг үргэлжлүүлэн авдаггүй. Ийм үед ямар ч мэргэжлийн хүн байсан зарим чухал зүйлсийг мартаж алдаа гаргах нь бий. Тэгвэл та бүхэндээ хамгийн алдартай кинон дээр гардаг алдаануудыг танилцуулж байна.

Алдартай кинон дээр гардаг эдгээр алдаануудыг та лав анзаараагүй дээ!

1 "Green Mile"

Хамгийн аугаа, хамгийн эелдэг баатар болох түүний үхлийн энэ хэсэг олон сая хүмүүсийг нус нулимстай нь хутгасан билээ. Гэвч, энэхүү цахилгаан сандлыг 1941 оноос хэрэглэж эхэлсэн байна. Тэгвэл манай киноны үйл явдал 1935 онд өрнөж байгаа юм. 

"Green Mile"

2 "Braveheart"

"Хатан зоригтон" киноны гол дүр шотланд дайчин Виллиам Уоллесын хувцас Шотландын үндэстний уламжлалт хувцас болох "Килт"-тэй төстэй загвартай. Энэхүү хувцас 18 дугаар зууны эхэн үед хэрэглэгдэж байсан бол киноны үйл явдал 13 дугаар зууны сүүлч үеэр тохиож байна. 

"Braveheart"

3 "Harry Potter"

Залуу шидтэн Харри Поттерын тухай өгүүлэх номон дээр түүнийг ээжийнхээ ногоон өнгөтэй нүдийг өвчсөн юм шиг дуурайсан хэмээн дурддаг. Харин кинон дээрээ Харри Поттерын дүрд цэнхэр нүдэт Даниел Радклифф тоглосон юм. Бусад дүрүүд түүнийг ээжтэйгээ адилхан нүдтэй талаар хэлдэг үзэгдэл олон байдаг ч бяцхан Лилигийн дүрд ногоон ч биш, цэнхэр ч биш, харин бүр бор нүдтэй охиныг тоглуулжээ. 

"Harry Potter"

4 "Lord of the Rings: The Return of the King"

Киноны 3-р ангийн сүүлийн хэсэгт Фродо аварга аалз Шелобийн хоронд хордсон ч түүнийг Сэм авардаг. Гэвч аалзны торонд орооцолдоод нүдээ ч аних боломжгүй байсан тэрээр хэдхэн секундийн дараа эрүүгээ мултлаад амжжээ. 

"Lord of the Rings: The Return of the King"

5 "Forrest Gump"

Форрестын найз, дэслэгч Дань "нэг төрлийн жимсний компани"-д хөрөнгө оруулалт хийхээр шийддэг. Гэтэл энэ компани нь бидний одоогийн мэддэг "Apple" компани болж таарсан юм. Дараахан нь Гамп "Apple Computer Inc" хаягнаас 1975 оны 9 сарын 23 гэсэн захиа хүлээн авдаг боловч энэ байгууллага нь албан ёсоор 1976 оны 4 сарын 1-нд байгуулагдсан юм.  

"Forrest Gump"

6 "Pirates of the Caribbean: At World's End"

Цаг хугацааны баримжаагаа алдсан бас нэг бүтээл бол далайн дээрэмчдийн 3 дахь анги юм. Ахмад Барбосса, Элизабет Сван нар ахмад Сиао Фэнгийг олохын тулд Сингапур руу явдаг. Киноны үйл явдал 18 дугаар зуунд тохиолдож байгаа боловч орчин үеийн Сингапур улсын түүх 1819 оноос эхэлдэг. 

"Pirates of the Caribbean: At World's End"

7 "Troy"

Нээх их сүртэй юм биш л дээ. Зүгээр л манай эриний өмнөх үед нисэж байгаа онгоц. "Troy" киноны бүтээлчид грекчуудад агаарын тусламж хэрэгтэй гэж үзсэн, аль эсвэл үзэгчид царайлаг Брэд Питтийг хараад онгоцыг анзаарахгүй байх гэж бодсон байх. 

"Troy"

8 "Game of Thrones"

Дэйнерисийн үнэнч цэргүүд түүний төлөө амиа золиослоход ч бэлэн зогсоно. Бүсгүйчүүдтэй учир ургуулах ёсгүй ч энэ дүрэм нь Грэй Ворм, Миссандей нарын хайрыг зогсоож чадаагүй билээ. Гэхдээ дээрх үзэгдлээс харахад энэ дүрэм цэргүүдийн бас нэгд нь үйлчилдэггүй бололтой. Эсвэл тэр зүгээр л гоёл чимэглэлд дуртай нэгэн юм болов уу?

"Game of Thrones"

9 "Django freed"

Жангогийн дүрд тоглосон Жейми Фокс киноны олон хэсэг дээр загварлаг нүдний шилийг төрөл төрлөөр нь зүүж харагдаг. Гэхдээ нарны хурц туяанаас бидний нүдийг хамгаалах гэж бүтээгдсэн шил нь 1929 оноос АНУ-д худалдаалагдаж эхэлжээ. Харин киноны үйл явдал 1858 онд үргэлжилж байгаад асуудал байна. 

"Django freed"

10 "The First Avenger: Confrontation"

Марвелын супер баатруудын тухай киноны энэ хэсэгт Хүн-аалз, Ахмад Америкийн бамбайг өөрийнхөө шүлсний тусламжтай булааж харагддаг. Нэг үзэгдэлд ийм муухай байсан бамбайг хүн аалз яасан хурдан цэвэрлээд авчихав?

"The First Avenger: Confrontation"

22
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл