Сурталчилгаа (15)
Хаах

Цагаан сарыг ганцхан “нийслэл салат”-тай угтах гэж байгаа юм биш биз!

Тун удахгүй бидний үндэсний их баяр болох сар шинэ айлчлан ирж байна. Хамгийн гол асуудал бол хоол хүнсний сонголт. Баярын ширээгээ хэрхэн зассанаар нь тухайн айлын өнгө төрх төдийгүй, таныг хэр сайн гэрийн эзэгтэй вэ? гэдгийг бусад хүмүүс хялбархан дүгнэдэг. Салат гэхээр л бидэнд төмс, майонез төсөөлөгддөг шүү дээ. Ингэж явсаар айл болгонд л адилхан бууз , салат идсээр залхдаг нь нууц биш юм. Ингээд цагаан сараар шинэ төрлийн салат, зуушаар ширээгээ чимэглэх хүсэлтэй байгаа эзэгтэй нартаа зориулж бид дараах хялбар, амтлаг салат, зуушны жорыг бэлтгэн хүргэж байна.

Цагаан сарыг ганцхан “нийслэл салат”-тай угтах гэж байгаа юм биш биз!

1 BBQ тахиан махан салат

Орц:

  • Оливийн тос - 1 халбага
  • Нимгэн зүссэн тахианы цээж мах 
  • Кошер (Kosher) давс , хар перц - амталж үзээд тааруулна
  • Жижиглэж хэрчсэн румын шанцай - 6 аяга
  • Улаан лооль - 1 ширхэг (жижиглэж дөрвөлжилж хэрчинэ)
  • Лаазалсан эрдэнэ шиш -  аяганы 3/4  
  • Лаазалсан хар шош - аяганы 3/4
  • Улаан сонгино -  аяганы 1/4 (жижиглэж хэрчинэ)
  • Бяслаг (Monterey Jack) -  аяганы 1/2 ( жижиглэж хэрчинэ)
  • Сүмс ( Ranch dressing) - аяганы 1/4
  • BBQ соус - аяганы 1/4
  • Тортил (Tortilla strips) - аяганы 1/4

Хийх арга: 

  1. Оливийн тосоо бага зэрэг халаана.
  2. Тахианы цээж махаа давс, чинжүүгээр амтлана. Хайруулын тавган дээрээ нэг талыг нь 3-4 минут орчим шараад хөрөхөөс нь өмнө жижиглэж хэрчинэ.
  3. Салатаа хийх том аяганд жижиглэж хэрчсэн румын шанцайгаа хийнэ. Дээрээс нь тахианы мах, эрдэнэ шиш, хар шош, улаан сонгино зэрэг бусад орцоо хийж хамгийн сүүлд тортилагаа хийснээр таны амтлаг салат бэлэн болно. 

BBQ тахиан махан салат

2 Шинэ ногооны салат

Орц:

  • Гахайн мах - 4 зүсэм
  • Өндөг - 2 ширхэг
  • Румын шанцай - 6 аяга (жижиглэж хэрчинэ)
  • Алим - 1 ширхэг (жижиглэж хэрчинэ)
  •  Лийр - 1 ширхэг (жижиглэж хэрчинэ)
  • Fisher Nuts Pecan Halves - 1/2 аяга
  • Хатаасан цангис жимс - 1/3 аяга
  • Бяслаг - 1/3 аяга
  • Майонез - 1/3 аяга
  • Сүү - 1/4 аяга
  • Элсэн чихэр - 2 халбага
  • Алимны цуу - 1 халбага
  • Намуу цэцгийн үр - 1 халбага

Хийх арга:

  1. Намуу цэцгийн үрээ хальсалж сүү, элсэн чихэр, алимны цуу, майонезтойгоо холино. 
  2. Хайруулын тавган дээрээ тос хийж бага зэрэг халаагаад зүссэн гахайн махаа 6-8 минут бор өнгөтэй, шаржигнасан болтол шарна.
  3. Өндөгөө 6-10минут чанаж болгоод жижиг хэсгүүд болгон хэрчинэ.
  4. Том аяганд румын саладаа хийж дээрээс нь гахайн мах, өндөг, алим, лийр, цангис жимс, бяслагаа өрж тавина. Таны амтат салат бэлэн боллоо.

Шинэ ногооны салат

3 Гоймонгийн салат

Орц:

  • Гоймон - 200гр
  • Гахайн мах - 5 зүсэм (жижиглэж хэрчинэ)
  • Авокадо - 2 ширхэг (хальсалж жижиглэнэ)
  • Кошер (Kosher) давс , хар перц - амталж үзээд тааруулна
  • Оливийн тос - 1/3 аяга
  • Хатаасан ганга - 2 халбага
  • Майонез - 3/4 аяга
  • Нимбэгний шүүс - 1/4 аяга
  • Нимбэгний хальс -  1/2 халбага
  • Элсэн чихэр - 1 халбага
  • Кошер (kosher) давс , хар перц - амталж үзээд тааруулна
  • Оливийн тос - 1/3 халбага

Хийх дараалал:

  1. Хатаасан ганга, майонез, элсэн чихэр, лемоны шүүс болон хальсаа холигчинд хийж холино. Бага зэрэг хольсны дараа холигчоо унтрааж дээрээс нь оливийн тосоо хийж дахин холино.
  2. Гоймонгоо болгож шүүж авна.
  3. Хайруулын тавган дээрээ тос хийж бага зэрэг халаана. Зүссэн гахайн махаа 6-8 минут бор өнгөтэй, шаржигнасан болтол шарна.
  4. Том аяганд бэлэн болсон гоймон, гахайн мах, авокадогоо холиод давс, чинжүүгээр амтлана. 
  5. Хамгийн сүүлд нь ганганы навчаар чимэглэнэ. Ингээд таны салат бэлэн боллоо.

Гоймонгийн салат

4 Ази хэв маягийн салат

Орц:

  • Хэрчсэн румын шанцай - 5 аяга
  • Жүржийн шүүс - 300гр
  • Хэрчиж жижиглэсэн тахианы мах - 1/3 аяга
  • Лууван - 1/3 аяга
  • Хальсалж,жижиглэсэн авокодо - 1 ширхэг
  • Чанаж , хэрчсэн өндөг - 2 ширхэг
  • Хэрчсэн ногоон сонгино - 1/4  аяга
  • Цагаан будааны цуу - 2 халбага
  • Сармис - 1 хумс
  • Гүнжидийн тос - 1 халбага
  • Элсэн чихэр - 1 халбага
  • Цагаан гаа - 1 халбага
  • Шар буурцгийн соус - 1 халбага

Хийх арга:

  1. Жижиг аяганд цагаан будааны цуу, сармис, гүнжидийн тос, цагаан гаа, шар буурцгийн соус зэргээ хийж холино. 
  2. Том аяганд румын шанцайгаа хийгээд дээрээс нь жүрж, тахиан мах, лууван, авокадо, өндөг, ногоон сонгино зэргээ эгнүүлэн өрж тавина. 
  3. Жижиг аяганд хийсэн соусаа дээрээс нь аажуухан асгаснаар таны салат бэлэн болно.

Ази хэв маягийн салат

5 Грек салат

Орц: 

  • Хэрчсэн румын шанцай - 5 аяга
  • Нимгэн хэрчсэн жижиг, улаан сонгион - 1 ширхэг
  • Нимгэн хэрчсэн өргөст хэмх - 1 ширхэг
  • Интоорын улаан лооль - Тал
  • Хэрчсэн чидун жимс - 1/4 аяга
  • Бяслаг - 1/4 аяга
  • Давс , чинжүү - амталгаа байдлаар тааруулж хийнэ
  • Оливийн тос - 1/4 аяга
  • Алимны цуу - 1/4 аяга
  • Нэг ширхэг лемоны хальс 
  • Лемоны шүүс - 3 халбага
  • Элсэн чихэр -  1/2 халбага

Хийх арга:

  1. Жижиг аяганд оливийн тос, элсэн чихэр, нимбэгний шүүс, нимбэгний хальс, алимны цуу зэргээ холино.
  2. Том аяганы доор румын шанцайгаа хийж дээрээс нь улаан сонгино, өргөст хэмх, чинжүү бяслаг зэргээ нэмнэ. Дараа нь жижиг аяганд бэлтгэсэн сүмсээ дээрээс нь алгуур асгаад таны салат бэлэн болно.

Грек салат

6 Хятад маягийн тахиан махан салат

Орц:

  • Тахианы цээж мах - 2 ширхэг (ясгүй)
  • Шар буурцгийн соус - 2 халбага
  • Гүнжидийн тос - 1 халбага
  • Цагаан чинжүү - 1/4 халбага
  • Хэрчсэн румын шанцай - 4 аяга
  • Жижиглэж хэрчсэн улаан байцаа - 1 аяга\
  • Үрж жижиглэсэн лууван  - 1/3 аяга
  • Ногоон шош - 1/4 аяга
  • Нимгэн хэрчсэн ногоон сонгино - 1 ширхэг
  • Урт гоймон  -  1/4 аяга
  • Хэрчсэн бүйлс жимс - 1/4 аяга
  • Цагаан будааны цуу - 2 халбага
  • Сармис - 1 хумс
  • Элсэн чихэр - 1 халбага
  • Үрж жижиглэсэн цагаан гаа - 1 халбага
  • Шар буурцгийн соус

Хийх арга:

  1. Шарах шүүгээгээ урьдчилан 180°C градуст халаана.
  2. Цагаан будааны цуу, сармис, гүнжидийн тос, элсэн чихэр, цагаан цуу, шар буурцгийн соус зэргээ жижиг аяганд хийж хутгана.
  3. Том аяганд тахиан мах, шар буурцгийн соус, гүнжидийн тос, перц зэргээ холино.
  4. Тахианы махаа шарах шүүгээний тавцан дээр тавьж тослоод 13-15 минут болгож гаргана. Хөрөхөөс нь өмнө жижиглэж хэрчээрэй.
  5. Том аяганы доор румын шанцайгаа хийнэ. Улаан байцаа, лууван, сонгино, тахианы мах зэргээ дээрээс нь хийж хутгана. Дээрээс нь бэлдсэн соусаа жигд асгаж өгнө.
  6. Хамгийн сүүлд гоймон, болон бүйлсэн самараа нэмж өгөөд таны салат бэлэн боллоо.

Хятад маягийн тахиан махан салат

7 Сам хорхойн салат

Орц:

  • Хальсалж бэлдсэн дунд зэргийн хэмжээтэй сам хорхой - 450гр
  • Оливийн тос - 2 халбага
  • Жижиглэж хэрчсэн гахайн мах - 4 зүсэм
  • Өндөг - 2 ширхэг
  • Хэрчсэн румын шанцай - 5 аяга
  • Хальсалж жижиглэсэн авокадо - 1 ширхэг
  • Лаазалсан эрдэнэшиш -1 аяга
  • Бяслаг - тал аяга

Сүмс бэлтгэх орц:

  • Нэг ширхэг ногоон нимбэгний шүүс 
  • Ногоон өнгийн халуун чинжүү - 1ширхэг
  • Сармис - 2 хумс
  • Кошер давс , хар перц - амталгаа байдлаар тааруулж хийнэ
  • Оливийн тос - 2 халбага
  • Алимны цуу - 2 халбага

Хийх заавар:

  1. Сүмс хийх орцуудаа холигчинд хийж холино. Хэсэг холисны дараа дээрээс нь оливийн тос нэмж хийгээд дахин холино. 
  2. Шарах шүүгээний тавцан дээрээ тугалган цаасаа дэлгэж 200°C градуст урьдчилан халаана.
  3. Сам хорхойгоо оливийн тосоор тосолж 4-5 минут болгоно.
  4. Гахайн махаа хайруулын тавган дээр амталж 6-8 минут бор шаргал, шажигнасан болтол болгоно.
  5. Өндөгөө болгож, хүйтэн усаар сойж хальслаарай.
  6. Том аяганд румын шанцайгаа хийж дээрээс нь сам хорхой, гахайн мах, өндөг, авокадо, бяслаг зэргээ эгнүүлж тавина.
  7. Бэлдсэн сүмсээ жигд тарааж асгана. Таны амтлаг салат бэлэн болно. 

Сам хорхойн салат

8 Авокадо салат

Орц:

  • Бальзамик (balsamic) цуу - тал аяга
  • Бор сахар - 2 халбага
  • Оливийн тос - 1 халбага
  • Ясгүй тахианы цээж мах - 2 ширхэг
  • Кошер давс , хар перц - амталгаа байдлаар тааруулж хийнэ
  • Хэрчсэн румын шанцай - 6 аяга
  • Зуурсан гурил - 150 гр
  • Жижиг улаан лооль - 1 аяга
  • Хальсалж жижиглэсэн авокадо - 1 ширхэг
  • Лаврын навч - 1/4 аяга

Хийх дараалал:

  1. Хайруулын тавгаа бага зэрэг халааж бор сахар, бальзамик цуугаа хийж 6-8 минут зөөлөн буцалгаад зуурсан гурилаа жижиг хэсгүүд болон бөөрөнхийлөн дээрээс нь хийж болгоно.
  2. Оливийн тосоо бага зэрэг халаана.
  3. Тахианы цээж махаа давс, чинжүүгээр амтлаад 1 талыг нь 3-4 минут шарж болгоно. Махаа болгосоны дараа хөрөхөөс нь өмнө жижиглэж хэрчинээрэй.
  4. Том аяган румын шанцайгаа хийж тахианы мах, авокадо, болгосон гурил зэргээ нэмээд болоо. Таны салат бэлэн боллоо. 

Авокадо салат

9 Тако салат

Орц:

  • Оливийн тос - 1 халбага
  • Румын шанцай - 5 аяга (жижиглэж хэрчинэ)
  • Хатаасан эрдэнэшиш - тал аяга
  • Лаазалсан хар шош - тал аяга
  • Жижиглэсэн ром улаан лооль - 1 ширхэг
  • Силантро (cilantro) навч - 2 халбага
  • Хальсалж, хэрчсэн авокадо - 1 ширхэг
  • Бяслаг - 1/4 аяга
  • Тортилло (tortillo) - 1/4 аяга
  • Мексик чоризо(chorizo)  - 100 гр

Сүмс бэлтгэх орц:

  • Оливийн тос - 1/4 аяга
  • Алимны цуу - 1/4 аяга

  • Ногоон нимбэгний хальс

  • Лайм (lime) шүүс - 2 халбага

  • Элсэн чихэр - 2 халбага

Хийх дараалал:

  1. Жижиг аяганд сүмс бэлтгэх бүх орцоо хийж холигчинд холино.
  2. Хайруулын тавган дээрээ бага зэргийн оливийн тос хийж халаана. Чоризогоо 2 минут орчим шаржигнасан болтол шараарай.
  3. Том аяганд румын шанцайгаа хийж дээрээс нь хар шош, улаан лооль, силантро зэргээ нэмнэ. Сүмсээ жигд тарааж асгаад таны салат бэлэн болно.

Тако салат

10 Лемоноор амталсан брокколи салат

Орц:

  • Брокколи- 4 аяга
  • Хэрчсэн авокадо - 1 ширхэг
  • Күиноа (quinoa) - 1/2 аяга
  • Анар жимсний үрний хальс - 1/2 аяга
  • Жижиглэсэн пекан - 1/2 аяга
  • Бяслаг - 1/4 аяга

Сүмс бэлтгэх орц:

  • Оливийн тос - 1/4 аяга
  • Алимны цуу - 1/4 аяга

  • Лемоны шүүс - 3 халбага
  • Лемоны хальс 
  • Элсэн чихэр - 1 халбага

Хийх дараалал:

  1. Жижиг аяганд сүмс бэлтгэх бүх орцоо хийж холигчинд холино.
  2. Том аяганд брокколи байцаа, авокадо, күиноа, анар жимсний хальс, пекан, бяслаг зэргээ хийж сүмсээ асгаад амтлаг салат бэлэн боллоо. 

Лемоноор амталсан брокколи салат

17
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл