Сурталчилгаа (15)
Хаах

Ганцхан сарын дотор гадаад төрхөө 360 градус өөрчлөөрөй!

Бүсгүйчүүдээ анхаарлаа нааш нь хандуулаарай! Одоо байгаагаасаа илүү хөөрхөн, сайхан болохын тулд ердөө 30-хан хоног хангалттай гэнэ шүү. Үзэсгэлэнт дүр төрхийг бүрдүүлэхийн тулд заавал их мөнгө үрэх шаардлагагүй бөгөөд өөрт байгаа зүйлээ зөв зохистой ашиглаж, хорт зуршлаасаа салж чадахад л та илүү сайхан харагдаж, өөртөө итгэлтэй болж чадах нээ. Ингээд нэг сарын дотор гадаад төрхөө 360 градус өөрчлөх хялбар аргыг танд хүргэе.

Ганцхан сарын дотор гадаад төрхөө 360 градус өөрчлөөрөй!

1 Унтах цагаа уртасгах

Өдөрт ердөө л 5-6 цаг унтах нь таны гоо сайханд сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Тиймээс нэг сарын турш өдөрт доод тал нь 7 цаг унтахаар төлөвлөөрэй. Ингэснээр таны арьс хэрхэн өөрчлөгдөхийг та харах болно.

 

Унтах цагаа уртасгах

2 Орой болсон хойно гар утас болон нөөтбүүк ашиглахгүй байх

Хэрвээ та орой унтахынхаа өмнө цахим сүлжээгээр тэнэх дуртай бол сарын турш энэ зуршлаасаа салах хэрэгтэй. Цэнхэр өнгө нь мелатонин ялгаруулдаг бөгөөд энэ нь нойрыг үгүй хийхэд нөлөөлдөг байна. Ой санамж муудах, анхаарал сарних, дархлаа сулрах зэрэг нь дутуу нойртой явснаас үүдэлтэй. Тиймээс унтахаасаа хэдэн цагийн өмнө энэ бүх зүйлийг өөрөөсөө холдуулаарай.

Орой болсон хойно гар утас болон нөөтбүүк ашиглахгүй байх

3 Чихэвч болон нүдний маск худалдан аваарай

Сайн унтаж амрахын тулд тайван байх хэрэгтэй. Тиймээс төрөл бүрийн чимээ сонсохгүйн тулд чихэвч зүүж, өглөөний нарны тусгалаас маскаар нүдээ хамгаалаарай.

Чихэвч болон нүдний маск худалдан аваарай

4 Фитнест явах

Нэг сарын дотор та булчинтай болж чадахгүй ч галбираа бага зэрэг өөрчлөх боломжтой. Хэрвээ та фитнесст хичээллэх дургүй бол йога, бясалгал гэх мэт олон төрлийн спортыг сонирхож болно. Бүтэн жилийн эрх худалдаж авахаас айж байвал нэг сарын эрх худалдаж авч, чадахаараа хичээллээрэй.

Фитнест явах

5 Тэгшхэн алхах

Фитнесээр хичээллэж байх үедээ нурууны булчин чангалах дасгалыг хийх хэрэгтэй бөгөөд ямар нэгэн дасгал хийхээсээ өмнө заавал бие халаалт хийх шаардлагатай. Таазны яс болон өвдөгний хооронд 90 градусын өнцөг үүсэхээр суух хэрэгтэй ба компьютерын дэлгэцний дээд хэсэг таны нүдний харалдаа байх ёстой. Үүнээс гадна биеийнхээ чилээг гаргахын тулд ойр ойрхон босоорой. Хэрвээ та биеэ цэх авч явж чадахгүй байвал бөгтөр засах бүс, аппарат авч зүүгээрэй.

Тэгшхэн алхах

6 Массаж хийлгэх

Таны бие өвдөөгүй байсан ч та өөртөө бүтэн биеийн массаж хийлгэж биеийнхээ чилээг заавал гаргаж байгаарай.

Массаж хийлгэх

7 Явган явах

Өдөрт доод тал нь 10000 алхам алхаарай. Хэрвээ цаг агаар сайхан байвал унтахынхаа өмнө доод тал нь 30 минут гадаа алхаж болно. Цахилгаан шатыг ашиглахгүй байх нь тустай шүү.

Явган явах

8 Маникюр хийлгэх

Сайхан гар бүсгүй хүний нэрийн хуудас гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс сайн маникюрчин дээр очиж хумсаа янзлуулж, будуулаарай. Энэ нь эрчүүдэд ч хамааралтай.

Маникюр хийлгэх

9 Педикюр хийх

Эвэршсэн, хагарсан, хуурайшсан хөлтэй байх нь тийм ч тухтай биш. Хэрвээ гоо сайханд орж хөлөндөө анхаарал тавьж чадахгүй байвал гэртээ лазеран хуурай ашиглаж хөлөө арчлах боломжтой.

 

Педикюр хийх

10 Үсний засалтаа өөрчлөх

Хамгийн их хүсдэг байсан засалтаа хийгээд үзээрэй. Гадаад төрхөө өөрчлөх хамгийн хялбар арга бол мэдээж үс засалтаа өөрчлөх юм. Үс засалтандаа мөнгө хэмнэх хэрэггүй учир сайн мэргэжилтэн дээр очих хэрэгтэй.

Үсний засалтаа өөрчлөх

11 Үснийхээ өнгийг өөрчлөх

Нэг төрлийн өнгөөр үсээ будах нь маш хялбар учир гэртээ будаж болно. Харин үсээ цайруулах, омбре хийх мэт өөрчлөлт хийхийг хүсвэл үсчин дээр очоорой.

Үснийхээ өнгийг өөрчлөх

12 Нүүрнийхээ арьсанд анхаарал хандуулах

Нүүрээ өдөрт хоёр удаа угааж чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Хэрвээ нүүрний арьс тань асуудалтай байвал гоо сайханчид хандаж зөвлөгөө авч өөрт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.

Нүүрнийхээ арьсанд анхаарал хандуулах

13 Байнга гуужуулах хэрэггүй

Байнга ширүүн гуужуулагч хэрэглэхийн оронд салицилын эсвэл гликолын хүчил агуулсан зөөлөн гуужуулагчийг сонгоод үзээрэй. Энэ нь зөөлхөн бөгөөд үр дүнтэй арьсыг цэвэрлэх болно.

 

Байнга гуужуулах хэрэггүй

14 Нүүрний хэт авиан цэвэрлэгээ хийгээрэй

Энэхүү цэвэрлэгээг хийснээр таны нүүр өнгөлөг, эрүүл харагдаж чадна.

Нүүрний хэт авиан цэвэрлэгээ хийгээрэй

15 Нүүрээ бага оролдоорой

Хэрвээ таны нүүрэн дээр их хэмжээний батга гардаг бол та нүүрээ оролдох хэрэггүй. Тиймээс та нүүрээ оролдох зуршилтай бол өөрийгөө хянаж, энэ зуршлаа хаях хэрэгтэй.

Нүүрээ бага оролдоорой

16 Шинэ үнэртэй ус худалдаж авах

Хэрвээ та нэг төрлийн үнэртэй ус цацдаг бол эргэн тойрны тань хүмүүс таныг зөвхөн энэ үнэртэй усаар чинь хүлээн авах болно. Гадаад төрх болон түрхдэг үнэртнээ өөрчлөхөд л та өөр хүн мэт харагдана.

Шинэ үнэртэй ус худалдаж авах

17 Хувцасны шүүгээгээ цэгцлэх

Хувцасны шүүгээгээ маш сайн цэгцлэж томдсон, багадсан, элэгдсэн, урагдсан гээд хэрэггүй бүх зүйлээ хаяарай.

Хувцасны шүүгээгээ цэгцлэх

18 Үлдсэн хувцаснууд тань хоорондоо зохицож байгаа эсэхийг шалгаарай

Төгс эмэгтэйн шүүгээнд жийнс, ажил хэрэгч өмд, банзал, хоёр цамц, жакет, сүлжмэл цамц л байхад хангалттай. Харин эрчүүдийн шүүгээнд хөх өнгийн жийнс, нэг өнгийн ноосон цамц, ажил хэрэгч өмд, дөрвөн футболка, хэд хэдэн цагаан цамц, V хэлбэртэй ноосон цамц, пиджак  байх хэрэгтэй. Ингээд дээрхийг уншаад өөрийн шүүгээн дэх хувцастай тулгаж, байхгүй зүйлээ худалдан аваарай.

Үлдсэн хувцаснууд тань хоорондоо зохицож байгаа эсэхийг шалгаарай

19 Хооллолтондоо анхаараарай

Бүхнийг нэг дор өөрчлөнө гэдэг хэцүү. Тиймээс юуны түрүүнд түргэн хоол болон чихэрлэг зүйлсийг хоолныхоо цэснээс хасаарай. Та шууд хүнд дэглэм барих хэрэггүй бөгөөд бага багаар зөв хооллолтонд дасах хэрэгтэй.

 

Хооллолтондоо анхаараарай

20 Өглөөний цайгаа уух

Өглөөний цай уух завгүй гэж огтхон ч бүү хойшлуулаарай. Овъёосны каш эсвэл өндөг шарахад хэдхэн минут л шаардлагатай. Өглөө цайгаа уучих юм бол үдийн зоог хүртэл танд шоколад, жигнэмэг идэх хүсэл төрөхгүй.

Өглөөний цайгаа уух

21 Өдрийн хоолоо гэрээсээ авч явах

Хэрвээ та өдрийн хоолоо ажилдаа авч явбал цайны цагаараа түргэн хоол, жигнэмэг, чихэр иднэ гэсэн ойлголт байхгүй болно. Өглөө цаг алдахгүйн тулд оройдоо авч явах хоолоо бэлдэж үлдээгээрэй.

Өдрийн хоолоо гэрээсээ авч явах

22 Амны ариун цэвэртээ анхаарал хандуулах

Амнаас сайхан үнэртэх нь үзэсгэлэнтэй харагдах бас нэгэн нууц юм.  Тиймээс амны цацлага байнга авч яваад хооллосныхоо дараа цацаж байгаарай.

Амны ариун цэвэртээ анхаарал хандуулах

23 Тамхиа хая

Хэрвээ та тамхи татдаг бол үүний эсрэг эрчимтэй тэмцэх хэрэгтэй. Жишээлбэл: тамхинаас гаргах наалт хэрэглэх ба сэтгэл зүйн тал дээрээ бэлтгэлтэй байх зэрэг юм.

Тамхиа хая

24 Нэг өдрийг юу ч бодохгүй өнгөрөө

Хэрвээ танд бүх зүйл ядаргаатай санагдаж байвал зүгээр л амрахыг хичээх хэрэгтэй. Нэг өдрийн турш гоо сайханд орж амрах, эсвэл цэвэр агаарт гарвал таны гадаад төрхөнд гайхалтайгаар нөлөөлөх болно.

 

Нэг өдрийг юу ч бодохгүй өнгөрөө

25 Хямдралын карт худалдан авах

Хэрвээ та ямар нэгэн урамшуулалтай карт худалдаж авбал өөрийн гоо сайхандаа анхаарах илүү их сонирхолтой болох болов уу.

Хямдралын карт худалдан авах

20
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл