Сурталчилгаа (15)
Хаах

Эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг зуршлууд

Эрчүүд бэлгийн сулралтай болж, эр хүний үүргээ гүйцэтгэж чадахгүй байх вий гэхээс маш ихээр айж явдаг. Гэтэл өдөр бүр хийдэг буруу зуршлаас болж, таны эр бэлгийн эс устаж байж болох юм. Дэлхий дээр 7-н хос тутмын нэг нь жирэмслэхэд хүндрэл үүсдэг байна. Үүний 40% нь эрчүүдээс шалтгаалдаг аж. Та дараах 8-н зуршлыг хийдэг эсэхээ сайтар анхаараарай! Хэрэв таны хийдэг дадал байвал эртхэн хаяхыг зөвлөе.

Эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг зуршлууд

1 Та удаан хугацаанд суудаг ажил хийдэг үү?

Жишээ нь: Холын замд тээвэр хийдэг, Унадаг дугуйчин ч юм уу... Бүгчим машинд удаан хугацаанд сууж явах, мөн хэт бариу хувцас өмсөх нь эр бэлгийн эс үйлдвэрлэх явцыг удаашруулдаг. Судалгаагаар аливаа хөдөлгөөний үйл ажиллагаанд ороогүй ч төмсөгний температур нэмэгдэхэд эр бэлгийн эсийн үйлдвэрлэл багасдаг төдийгүй бэлгийн сулралд оруулдаг болохыг тогтоожээ. 

Та удаан хугацаанд суудаг ажил хийдэг үү?

2 Нойрны дутагдал

Хүний бие махбод оройд унтаж амрах хэрэгтэй байдгийн адилаар эр бэлгийн эс ч гэсэн амрах хэрэгтэй байдаг. Хамгийн багадаа 7-8 цаг унтаж байж эр бэлгийн эсийн үйлдвэрлэл хэвийн явагддаг. Хэрвээ та багадаа 7 цаг унтаж чаддаггүй бол эр бэлгийн эсээ идэвхтэй байлгахын тулд иогоор хичээллэхийг зөвлөж байна.

Нойрны дутагдал

3 Хоол хүнсний буруу сонголт

Харвардын их сургуулийнхан нэгэн судалгаа хийж туршжээ. Хэсэг бүлэг эрчүүдийг сонгон авч 2 хэсэгт хуваагаад, эхний бүлэг эрчүүдийн хооллолтод өдөр бүр хиам, гахайн мах зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн оруулж байсан ба нөгөө бүлэг эрчүүд өдөр бүр хоолондоо загасыг нэмэлт болгон хэрэглэжээ. Үр дүнд боловсруулсан мах идсэн эрчүүдийн эр бэлгийн эс муудсан байсан бөгөөд загас идсэн бүлэг эрчүүдийн эр бэлгийн эсийн үйлдвэрлэл 34%-иар илүү байсан аж. Үүнээс гадна эрүүл хооллож байсан эрчүүд бэлгийн сулралд өртөх магадлал буурч, сексээс илүү таашаал мэдрэх болсон гэдэг.

Хоол хүнсний буруу сонголт

4 Тамхи татах

Өөрийгөө тайвшруулах зорилгоор тамхийг татдаг хүн цөөнгүй. Гэтэл өдөрт 7 болон түүнээс их янжуур тамхи татдаг эрчүүдийн эр бэлгийн эсийн үйлдвэрлэл муудаж, хөдөлгөөн нь ч багасах төдийгүй бэлгийн сулралд өртдөг байна. Хэрвээ та эр хүний чадвараа алдвал хэчнээн тамхи татаад ч тайвшрах нь юу л бол?

Тамхи татах

5 Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

Согтууруулах ундаа нь тесторены хэмжээг бууруулдаг. Үр дүнд нь бэлгийн сулралтай болж, эр бэлгийн даавар багасч, гуяа хэсгээр өөхөлдөг байна. Архаг архидалт нь үргүйдэлд хүргэх аюултай. 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх

6 Гар утас

Гар утаснаас үүсэх цацраг нь эр бэлгийн эсэд сөргөөр нөлөөлдөг байна. "Wifi" орчин нь ч мөн эр спермийн үйлдвэрлэлийг бууруулж, ДНХ-д нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ. 

Гар утас

7 Рентген туяаны нөлөөлөл

Рентген туяа болон химийн эмчилгээ нь эр бэлгийн эсийн үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй. Хэрэв энэ үйлчилгээ нь хэт ихэдвэл бүрмөсөн бэлгийн чадваргүй ч болох магадлалтай. 

Рентген туяаны нөлөөлөл

8 Илүүдэл жин

Хэрэв та илүүдэл жинтэй бол нэн даруй илүүдэл жингээсээ салаарай. Учир нь Харвардын их сургуулийн саяхны судалгаагаар илүүдэл жинтэй эрчүүд хэвийн жинтэй эрчүүдээс 11%-иар бага эр бэлгийн эс үйлдвэрлэдэг мөн 34%-иар илүү их эр бэлгийн эс гадагш алддаг болохыг нотолжээ. Илүүдэл жинтэй эрчүүдийн тестероны хэмжээ багасч, төмсөгний температур нэмэгддэг аж. 

Илүүдэл жин

23
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл