Сурталчилгаа (15)
Хаах

Та хэр гярхай вэ?

2018-02-08, 17:45
11,238

Та хэр ажигч, гярхай вэ? Аливаа зүйлийг ажиглаж харах нь хүний сэтгэн бодох чадварыг гайхалтайгаар сайжруулдаг гэдгийг эрдэмтэд баталсан. Ингээд дараах зургийг ажиглаад доорх асуултуудад хариулаарай! Хэдий хурдан хугацаанд  зөв хариулж байна гэдгээ хариутай нь тулгаж үзээд өөрийгөө сориод үзээрэй.

Та хэр гярхай вэ?

  1. Онгоцонд хэдэн зорчигч байна вэ?
  2. Бороо хэр удаан орж байна вэ?
  3. Гол хаашаа чиглэлтэй урсаж байна вэ?
  4. Угаасан хувцас хэр хурдан хатах вэ?
  5. Жуулчид юугаар ирсэн бэ?
  6. Жуулчид хэр туршлагатай вэ?
  7. Цэвэрлэж байгаа загасыг эдгээр залуусын хэн нь барьсан бэ?
  8. Наран цэцэг ургах уу? 
  9. Зураг дээр бидний харж байгаагаас өөр хэн нэгэн байгаа юу?

  1. Энэ нь зорчигч тээврийн онгоц биш ба хөдөө аж ахуйн зориулалттай ажлын онгоц юм.
  2. Бороо ороогүй нэлээд уджээ. Хэрэв саяхан орсон бол туршлагагүй аялагчдын майхан үерлэх болно шүү дээ.
  3. Голын цаад захад байгаа завь нь голын урсгалыг дагаж хөвж байх ёстой. 
  4. Салхитай байгаа учир угаасан хувцас хурдан хатна.
  5. Бензиний савтай ирсэн учир мэдээж авто тээврийн хэрэгслээр ирсэн нь тодорхой.
  6. Түлээ хагалж буй залуу ил галын утаан доор зогсож байгаа нь туршлагагүй аялагчид гэдгийг харуулж байна. Майхны татлага уяаг ч маш урт хийсэн ба хонхор газарт буудаллажээ. 
  7. Хэн нь ч бариагүй. Загасыг дэлгүүрээс худалдаж авчээ. 
  8. Ургахгүй. Учир нь доор нь хог овоолсоор байгаад наран цэцэг үхжээ. Хэрэв амьд байсан бол наран цэцэг нь нар луу харах байсан.
  9. Байгаа. Зураг дээр 3 эрэгтэй байгаа ба угаасан хувцсан дунд эмэгтэй хүний хувцас харагдаж байна. 

24
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл