Сурталчилгаа (15)
Хаах

Наснаасаа эрт хөгширч байгааг тань илтгэх шинж тэмдгүүд

2018-02-10, 10:53
10,889

Шилтэй ногооны тагийг онгойлгож чадахгүй байна уу? Өмд чинь бэлхүүсээрээ бариу ч хөл хэсгээрээ томддог болсон уу? Тэгвэл танд аль хэдийнэ хөгшрөлтийн шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлжээ. Гэхдээ бүү санаа зов. Хөгшрөлтийн эсрэг авах арга хэмжээг яг одоо бид танд сонордуулах гэж байна. Оройтсон гэж хэзээ ч бодож болохгүй шүү. Хүн шантрахгүй л бол ямар ч зүйлийг давж гарч чаддаг шүү дээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Наснаасаа эрт хөгширч байгааг тань илтгэх шинж тэмдгүүд

1 Үс уналт

Үс унаж, ямар нэг хэмжээний халцралт үүсэх нь хөгшрөлтийн хамгийн том шинж тэмдэг юм. Гэхдээ дан ганц толгойны үс биш гэдгийг анагаах ухааны мэргэжилтэн Биндияа Ганди (Bindiya Gandhi) хэлжээ. Шилжилтийн насан дээрээ суга, цавины орчимд үс ургадаг гэдгийг бид мэднэ. Энэ нь ч гэсэн таныг хөгширч байгааг илэрхийлж байгаа юм.

Үс уналт

2 Хүнд юм өргөх

Булчингийн хүч нь таны насжилттай шууд холбоотой байдаг бөгөөд хүн хөгшрөх тусмаа энэ хүчээ алддаг нь тамир тэнхээ, чадал муутай болгодог хэмээн "Zone Diet" номын зохиолч, Үрэвслийн судалгааны ашгийн бус сангийн тэргүүн Барри Сиэрс (Barry Sears) өгүүлжээ. Энэ нь гэхдээ заавал хүн бүрт тохиолдоод байх зүйл биш бөгөөд хүндийг өргөлтөөр хичээллэх, өөр хүчний дасгал хийх зэргээр булчингийн массаа нэмэх боломжтой байна. 

Хүнд юм өргөх

3 Хөхрөлт удаан эдгэх

"Авсан шарх гэмтэл тань өмнөхөөсөө илүү удаан хугацаанд эдгэж байвал энэ бас хөгшрөлтийн шинж тэмдэг" хэмээн "VediusBioquark" компаний захирал Ира С.Фастор ярьсан байна. Хүний арьс бол хамгийн том хэмжээтэй эрхтэн бөгөөд өөрийгөө илааршуулах гайхалтай хүч чадалтай гэнэ. Тиймээс хэрвээ таны шарх түргэн эдгэж өгөхгүй байгаа бол дотоод насжилтийн тогтолцоо тань идэвхтэй үйл ажиллагаанд байна гэсэн үг ажээ.

Хөхрөлт удаан эдгэх

4 Үеийнхнээсээ илүү үрчлээтэх

Үрчлээ үүсэх, арьс унжих нь хөгшрөлтийн явцад илэрдэг хамгийн түгээмэл хийгээд тодорхой шинж тэмдэг гэдгийг бид мэднэ. Генийн байдал нөлөөлөх боловч амьдралын хэв маяг хамгийн гол үүрэгтэй байдаг талаар анагаах ухааны их эмч, "Vedius"-ийн үүсгэн байгуулагч Константин Жеорж (Constantine George) өгүүлжээ. Зарим хүмүүс тамхи, нарны нөлөөлөл, буруу хооллолт, согтууруулах ундааны хэрэглээнээс болж илүү үрчлээтэх тохиолдол гардаг байна. "Энэхүү хөгшрөлтийн явцыг амьдралын хэв маягаа өөрчилж, жимс, ногоо их хэрэглэснээр удаашруулж болдог" гэж тэрээр зөвлөсөн байна.

Үеийнхнээсээ илүү үрчлээтэх

5 Гадуур гарахаасаа залхуурах

"Миний бодлоор бид үргэлж хийх дуртай байсан зүйлдээ дургүй болох нь хөгшрөлтийг илэрхийлэх бас нэг шинж хэмээн үздэг. Ихэнхдээ тэд ямар нэг шалтгаан бодож олоод, найз нөхдөөсөө зайлсхийх болдог" гэж "Janke Family Chiropractic"-ны Отто Ж.Жанке (Otto J. Janke) хэлжээ. Чухам яагаад? Та гайхаж байна уу? Тэгвэл бидний сэтгэл санаа болон бие бялдар хоорондоо нягт холбоотой байдагтай холбоотой аж.

Гадуур гарахаасаа залхуурах

6 Гарын хүч муудах

"Судалгаагаар гарын хүч чадал муудах нь хөгшрөлттэй хамааралтай болохыг тогтоосон" тухай мэдээллийг сэтгэл судлаач, хөгшрөлтийн эсрэг эрүүл мэндийн төвийн тэргүүн,  "My Sharp Mind" төвийн захирал Женни Вилсон (Jenny Wilson) бидэнд хүргэв. Үүний учир нь булчин болон хүч чадал алдалттай шууд холбоотой. Мөн гарны хүч сулралт нь таны тархи хурдан хөгширч буйн илрэл юм. Судлаачид энэ талаар тодорхой мэдээлэл олоогүй ч тархины мэдээлэл боловсруулах хэсэгтэй хамааралтай гэдгийг тогтоосон байна.

Гарын хүч муудах

7 Таргалалт, туралт

Гэдэс хэсгээрээ таргалах нь хөшрөлтийн илрэл бөгөөд дээр нь булчин, ясны сулралт нэмэгдсэнээр гуяын булчин агшиж, өндрийн хэмжээ багасахад хүргэдэг. Мөн хоол боловсруулах систем муудах, ясны сийрэгжилт явагдах эрсдэлтэй. Азаар энэ бүхнээс сэргийлэхийн тулд та хоол хүнсэндээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Мөөг нь хөгшрөлтийг удаашруулах үр нөлөөтэй тул өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.

Таргалалт, туралт

8 Арьс хуурайших

Арьс хуурайшиж загатнах нь бас л бидний ярьж буй сэдэвтэй хамаатай. Хэдийгээр өөр олон шалтгаанаас үүдэн арьс хуурайших явдал гардаг бөгөөд гипотиреодизм гэх эмгэг үүссэнийг ч үгүйсгэхгүй. Хүний биед шингэн дутагдсанаар нүүр хавагнах, жин нэмэх, үс унах, ой тогтоолт муудах, үе мөч өвдөх, булчин сулрах зэрэг асуудалтай нүүр тулдаг аж.

Арьс хуурайших

9 Нойргүйдэх

Нойргүйдэл эсвэл зүгээр л хангалттай сайн унтаж амарч чадахгүй байх нь стрессийн гормон ихэдсэнтэй холбоотой байх тохиолдол бий. "Энэ гормон нь бидний насжилттай шууд хамааралтайн дээр хүний стрессийн хэмжээнээс болж бүр ч их нэмэгдэж байдаг" хэмээн Нью-Йорк дахь хөгшрөлтийн эсрэг төвийн эмч Сүе Декотис (Sue Decotiis) тайлбарлав. Иймд уур бухимдлаа дарж, хянаж байх хэрэгтэй. Энэхүү гормоны өсөлт нь хүнийг таргалуулах, дархлааны системийг сулруулах зэрэг муу нөлөөтэй аж. 

Нойргүйдэх

10 Нүүрний арьс унжих

Яс жижигрэх нь хөгшрөлтийн энгийн нэгэн үр дагавар бөгөөд нүүрний ясны масс багассанаар хацар унжих, уруул жижгэрэх зэрэг өөрчлөлтүүд гардаг. Зарим хүмүүс тамхи татаж, шим тэжээл багатай хоол хэрэглэх, зүрх судасны өвчлөлд өртөх зэргээр энэ үйл явцыг хурдлуулж орхидог. Эсрэгээрээ хэт их жин хаях нь бас наснаасаа хөгшин харагдахад нөлөөлдөг байна. Үүнээс сэргийлэхийн тулд дасгал хийж, эрүүл хооллох нь чухал.

Нүүрний арьс унжих

11 Наснаасаа хөгшин харагдах

Хүний жинхэнэ насыг таахдаа бидний тархи маш оновчтой байдаг талаар доктор, Биологийн шинжлэх ухааны холбооны тэргүүн Стивен Аустад (Steven Austad) өгүүлжээ. "Танихгүй хүмүүсээс насаа таалгаад үзээрэй. Тэдний хариултнаас дундажийг нь олоход танд хөгшрөлт хэр хурдацтай явж байгааг мэдэж болно" хэмээн тэрээр үргэлжлүүлэн зөвлөсөн байна.

Наснаасаа хөгшин харагдах

12 Үйл хөдлөл удаашрах

Найз нөхөдтэйгөө явж байхдаа үргэлж ард нь үлдээд байна уу? Найзын чинь жирийн алхааны хурд таны хэрхэн хөгширч байгаагийн илрэл болдог гэвэл та итгэх үү? "Алхааны хурд нь хөлний булчин хэр сайн ажиллаж байгаагийн илрэлээс гадна мэдрэлийн системийн үйл ажиллагааг бас харуулж байдаг. Үүнийг засах хамгийн амархан арга нь байнга алхах, дасгал хийх юм.

Үйл хөдлөл удаашрах

13 Арьс толботох

Нарнаас болж сэвх толбо үүсэх, үрчлээ, арьс унжих, толбо гарах зэрэг байдал нь хөгшин харагдуулдаг байна. Нас чацуу хүмүүстэйгээ харьцуулахад таны арьс хэтэрхий их толботой байгаа юм шиг санагдвал та арьсаа хангалттай хамгаалдаггүй гэсэн үг. Цаашдаа нарны тос түрхэж, гоо сайханчтай энэ талаар зөвлөлдөөрэй.

Арьс толботох

14 Шатаар гарахдаа ядрах

Шатаар гарахад хэцүү байгаа байдлыг та магадгүй өвдөгний өвчин, хөдөлгөөний дутагдалтайгаа холбон тайлбарлаж магадгүй. Гэхдээ үүнд нөлөөлөх бас нэгэн шалтгаан нь хөгшрөлт байдаг гэдгийг санаарай. Булчингийн эрүүл мэнд нь хөгшрөлттэй шууд хамааралтай тул энэ төрлийн чадвараа алдах нь таны бие бодсоноос тань илүү хурдан хөгшрөөд байгаагийн илрэл ажээ. Хүн 40 наснаасаа эхлэн булчингийнхаа 8% орчмыг алдаж эхэлдэг байна.

Шатаар гарахдаа ядрах

15 Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа, мөчлөг алдагдах нь цэвэршилт явагдахаас 15 жилийн өмнөөс ихэвчлэн ихэсдэг байна. Ганди: "Хүмүүсийн анзаарч үздэггүй хөгшрөлтийн нэг шинж тэмдэг нь 30-40 насны үед сарын тэмдгийн мөчлөг тогтворгүйжих юм. Энэ гормоны тэнцвэргүйжилт нь жин нэмэх, булчингийн масс хасагдах, нойргүйдэл үүсгэх, биеийн хөгшрөлтийг түргэсгэх, зүрх өвчлөх, чихрийн шижин үүсгэх зэрэг нөлөөг үзүүлдэг" хэмээжээ.

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах

26
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл