Сурталчилгаа (15)
Хаах

Хүйсний нүхний хэлбэрээрээ өөрийгөө сонжоорой!

2018-02-10, 14:52
8,982

Бидний гарал үүслийг сануулж байдаг хүйсний нүхэнд хүмүүс тийм ч ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ нь биднийг хүн болж, алаг дэлхийд мэндлэхэд хамгийн их нөлөөлсөн эрхтэн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хүн бүрэлдэж эхлэх цагаасаа төрөх хүртлээ үүгээр дамжуулж хооллодог. 

Хүйсний нүхний хэлбэрээрээ өөрийгөө сонжоорой!

1 Та хүйснийхээ хэлбэрээр өөрийгөө сонжоорой!

Хүн бүрийн хүйсний нүх харилцан адилгүй байдаг. Мэдээж таны хүйсний нүх ч мөн бусдынхаас өөр байх нь гарцаагүй. Тэгвэл бид таны тухайн өвөрмөц хэлбэрийн хүйсний нүхээр дотоод ертөнц, амьдралын үзэл баримтлалыг хэлж өгье. Анхаарлаа түр нааш нь хандуулж, сонирхолтой сонжоогоор өөрийгөө шинжээрэй

Та хүйснийхээ хэлбэрээр өөрийгөө сонжоорой!

  1. Гадагш түрсэн бол - Хүчтэй зан чанартай, халамжтай, шаргуу, шударга хүн.
  2. Том бөгөөд гүн бол - Өглөгч, бусдаас хараат бус, ухаалаг.
  3. Нарийн жижиг бол - Болгоомжтой, нууцлаг, эргэлздэггүй.
  4. Урт бол - Ухаалаг, бүтээлч.
  5. Зууван бол - Хэт мэдрэмтгий, тэвчээргүй,  сониуч зантай.
  6. Өргөн - Болгоомжтой, шударга, зоригтой

2 Хүйсний нүхний тухай сонирхолтой баримтууд

1. Бидний зарим нь хүйсгүй байдаг

Итгэмээргүй сонсогдож болох ч тийм хүмүүс байдаг. Учир нь хүйн ивэрхий гэж нэрлэгддэг ховор гэмтэл нь таныг хүйсний нүхгүй болоход хүргэдэг. Хүйсний ивэрхий хүүхдэд элбэг тохиолддог гаж хөгжилд тооцогдоно. Ойролцоогоор нийт нярай хүүхдийн 10-20%-д илэрдэг. Дутуу болон бага жинтэй хүүхдэд илүү тохиолдох ба охид хөвгүүдийн харьцаа тэнцүү байдаг. Хүйс төмбийж овойсон байх бөгөөд уйлах, дүлэх үед улам томорч харин дээшээ хараад тайван хэвтэж байхад хэмжээ нь багасна. Харин хүйсний ивэрхий хэт том байвал мэс заслын аргаар үүнийг эмчилж, тухайн хүүхэд хүйсгүй болохоос өөр аргагүйд хүрдэг байна. 

Хүйсний нүхний тухай сонирхолтой баримтууд

2. Хүйсний нүхгүй амьтад ч бас байдаг

Биологийн хуулиар бол бүх хөхтөн амьтан хүйсний нүхтэй байх ёстой. Гэтэл зарим хөхтөн амьтанд (жишээ нь: имж) хүйсний нүх байдаггүй аж.

3. Далайн гахайнд хүйсний нүх байдаг

Хэдийгээр тэд далайд амьдардаг боловч далайн гахайнууд ч хөхтөн амьтад юм. Тиймээс тэд ч мөн бидэн шиг хүйсний нүхтэй.

4. Бидний хүн болсны дараа авдаг анхны сорви юм

Хүйгээр дамжуулж эхээс урагт шим тэжээл очдог бөгөөд төрсний дараа үүнийг тайрч хүүхэд амаараа шим тэжээлээ боловсруулж иддэг байна. 

5. Хүн бүрийн хүйс өвөрмөц байдаг

Хүн бүрийн хүйсний нүхэнд өөр өөр төрлийн маш олон бактер байдаг. Ойролцоогоор 2400 төрлийн бактер оршдог аж.

6. Гадагш түрсэн хүйс

Ихэнх хүний хүйс бага байхаас нь л гадагш түрсэн хэлбэртэй байх боловч он цаг хугацаа өнгөрөх тусам хэлбэрээ өөрчилдөг байна. Харин нийт хүмүүсийн 10% нь л ийм хэлбэрийн хүйстэй байдаг гэнэ. 

7. Жирэмсний үед гэдэс томроход хүйсний нүх өөрчлөгддөг

Жирэмсний үед хүйс гадагшаа түрэн бөмбийдөг бөгөөд төрсний дараа буцаад хэвийн болдог байна.

8. Хонхойсон хүйс нь илүү дур булаам харагдуулдаг

Судалгаагаар хонхойсон хүйс нь илүү дур булаам харагдуулдаг болохыг тогтоожээ. Эрчүүд хүйс нь хонхойж орсон бүсгүйчүүд ямагт халуухан харагдаж, сэтгэлийг нь эзэмддэг болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. 

9. Хүйсэндээ хийлгэсэн пиерсинг (piercing) нь удаан эдгэдэг

Хүйсэндээ пиерсинг хийлгэх нь хүний анхаарлыг татдаг ч та үүнийг хийлгэхээсээ өмнө удаан эдгэдэг гэдгийг нь харгалзан үзэх хэрэгтэй. Дунджаар 6-12 сарын хугацаа шаарддаг бөгөөд анхаарал тавихгүй бол ноцтой халдвар үүсгэх эрсдэлтэй байдаг аж.

10. Хүйс орчмын үс маш бохир  байдаг.

Хэрвээ хүйсээ сайн цэвэрлэхгүй бол үүнд хуримтлагдсан бохир зүйлс, арьсны үхсэн эс зэргээс хамаарч эргэн тойронд нь ургасан үснээс эвгүй үнэр гарч эхэлнэ.

11. Дэлхийн хамгийн ер бусын хобби

Дэлхийн хамгийн ер бусын хобби бол хүйсний үс цуглуулах юм. Австралийн Грахам Баркер (Graham Barker) нь хүйсний үсний хамгийн том цуглуулгатай бөгөөд 2000 онд Гиннесийн номд бүртгэгджээ. Зураач Рэчэл Бетти Кэйс (Rachel Betty Case) ч гэсэн хүйсний үсээр жижигхэн баавгайг хийдэг байна.

12. Хүйсний бясалгал

Хүйсний бясалгалыг Эртний Грекийн лам нар сүнсээ амар амгалан болно хэмээн итгэж хийдэг байжээ. Ингэхдээ толгойгоо гудайлгаж, хүйсэндээ хүргээд, залбирал үйлддэг байв.

13. Биеийн дур булаам хэсэг юм.

Сэтгэл судлаач Леон Ф.Селцер (Leon F. Seltzer) хэлэхдээ, "Гетеросексуал буюу эсрэг хүйстнээ сонирхдог хүний нүдээр харахад, хүйс бол эмэгтэй хүний биеийн бүсэлхийн хэлбэрийг тодотгож, тэдний биеийн гоо үзэсгэлэн харуулдаг" гэсэн байна.

14. Энэ нь одоо ч маргаантай байдаг

1960-аад онд эмэгтэйчүүдийн хүйсний нүхийг зурагтаар харуулахыг хориглодог байв. Жүжигчин Барбара Еден (Barbara Eden) телевизийн хөтөлбөрт орохдоо хүйсээ далдалж орж байжээ.

5
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл