Сурталчилгаа (15)
Хаах

Загварлаг харагдахыг хүссэн ч чадахгүй байвал ингэж хувцаслаарай!

"Хувцас бурхан бие чөтгөр" гэж бид хэзээнээс хэлэлцсээр ирсэн билээ. Гэвч хүн бүр өөрийнхөө биеийн галбир,  сонирхдог загвар, тухайн цаг үеийнхээ трэндийг дагаж дэгжин хээнцэр, эмэгтэйлэг харагдаж чаддаггүй нь харамсалтай. Та бүхнийхээ хувцаслалтын мэдлэгт нэмэр болох үүднээс өнөөдрийн дугаараараа бүх цаг үеийн хувцаслалтын шилдэг 50 зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Бүсгүйчүүд минь бидний бэлтгэсэн зөвлөгөөнөөс санаа авч өдөр бүрийг цэцэг шиг хөөрхөн, дэгжин угтаарай. 

Загварлаг харагдахыг хүссэн ч чадахгүй байвал ингэж хувцаслаарай!

1 Биеийнхээ аль нэг хэсгийг л ил гарга

Эмэгтэйлэг, сайхан харагдана гэдэг бол биеийнхээ чухам аль хэсгээ гаргаж, аль хэсгийг нь далдлах вэ гэдгээ сайн мэддэг байхыг хэлдэг. Хүзүүнийхээ хэсгийг ил гаргах гэж байгаа бол хөлөө, харин хөлөө ил гаргахаар шийдсэн бол биеийнхээ дээд хэсгийг далдлах хэрэгтэй. 

Биеийнхээ аль нэг хэсгийг л ил гарга

2 Цагаан сорочкон цамц өмс

Алдарт жүжигчин Мэрилин Монрогоос (Marilyn Monroe) суралцъя. Цагаан сорочкон цамцыг жинсэн өмдтэй хослуулан өмссөн байгаа нь энгийн хэрнээ донжтой харагдаж байгаа биз? Бүсгүйчүүд бид 2-3 ээлжийн ийм цамцтай байхад ямар ч өмдөн дээр зохицуулаад өмсч болох юм. 

Цагаан сорочкон цамц өмс

3 Тод өнгийн гоёл чимэглэлтэй хослуул

Хэрэв таны шүүгээн дэх хувцаснууд нэгэн хэвийн хул шаргал, хар хөх, саарал өнгөтэй байгаа бол тод өнгийн гоёл чимэглэлийг нэмж өгөх хэрэгтэй. Таны ерөнхий хувцаслалт нэгэн жигд даруухан өнгөтэй байгаад байгаа бол хоёр өнгөнөөс бүрдсэн тод өнгийн цүнх үүрэх сайхан санаа байх болно шүү. 

Тод өнгийн гоёл чимэглэлтэй хослуул

4 Өмдний урт гутлын өндөртэй зохицож байх ёстой

Эмэгтэйчүүдийн хийдэг түгээмэл алдаа бол нам ултай гутал өмссөн ч бай, өндөр өсгийтөөр гангарсан ч бай өмднийхөө уртыг сайн тохируулж чаддаггүй явдал байдаг. Мэргэжлийн стилистүүдийн зөвлөж байгаагаар өмдний урт шалнаас дээш 1,3-1,8 см байх нь тохиромжтой байдаг гэнэ. 

Өмдний урт гутлын өндөртэй зохицож байх ёстой

5 Гартаа юм барих хэрэггүй

Оосортой жижиг цүнхийг барих нь танд үдшийн турш санаа зовох зүйлгүйгээр зугаацах боломжийг олгоно. Цүнхээ хөндлөнгөөр нь үүрвэл илүү тухтай байх болно. 

Гартаа юм барих хэрэггүй

6 Өвдөг гардаггүй өмд худалдаж ав

Зөөлөн бас биенд сайн сууж өгдөг өмдний материал 95% нь хөвөн даавуу, 5% нь спандексээс бүрддэгийг мэдээд авахад илүүдэхгүй. 

Өвдөг гардаггүй өмд худалдаж ав

7 Хүзүүний ороолтоор гангарцгаая

Сайхан хувцасладаг, ганган эмэгтэйчүүд ямагт цүнхэндээ гоёмсог алчуур авч явдаг байна. Бид яагаад тэднээс суралцаж болохгүй гэж? 

Хүзүүний ороолтоор гангарцгаая

8 Эдэлгээг нь бодолцож үзээрэй

Дэлгүүрээс хувцас хэрэгсэл авахдаа хэр олон угаалтыг даах вэ гэдгийг нь заавал ч үгүй бодож байх нь чухал юм шүү. Хэрэв та тухайн хувцсыг хуурай хими цэвэрлэгээ рүү авч явахгүй гэдгээ мэдэж байгаа бол битгий худалдаж аваарай. 

Эдэлгээг нь бодолцож үзээрэй

9 Биеийнхээ галбирыг мэдэж байх нь чухал

"Биеийн галбираа сайн мэддэг хүнд сайхан хувцаслах асуудал биш" гэж мэргэжлийн стилистүүд хэлдэг. Хэрэв та жижигхэн биетэй, гоолиг нэгэн бол хэлхгэр урт даашинз өмсвөл инээдтэй харагдах болно. Үүний оронд богинохон хормойтой, таны бэлхүүсийг тодотгож өгөхүйц даашинзыг сонгож өмссөн нь дээр. 

Биеийнхээ галбирыг мэдэж байх нь чухал

10 Жагсаалт гарга

Дэлгүүрээс ямар хувцас авахаа биш харин шүүгээн дэх хамгийн дуртай 10 хувцсаа жагсаан бичээрэй. Ингэснээр та чухам юуг өмсч, юуг өмсдөггүйгээ мэдэж авах болно. 

Жагсаалт гарга

11 Хувцасны өрөөнд бэлтгэлтэй ирээрэй

Хэрэв та томоохон ой, тэмдэглэлт баяр зэрэг чухал үйл явдалд зориулж даашинз худалдаж авахаар дэлгүүр хэсэх гэж байгаа бол уруулын будаг, үсний сам, өндөр гутал зэрэг өөрт хэрэгтэй бүхий л зүйлсээ залхууралгүй авчраарай. 

Хувцасны өрөөнд бэлтгэлтэй ирээрэй

12 Жижиг размертай жинсэн өмд сонго

Ихэнх жинснүүд сунадаг учир жижиг размертай жинсэн өмдийг худалдаж аваарай. Хэлхийсэн том өмдтэй хотын гудмаар алхах юу нь сайхан байх билээ? 

Жижиг размертай жинсэн өмд сонго

13 Шүүгээгээ цэгцэл

Таны бүх хувцаснууд шүүгээндээ эмх цэгцтэй байх ёстой. Энэ нь таны хувцаснууд нүдэнд ил харагдаж байх ёстой гэсэн үг л дээ. Үүнээс гадна өөрийнхөө өмсдөггүй хувцсыг бусдад хандивлаж сайн үйл хийхээ бүү мартаарай. 

Шүүгээгээ цэгцэл

14 Араасаа ямар харагдаж байгаагаа анхаарах хэрэгтэй

Гэрээсээ гарахаасаа өмнө өөрийгөө толинд тал талаас нь харах нь чухал юм. Заавал өөртөө 100% таалагдаж байж л гэрээсээ гарч байгаарай. 

Араасаа ямар харагдаж байгаагаа анхаарах хэрэгтэй

15 Зүүлт давхарлаж зүүвэл дэгжин харагдана

Ижилхэн материалтай юм уу эсвэл огт өөр материалтай зүүлтнүүдийг давхарлаж зүүх нь таныг дэгжин харагдуулах болно. Өд, сувд, гялалзсан чимэглэл болон хурц өнцөг бүхий зүүлтийг зүүгээрэй. 

Зүүлт давхарлаж зүүвэл дэгжин харагдана

16 Дотрыг нь шалгаж байж аваарай

Хувцасны дотор тал нь тухайн хувцасны чанарыг илэрхийлэх нэрийн хуудас болж байдаг учир хувцас худалдан авахдаа үргэлж дотрыг нь шалгаж байгаарай. 

Дотрыг нь шалгаж байж аваарай

17 Өөртөө итгэ

Та гоё хувцасны хажуугаар гарахдаа үргэлж л "Энэ хувцас ч надад хэт гангадах байх даа" гэж боддог бол энэ бодлоо өөрчлөх цаг хэдийнэ болжээ. Ер нь танд зохихгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? 

Өөртөө итгэ

18 Нэг брэндээрээ л дагна

Энэ жилийн хавар гарсан загвар ирж буй намрын загвартай төстэй байдаг учраас өөртөө таалагдсан нэг л брэндийнхээ хувцсыг өмсч байх хэрэгтэй. 

Нэг брэндээрээ л дагна

19 Ямар гутал өмсөхөө мэдэхгүй байвал...

Хэрэв та ямар гутал өмсөхөө сайн мэдэхгүй байгаа бол хул шаргал өнгийн туфль өмсөөрэй. Таны хөл хамаагүй урт харагдах болно. 

Ямар гутал өмсөхөө мэдэхгүй байвал...

20 Цагаан өнгийн хувцас

Цагаан өнгийн хувцас өмссөн хүний биеийн галбир гэрэлд нэвт харагддаг гэдгийг санаж яваарай. Тийм учраас дотуур нь заавал давхар юбка ч юмуу ямар нэгэн зүйл өмсөхөө мартуузай. 

Цагаан өнгийн хувцас

21 Гоёмсог эмжээс

Гоёмсог эмжээстэй хувцсыг амралтынхаа өдрөөр өмсөх шиг кайфтай зүйл үгүй биз ээ. Улаан, хар, цагаан өнгөөс бүрдсэн эмжээс хамгийн догь харагддаг. 

Гоёмсог эмжээс

22 Товчийг нь сайжруул

Заримдаа пиджакны товчийг тун хямдхан материалаар хийсэн байдаг учраас оёдолчинд өгч илүү чанартай товчоор солиулах нь зүйтэй. 

Товчийг нь сайжруул

23 Байдаг л нэг курткыг худалдаж авах хэрэггүй

Стилистүүдийн зөвлөж буйгаар эмэгтэй хүн бусдаас ялгарахуйц өвөрмөц курткыг өмсч, бусдад өөрийгөө онцгой гэдгийг харуулж байх ёстой ажээ. 

Байдаг л нэг курткыг худалдаж авах хэрэггүй

24 "Барын эрээн" хувцасыг худалдаж ав

Хэзээ ч загвар нь хуучирдаггүй, таныг үргэлж эрч хүчтэй, сэргэлэн цовоо харагдуулж чадах "барын эрээн" хээтэй хувцсаар гоёорой. 

"Барын эрээн" хувцасыг худалдаж ав

25 Өнгийг нь хослуул

Өөрийнхөө өмссөн хувцастай ижилхэн өнгийн гутлыг өмсөх нь таныг загварлаг харагдуулна. Үүнээс гадна та хувцасныхаа хээтэй ижилхэн хээтэй зүйлийг өмсч, зүүсэн ч болох юм. 

Өнгийг нь хослуул

26 Айдаг өнгийнхөө хувцсыг өмс

Өөрийнхөө эмээдэг өнгийн хувцсыг одооноос өмсч эхлээрэй. Хэрэв та ямар өнгийн хувцсыг хооронд нь уусгаж өмсөхөө мэдэхгүй байгаа бол өнгөний хуваарь дээр зэрэгцээ байдаг хоёр өнгийг хооронд нь хослуулан өмсөөрэй. Жишээлбэл улбар шар өнгийг шүрэн улаан өнгөтэй цуг өмсч болох юм. 

Айдаг өнгийнхөө хувцсыг өмс

27 Бүх хүний харцыг булаах хэрэгтэй

Дуу алдам сайхан даашинз, хараа булаам гоёмсог ээмэг гээд л бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татах ямар нэгэн зүйлийг өмсч, зүүгээрэй. 

Бүх хүний харцыг булаах хэрэгтэй

28 Бусдын саналыг сонсоорой

2017 оны жампсют буюу үргэлж хувцас нь 1970-аад оны жампсют загварын хувьд ижилхэн байхгүй нь ойлгомжтой юм. Гэхдээ та өөрийнхөө шүүгээнд олон жилийн турш хадгалсан хувцсаа гаргаж ирээд одоо өмсч болох эсэхээ сайн найзаасаа асуугаарай. 

Бусдын саналыг сонсоорой

29 Таалагдаж л байгаа бол худалдаж ав

Энэ хувцсыг худалдаж ав хэмээн таны дотор хүн хэлээд байгаа бол заавал худалдаж авах хэрэгтэй юм шүү. Таалагдаж л байгаа бол аваарай. 

Таалагдаж л байгаа бол худалдаж ав

30 Өргөн бүс зүү

Таны бэлхүүсийг тодотгодог тул өргөн бүс зүүж биеийнхээ галбираар гайхуулаарай бүсгүйчүүдээ. 

Өргөн бүс зүү

31 Энгийн загвартай пиджак өмс

Хэзээ л бол хэзээ өмсч болохоор энгийн загвартай пиджак ялангуяа арьсан пиджакыг ноосон өмд, жинсэн өмдтэй хослуулан өмсөх нь зохимжтой байдаг. 

Энгийн загвартай пиджак өмс

32 Эрэгтэй хүн шиг хувцаслаж сураарай

Эрэгтэйчүүдийн өмсдөг костюм пиджакийг эвтэйхэн өмсч сурах нь бусдаас өөр харагдах өвөрмөц арга байдаг. Ингэж хувцасласан үедээ өндөр өсгийт өмсч, уруулаа улаанаар будахаа битгий мартаарай. 

Эрэгтэй хүн шиг хувцаслаж сураарай

33 Сайн оёдолчинтой нөхөрлө

Таны биеийн онцлогийг сайтар мэддэг оёдолчин найзтай болоорой. Тэр л танд сайн таарахгүй байгаа хувцсыг таны биенд тохируулан өөрчилж, таны хувцасны сонирхлыг ойлгодог байх болно. 

Сайн оёдолчинтой нөхөрлө

34 Сонгодог хувцсыг бага зэрэг өөрчилж болно

Та хүмүүсийн байнга өмсдөг хувцсыг өөрийнхөө уран сэтгэмжээр өөрчилж илүү сонирхолтой, өвөрмөц шийдлийг бий болгож чадна. 

Сонгодог хувцсыг бага зэрэг өөрчилж болно

35 Подволк авахдаа мөнгөө нарийлах хэрэггүй

Сайн подволк танд өөртөө итгэх итгэл бас төгс бие галбирыг бэлэглэх болно. 

Подволк авахдаа мөнгөө нарийлах хэрэггүй

36 Өвөрмөц элементийг нэм

Албан хэрэгч хувцсан дээр мотоциклын малгай, жирийн нэгэн подволкон дээр маш урт чокер зүүх зэргээр өөрийнхөө хувцаслалтад аль болох бусдыг гайхшруулах элементийг нэмж өгөөрэй. 

Өвөрмөц элементийг нэм

37 Үнэт эдлэлээ өөрөөр ашигла

  • Гинж болон гоёлын зүүлт ашиглан бугуйвч хийгээрэй. 
  • Үнэт эдлэлээ ашиглан гар цүнхээ гоёж болно. 
  • Гинж болон уяаг хослуулж бугуйн зүүлт хийсэн ч болдог. 
  • Наалддаг ээмгээр гутлаа "хөөрхөн" болгох боломжтой. 

Үнэт эдлэлээ өөрөөр ашигла

38 Гоёл чимэглэлд мөнгө зарцуул

Чамин гутал, сонирхолтой загвартай үнэт эдлэл таны гадаад үзэмжийг хамаагүй сайхан харагдуулах болно. Ямар ч хувцсан дээр зохицохоор чанартай, гоёмсог аксессори эмэгтэй хүн бүрт байх ёстой билээ. 

Гоёл чимэглэлд мөнгө зарцуул

39 "Загварын" түргэн тусламжийн хайрцагтай болоорой

  • Өмдний доод хэсэг болон цээживчийг янзлах зориулалттай скоч
  • Элдэв толбыг арилгах ид шидтэй арилгагч үзэг 
  • Хумьж тогтоох сүлбээрэн зүү 
  • Левчикний өнгөгүй мөр 
  • Пальто, ноосон эдлэлээ цэвэрлэх өнхрүүш 
  • Дезодорантны толбыг арилгах порлон зэргийг хадгалж байх хэрэгтэй юм. 

"Загварын" түргэн тусламжийн хайрцагтай болоорой

40 Сулыг бариутай хослуулж өмс

Авьяаслаг жүжигчин Шарлиз Терон (Charlize Theron)-оос санаа авцгаая. Тэрээр сул загвартай нөмрөгийг бариу өмдтэй нийцүүлэн өмссөнөөр тун эмэгтэйлэг харагдаж байгаа биз? Танд таалагдаж байна уу? 

Сулыг бариутай хослуулж өмс

41 Олон өнгийн оруулгатай гутал

Цээжин хэсгээрээ нэгэн хэвийн биш загвартай, тэгсэн хэрнээ доогуураа сул унасан материалтай даашинз өмсч, өнгө өнгийн оруулгатай гутлаар гангарах нь бас л нэгэн ухаалаг санаа мөн билээ. 

Олон өнгийн оруулгатай гутал

42 1-р зэрэглэлийн бүсгүй шиг хувцасла

Хэрэв та дэгжин хээнцэр агаад өөртөө эвтэйхэн хувцаслахыг хүсдэг бол савхин хүрэм, биеэ барьсан загвартай өмдөн дээр өндөр өсгийтэй гутал өмсөөрэй. Өөртөө итгэлтэй, цэх алхах ёстой гэдгээ мартаж болохгүй шүү.  

1-р зэрэглэлийн бүсгүй шиг хувцасла

43 Үргэлжилсэн ээмэг зүүвэл гоё

Ямар ч материалаар хийгдсэн бай хамаагүй үргэлжилсэн ээмэг нь бүх төрлийн хувцас, даашинзан дээр гайхалтай сайхан зохицдог юм. Ингэхэд танд ийм ээмэг хэд байгаа вэ? 

Үргэлжилсэн ээмэг зүүвэл гоё

44 Яг таарсан хэмжээ чухал шүү

Өмдний салтаа болон манжетка хоёрын зай тохиромжтой байх ёстой байдаг. Зураг дээрээс бид тун тохиромжтой харьцааг харж болж байна. 

Яг таарсан хэмжээ чухал шүү

45 Ноосон эдлэлийн чанарыг хэрхэн таних вэ?

  • Нэхээс нь бүдүүн бөгөөд нягт байх тусмаа ноосны агууламж нь өндөр байдаг. 
  • Сунгаж үзэхэд буцаж агшиж байвал чанар сайтайн шинж гэж үзэж болно. 
  • Шотланд, Италид үйлдвэрлэсэн ноосон цамц илүү чанартай байдаг.

Ноосон эдлэлийн чанарыг хэрхэн таних вэ?

46 Гоё хувцасласан зурагнуудаа авч байгаарай

Хэн нэгэн таныг өнөөдөр ямар сайхан хувцаслаа вэ гэж магтсан уу? Тэгвэл та өөрийнхөө зургийг авч хадгалаарай. Дараа яарсан үедээ зурган дээрх шигээ хувцаслахад л хангалттай. Та сайхан харагдах болно. 

Гоё хувцасласан зурагнуудаа авч байгаарай

47 Энгийн даашинз

АНУ-ын Тэргүүн хатагтай Жаклин Кеннедид (Jacqueline Kennedy Onassis) энгийн даашинз тун чиг олон байсан гэдэг. Хэрэв таны бие галбирт яг таарсан, загвар хийц сайтай энгийн даашинзтай таарсан бол ганц, хоёрыг аваад хадгалчихаарай. Хүүхнүүд бидэнд гоё хувцас хэзээ илүүдэж байлаа даа? 

Энгийн даашинз

48 Өндөр өсгийт, богино өмдний хослол

Хар өнгийн өндөр өсгийтэй туфль дээр богино, бие барьсан хар өмд өмсвөл таны хөл байгаагаасаа хамаагүй урт, нарийхан харагдах болно. 

Өндөр өсгийт, богино өмдний хослол

49 Насандаа биш биеийн галбиртаа тааруулж хувцасла

Дөчин нас хүрсэн гээд л өөрийнхөө гоо сайхныг бусдаас нуух хэрэггүй ээ. Сайхан хөлтэй бол хөлөөрөө гайхуул. Өөрийнхөө насанд захирагдалгүйгээр биеийнхээ галбирыг гайхуулж амьдараарай. 

Насандаа биш биеийн галбиртаа тааруулж хувцасла

35
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл