Сурталчилгаа (15)
Хаах

Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага

2018-02-12, 17:35
29,486

Та зурхайнд итгэдэг үү? Итгэдэггүй байлаа ч, ирэх жилийнхээ өнгийг харж, ерөнхий төлөв байдлыг мэдээд авахад буруудах зүйлгүй болов уу. Манай сайтаас та бүхэндээ 12 жилийн зурхайг хоёр хоёроор нь түүвэрлэн хүргэхээр бэлтгэсэн бөгөөд өнөөдөр "хулгана", "үхэр" жилтний зурхайг танилцуулж байна. 

Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага

1 Хулгана жил

12 жилийн хамгийн эхний жил бол хулгана жил билээ. Хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, мич, тахиа, нохой, гахай дахиад хулгана гэх мэтээр 12 жил тутамд давтагдана.

Хулгана жилүүд: … 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020…

Ивээл өнгө: Цэнхэр, шар, ногоон

Аз дагуулах цэцэг: Сараана, Африк нил цэцэг

Азтай тоо: 2 , 3 эсвэл 2, 3 орсон тоонууд (23 , 32)

Сүлд өдөр: Сар болгоны 4-н, 13-н

Ивээл өнгө: Цэнхэр, шар, ногоон

Азтай зүг: Баруун, баруун хойд, баруун урд

Азтай сар: 2, 5, 9-р сар

Хулгана жил

Хулгана жилтнүүдийн зан араншин:

Хулгана жилтнүүд нь шаламгай, ухаантай, уян хатан, эелдэг, овсгоотой хүмүүс байдаг. Хүчтэй зөн билэгтэй, хариу үйлдэл хурдан байдаг тул шинэ орчинд амархан дасдаг байна. Тэдний хувьд баялаг төсөөлөл, ажиглах чадвар сайтай тул бүх л боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чаддаг. Хулгана жилтнүүд нь маш сониуч тул нэг сонирхсон бол зоримог, хурдан хийдэг байна. Эмэгтэй хулгана жилтнүүд нь царайлаг, ухаалаг, хайр татам байдаг аж. Тэд гарын ур дүйтэй, гүйлгээ ухаантай, ямар ч зүйлийг хурдан сурах авъяастай байдаг. Хүн удирдах, зоригтой байх тал дээр дутагдалтай тул удирдах албан тушаалд тохирдоггүй. Гэхдээ юмны нарийн ширийнийг сайн хардаг байна. Хулгана жилтнүүд нь эелдэг боловч хааяа хааяа бусдад муухай зан гаргах тохиолдол бий. Хулгана нь шөнийн амьтан тул хулгана жилтнүүд ч мөн оройтож унтах хандлагатай байдаг.

Харилцааны тал дээр:

Дур булаам төрхөөрөө тэд олон хүмүүсийг татаж чаддаг. Шинэ найзуудтай болох дуртай ч хааяадаа гомдоочих гээд байдаг тал бий. Хайр дурлалын тал дээр бусадтай амархан холбоо тогтоодог ч жижиг зүйлээс болж үүнийгээ сүйдэлчих гээд байдаг. 

5 төрлийн хулгана байдаг та аль нь вэ?

Зурхайн амьтад нь байгалийн 5 махбодтой салшгүй холбоотой байдаг. 5 махбодод: Мод, гал, шороо, төмөр, ус зэрэг орно. Мөн 60 жилийн давтамжтай байдаг. Жишээ нь: Усан хулгана жил 60 жилд нэг удаа тохионо.

2018 он хулгана жилтнүүдийн хувьд

2018 оны санхүүгийн байдал

Хулгана жилтнүүдийн хувьд санхүүгээ огцом өсгөх жил тохиох ажээ. Шагналын хур бууж, олонд танигдана. Дарамтанд орох боловч үүнийг даван туулснаар ихийг олж авах болно шүү. Энэ бүхэнд тэвчээртэй хандаж, нөхцөл байдалд уян хатан хандах хэрэгтэй. Идэвхгүй байдал гаргавал өөрт олдсон боломжоо алдах болно.

Ажил мэргэжлийн хувьд:

Тэд дарга, хамт олондоо өндрөөр үнэлэгдэх болно. Гэхдээ маш их ажлын ачаалал авна. Үүнийг л давж гарах хэрэгтэй. Ажилдаа амжилт гаргаж тушаал дэвшинэ. Тиймээс ажлын ачааллыг элдэв муугаар бодохгүй байх нь чухал. Шороо, чулууны төсөлд хамтран ажиллах боломж олдох ба энэ нь танд илүү их дэвшлийг авчирна. 

Хайр дурлалын тал дээр: 

Эмэгтэй хүмүүсийн хувьд хайр дурлалын тал дээр маш азтай байх нь ээ. Тэд сайн залуутай танилцана. Мөн санхүүгийн орлого эрс өснө. Гэхдээ бусдад мэдэгдэх хэрэггүй шүү.

Эрэгтэй хулгана жилтнүүдийн хувьд эмэгтэй хулгана жилтнүүд шиг азтай байхгүй ч зарим боломж гарч ирнэ. Бүх зүйл танаас шалтгаална. Санаачлагатай байж өөрийн харилцаагаа илүү бататга.

Эрүүл мэндийн хувьд:

Ажлын ачааллаас болж эрүүл мэндийн зарим нэг асуудлууд үүсч, ядаргаанд орж магадгүй. Гэдэс тань өвдөж, эмнэлэгт хүргэгдэж мэднэ.

Явган аялал, ууланд авирах зэргээс гэмтэл авч болзошгүй. Тиймээс эрүүл мэндийн үзлэгт тогтмол орж парк, усан сан зэргээр алхаарай.

2018 он хулгана жилтнүүдийн хувьд

2 Үхэр жил

Үхэр жилтнүүд: 1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021

Ивээл өнгө: Шар, ногоон , цагаан

Ивээл тоо: 1, 4

Аз дагуулах цэцэг: Алтанзул , нил ягаан, тоорын цэцэг

Үхэр жилтнүүдийн зан араншин:

Үхэр жилтнүүд нь хичээнгүй найдвартай , итгэл даадаг хүмүүс байдаг. 

Үхэр жилтнүүд нь шаргуу, хөдөлмөрч, найдвартай, эрч хүчээр дүүрэн, ажил амьдралаа уялдуулж чаддаг, эх оронч хүмүүс байдаг. Эмэгтэй үхэр жилтнүүдийн хувьд үндэсний хувцсаа өмсөх дуртай, уламжлалаа дээдэлсэн, хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг ажээ. Тэдний тэвчээртэй зан чанар нь давуу тал нь болдог. Мөн амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэлтэй, тууштай байхаас гадна бүх зүйлийг тодорхой төлөвлөдөг учир оргилд гарахад ямар ч асуудал байхгүй. Дутагдалтай тал нь харилцааны ур чадвар багатай, бусдын санаа бодлыг үл харгалзан өөрийнхөөрөө байх дуртай. Нэлээд зөрүүд. 

Үхэр жил

Үхэр жилтнүүдийн эрүүл мэнд:

Хүчирхэг, өвчин тэсвэрлэх чадвартай тул урт удаан амьдардаг. Ажилдаа хэт анхаарч ажилладаг учраас хооллох цаг ч бараг гаргадаггүй. Үүнээс үүдэж гэдэсний өвчлөлд хүрэх магадлалтай. Тогтмол богино хугацаанд амарч, хоол ундаа тухтай идэж, ууж байх хэрэгтэй. 

Ажил мэргэжил:

Хөдөлмөрийн бэлгэ тэмдгийн хувьд үхэр жилтэй хүмүүс бүх зүйл дээр үргэлж шаргуу ажилладаг бөгөөд үүнийгээ дуусгаж байж л санаа амардаг. Ажилд нухацтай, хариуцлагатай ханддаг бөгөөд жижиг, детальчилсан ажилд илүү тохиромжтой. Тэд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эмийн сан, механик, инженер, дизайн, урлаг, улс төр, үл хөдлөх хөрөнгө, интерьер дизайн, уран зураг, мужааны эсвэл ил уурхайн ажил зэрэгт илүү тохиромжтой.

Үхэр жилтнүүдэд аз авчирдаг эд зүйлс:

  • Азтай тоо; 1 , 4 эсвэл 1, 4 орсон тоонууд (14 , 41)
  • Сүлд өдөр; Сар болгоны 27н, 13-н
  • Ивээл өнгө; Шар, ногоон, цагаан 
  • Азтай зүг: Хойд болох өмнө зүг
  • Азтай сар: 7, 9-р сар

Үхэр жилтэй алдартнууд: Винсент Вангог, Адольф Гитлер, Уолт Дисней, Маргарет Тетчер, Барак Обама

Харилцааны тал дээр:

Нийцэх хүн цөөхөн бөгөөд өөртэйгөө адил зан чанарын хүмүүстэй сайн тохирдог байна. 

2018 он үхэр жилтнүүдийн хувьд

Санхүүгийн байдал

2018 онд үхрүүд санхүүгийн хувьд тийм ч сайн байхгүй. Та хамаатан садан, найз нөхдөдөө өр төлбөрөө төлж, үүнтэй холбоотойгоор танаас их мөнгө гарах магадлалтай. Үүнээс гадна таны карьерт энэ жил өрсөлдөөн харагдахгүй байгаа ч зөрчил, тэмцэл танаас салахгүй харагдаж байна. Үүнээс гадна та энэ жил үл хөдлөх хөрөнгө болон ашигт малтмалын нөөцтэй холбоотой төслүүдэд тун азгүй байна. Оюутан болон сурч боловсрох гэж байгаа хүмүүсийн хувьд тэдэнд сургуульд төлөх их хэмжээний мөнгө асуудал болно. Өр тавьж болох ч энэ нь таныг ихээхэн хямраана.

Ажил мэргэжлийн хувьд

Үхрүүдэд олон өрсөлдөгчид байх ч үхрүүд энэ өрсөлдөөнд ялалт байгуулах бүрэн боломжтой. Заримдаа таны ач тус өрсөлдөгчид чинь нөлөөлж, карьерыг тань бууруулж, орлогоос хасах болно. Таны хамт олонтойгоо харилцах харилцаа хүндхэн байна. Та өөрийн тань карьерт тусалж чадах хэн нэгэнд хайхрамжгүй хандаж гомдоож мэднэ. Оюутан болон сурч боловсорч буй хүмүүсийн хувьд оноо болон түвшин чинь танд хүндрэл болох бөгөөд үүнээсээ болж сурч буй сургууль дээрээ маргаан, тэмцэл гэх мэт бэрхшээлүүдтэй тулгарна.

Хайр сэтгэлийн хувьд

Үхрүүд энэ жил олон учралтай учирна. Эр үхрүүдэд энэ жил сайхан харилцаа олоход муу жил байх болно. Танд өрсөлдөгчид гарч ирж тэдэнд учирсан эмэгтэйчүүдээ алдана. Хэн нэгэнтэй харилцаа үүсгэхдээ зөрчил тэмцэл юм уу ямар нэгэн таагүй зүйлс гаргахаас сэргийлэх хэрэгтэй. Эс бөгөөс та бэртэж гэмтэх юм уу санхүүгийн алдагдал хүлээнэ.

Эмэгтэйчүүдийн хувьд хайр сэтгэлийн тал дээр том аз тохиохгүй. Олон зөрчил юм уу асуудал үүсч, бусдын татахад танд хүнд байх болно. 

2018 он үхэр жилтнүүдийн хувьд

39
таалагдаж байна

35
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл