Сурталчилгаа (15)
Хаах

Анхаар! Танд эдгээр шинж тэмдэг илэрвэл хэзээ ч тоохгүй өнгөрөөж болохгүй

Дархлаа муудах нь бүх л өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс аминдэмээр баялаг хоол хүнс, хэрэглэж, нэмэлт витамин ууж дархлаагаа дэмжиж байх нь чухал юм. Судалгаагаар дархлаа сулрах нь 64 хүртэлх насны эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгааны тэргүүлэх 10 шалтгаанд ордог байна. Дархлаа суларснаас болж 80 гаруй өвчний суурь болж өгдөг тул та өөрийнхөө эрүүл мэндэд бага ч болов цаг зарцуулж байгаарай!

Анхаар! Танд эдгээр шинж тэмдэг илэрвэл хэзээ ч тоохгүй өнгөрөөж болохгүй

1 Толгой өвдөх, анхаарал сулрах

Толгой өвдөх, анхаарал сулрах зэрэг шинж тэмдэг нь ихэнхдээ стресстэх, нойргүйдэх зэрэгтэй холбоотой байдаг. Гэхдээ мөн дархлаа сулрахад ийм шинж тэмдэг илэрч болно. 

Толгой өвдөх, анхаарал сулрах

2 Батга, толбо, арьсны үрэвсэл

Арьсны асуудал нь гоо сайхны хувьд хамгийн хэцүү зүйлүүдийн нэг билээ. Нүүрэн дээр юм гарсан үед өөртөө итгэлгүй болж масктай явахаас өөр аргагүйд хүрдэг шүү дээ. Зүгээр нэг эм уугаад намдчихдаггүй тул заавал эмчид очихыг зөвлөж байна. 

Батга, толбо, арьсны үрэвсэл

3 Харшил (астма)

Зарим тохиолдолд дархлаа суларснаас болж астматай болдог. Ер нь дархлаа сулрах нь бүх л өвчлөлийг үндэс болдог байна. 

Харшил (астма)

4 Ядрах

Дархлаа суларснаас хүний бие маш их ядарч сульддаг. Хэчнээн их унтсан ч, амарсан юм шиг санагдахгүй бие хүнд оргиод байдаг аж. Тиймээс эрч хүчтэй байхын тулд дархлаа сайжруулах нэмэлт бэлдмэл ууж, амин дэмтэй хоол хүнс идээрэй! 

Ядрах

5 Булчин өвдөх , сулрах, хөшүүн болох

Мөн булчин хөндүүр болж, шатаар алхах, хүнд юм өргөх зэрэг биеийн хүчний ажлуудад булчин бага зэргийн өвдөлт өгч, хөндүүрлэдэг. Дархлаагаа сайжруулахгүй энэ мэтчилэн булчин хөндүүрлэсээр удвал биеэр юм туурах, ходоодны өвчлөл, үе мөчний хэрэх өвчтэй болох эрсдэлтэй байдаг.

Булчин өвдөх , сулрах, хөшүүн болох

6 Гэдэс дүүрэх, суулгах эсвэл өтгөн хатах

Хоол боловсруулах чадвар эрс буурдаг. Үүнээс үүдэн бүдүүн гэдэсний шархлаа, бамбай булчирхайн өвчлөлд хүргэж болзошгүй.

Гэдэс дүүрэх, суулгах эсвэл өтгөн хатах

7 Жин нэмэх, хасах

Дархлаа муудсанаар бамбай булчирхайд нөлөөлдөг. Хүний бамбай нь бие махбодын бодисын солилцоог хянадаг байна. Энэ байдал алдагдсанаар хэт их гормон ялгарч хүний биеийн жин нэмэгдэх, эсвэл хасагддаг байна. 

Жин нэмэх, хасах

8 Гар салганах, шөрмөс татах

Энэ нь тийм ч чухал шинж тэмдэг биш ч долоо хоногт хэд хэдэн удаа илэрвэл ноцтой тул эмчид үзүүлээрэй. Мөн манайхан өвчнийг өөрөөрөө эмчлэх гэж оролддог буруу талтай. Энэ алдаагаа засч, аль болох мэргэжлийн хүнд үзүүлж хэвшээрэй!

Гар салганах, шөрмөс татах

9 Үс унах

Хэрэв бидний дархлаа суларвал хамгийн түрүүнд үсэнд нөлөөлж эхэлдэг байна. Эхлээд хуйх үрэвсэнэ. Дараа нь энэ нь үсэндээ нөлөөлж эцэст нь үс унадаг.

Үс унах

10 Бага зэрэг халуурах

Ямар нэгэн өөр шинж тэмдэг илрэлгүй зөвхөн халуурах үед бид ихэвчлэн үл тоодог. Гэтэл энэ нь хамгийн их анхаарах ёстой шинж тэмдгүүдийн нэг юм. Халуурах нь олон өвчний илрэх анхны шинж тэмдэг болдог байна. Дархлаа сулрахад мөн л хамгийн түрүүнд халуурдаг. Тиймээс хожим харамсахгүйн тулд  эртхэн эмнэлэг бараадах нь зүйтэй юм.

Бага зэрэг халуурах

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл