Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн олон хүнийг хамарч, дэлхий нийтийг шуугиулсан худал цуурхлууд

Мэдээллийн эрин гэж нэрлэгдэж буй 21-р зуунд хүн бүр "сэтгүүлч" болжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, сошиал ертөнцөд хүссэн нь өөрийн үгээ хэлэх, мэдээллэх бүрэн эрхтэй болсон тул хэн нэгэн худал мэдээлэл цацсан ч, бид цааш түгээж, үнэн мэт болгодог. Дараах мэдээллээрээ бид хамгийн их тархсан, хүмүүсийн үнэн гэж итгэдэг худал зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хамгийн олон хүнийг хамарч, дэлхий нийтийг шуугиулсан худал цуурхлууд

1 Папарациас зугтаж буй Киану Ривз (Keanu Reeves)

Дэндүү даруухан, сайхан сэтгэлтэй гэдгээрээ алдартай жүжигчин Киану Ривз папараци хийж байсан зурагчны камерыг булаагаад зугтаж байгаа энэхүү зураг нэг хэсэг интернетэд шуугиан тарьсан билээ. Бараг бүх л хэвлэл мэдээллээр түүнийг папарацийн камерыг булаагаад зугтсан мэтээр бичиж байсан цаг саяхан. Гэтэл уг зураг нь "Three in New York" киноны зураг авалтын нэгэн үзэгдэл гэнэ шүү. 

Папарациас зугтаж буй Киану Ривз (Keanu Reeves)

2 Билл Геттсийн охины зураг

ОХУ-ын интернет ертөнцөд шуугиан тарьсан зураг бол "Компьютерын суутан" Билл Геттс (Bill Gates)-ийн охины зураг юм. Сошиал ертөнцөд мянга мянган лайк (like) цуглуулж чадсан уг зураг нь хуурамч гэдэг нь даанч харамсалтай. Тус зураг нь 38 настай жүжигчин Ратчел Ли Күүк-ийн (Rachel Lee Cook) зураг бөгөөд Гүүглийн (Google) хайлтанд Билл Геттсийн охин гэж хайхад жүжигчин Ратчеллийн зурагнууд гарч ирсэнтэй холбоотой энэ буруу цуурхал тарсан аж. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Геттсийн охиныг Женнифер Гейтс (Jennifer Gates) гэдэг билээ. 

Билл Геттсийн охины зураг

3 Хятад гэр бүлийн царай муутай хүүхдүүд

Та энэ зургийг өмнө нь харж байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар бүр "нөхөртэйгээ суусны дараа хүүхдүүд нь царай муутай төрөөд байхаар нь нөхрөө шалгаж үзтэл гоо сайхны хагалгаанд орж байсан нь илрээд салах өргөдөл гаргасан эмэгтэй" гэхчлэн бичсэн мэдээллийн сайтууд цөөнгүй. Гэтэл энэ нь Хятад улсын нэгэн гоо сайхны хагалгааны эмнэлгийн зар сурталчилгааны зураг болохыг уг зураг авалтанд оролцсон жүжигчин Хэйлм Еэ (Heidi Ye) илчилсэн юм. 

Хятад гэр бүлийн царай муутай хүүхдүүд

4 Туркийн ерөнхийлөгч Рекеп Иордоган "SpaceX" төслийн удирдагч Элон Маскт өөрийн зургийг бэлэглэв

Туркийн ерөнхийлөгч Рекеп Иордоган (Recep Erdogan) "SpaceX" төслийн удирдагч, "Tesla" компанийн үүсгэн байгуулагч Элон Маскт өөрийн зургийг бэлэглэж байгаа фото зураг сошиал ертөнцөд нэлээд хэл ам дагуулсан билээ. Гэхдээ энэ нь огт хуурамч зураг биш бөгөөд хүмүүсийн дунд тарсан "ойлголт" нь буруу байсан аж. Хүмүүс үүнийг Туркийн ерөнхийлөгч өөрийн зургийг бэлэглэж байгаа мэтээр ойлгосон ч үнэндээ тэрээр өөрийн бичсэн "The Vision of New Turkey - The World is Bigger Than Five" номыг бэлэглэсэн юм. Харин номын хавтсан дээр байгаа ерөнхийлөгчийн зураг нь ийм хэл ам дагуулахад хүргэжээ. 

Туркийн ерөнхийлөгч Рекеп Иордоган "SpaceX" төслийн удирдагч Элон Маскт өөрийн зургийг бэлэглэв

5 Английн хамгийн алдартай ресторан болохоо шахсан нь

Английн нэгэн сэтгүүлч хүмүүсийн дунд худал мэдээлэл хэрхэн тархдаг талаар тандалт хийх зорилгоор нэгэн хуурамч ресторан байгуулжээ. Тэрээр 6-н сарын хугацаа зарцуулж өөрийн арын цэцэрлэгтээ аяга угаадаг порлон, ариутгагч бодис зэрэг зүйлсээр яг л маш амттай хоол байгаа мэтээр харагдуулж зураг авсан бөгөөд хүмүүсийн ихээр зочилдог TripAdviser сайтад уг рестораныхаа тухай бичжээ. Тэр даруй асар их хүн уг ресторанаар үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харамсалтай нь түүний найзуудаас бусад нь энэ газраар үйлчлүүлж чадаагүй бөгөөд хэн л айлын арын цэцэрлэгт порлон идээд суух вэ дээ?

Английн хамгийн алдартай ресторан болохоо шахсан нь

6 2013 онд цаазлуулсан Ким Хён Сон Вол амьд...

2013 онд дэлхий дахиныг цочроосон мэдээ гарсан нь Ким Жон Уны байгуулсан хамтлагийн ахлагч Хён Сон Вол болон тэдний хамтлагийн хөгжимчид, бүжигчдийг цаазалсан гэх мэдээ байв. Мөн цаазалсан шалтгааныг +18 төрлийн кинонд тоглосон гэж мэдээлж байсан. Гэвч саяхан 2018 оны 1-р сарын 21-нд нас барсан хэмээгдэж байсан Хён Сон Вол нь Өмнөд Солонгос руу  БНАСАУ-ын олимпийн багийг удирдаж явсан бөгөөд одоо Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрчдийн Намын төв хорооны гишүүн, нөлөөтэй улс төрч болжээ.

2013 онд цаазлуулсан Ким Хён Сон Вол амьд...

7 Windows XP дээр байдаг толгод шатсан

2017 оны 10-р сарын 25-ны өдөр Twitter-ийн хэрэглэгчдийн дунд бидний сайн танил Windows XP үйлдлийн систем дээр гардаг толгод шатаж байгаа зураг нэлээдгүй шуугиан дэгдээсэн билээ. Калифорниад түймэр гарах үед уг толгод түймэрт өртсөн мэтээр жиргэж байсан. Гэхдээ уг зургийн эх хувилбарыг авсан газар нь Калифорни мужийн Сономиад (Sonomia) байдаг бөгөөд галд огт өртөөгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс баталж байгаа юм.

Windows XP дээр байдаг толгод шатсан

8 Хөөрхий хэрмийн гэр орныг булааснаас болж модны хожууланд үүрээ засжээ.

Олон хүний хайрыг булаасан уг зургийг сайн ажиглах юм бол хүчээр авсныг нь мэдэж болно. Учир нь хэрэм хэзээ ч газартай ойр үүрээ засдаггүй бөгөөд амьтдаас биеэ хамгаалахын тулд 4-6 метрийн өндөрт үүрээ засдаг аж. Мөн сошиал ертөнцөд тарсан тайлбар нь хэрэм уг модыг мэрж, хөндий болгож үүрээ зассан мэтээр бичсэн бөгөөд зүгээр өнгөц харахад л уг мод өөрөө өмхөрсөн нь харагдана.

Хөөрхий хэрмийн гэр орныг булааснаас болж модны хожууланд үүрээ засжээ.

9 Симпсоны гэр бүл ( The Sipmsons) хүүхэлдэн кино Доналд Трампыг (Donald Trump) ерөнхийлөгч болно гэж зөгнөсөн

Симпсоны гэр бүл хүүхэлдэйн кино зөнтэй, гарсан зүйлс нь биелдэг гэж олон хүмүүс итгэдэг. Түүний нэг баталгаа нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг ерөнхийлөгч болсон байна гэдгийг зөгнөсөн явдал хэмээдэг. Симпсоны гэр бүл хүүхэлдэйн киноны "Барт 2030 онд очсон нь" анги дээр Трампын эгчийг ерөнхийлөгч болсон мэтээр дүрсэлдэг ч Трамп гардаггүй байна. Харин сошиал ертөнцөд тарсан зураг нь "Photoshop" сонирхогчдын хийсэн эвлүүлэг аж.

Симпсоны гэр бүл ( The Sipmsons) хүүхэлдэн кино Доналд Трампыг (Donald Trump) ерөнхийлөгч болно гэж зөгнөсөн

10 Киану Ривз (Keanu Reeves) танихгүй хүмүүсийн тээшний мөнгийг төлсөн

1 сарын 6ны өдөр "Reddit" сайтад "Жүжигчин Киану Ривз танихгүй 2 хосын ачааны мөнгийг төлжээ" гэсэн тайлбартай зураг орсон нь шуугиан тарьсан юм. Гэхдээ уг мэдээг Алдарт жүжигчин маань өөрөө худлаа мэдээ хэмээн үгүйсгэжээ. 

Киану Ривз (Keanu Reeves) танихгүй хүмүүсийн тээшний мөнгийг төлсөн

24
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл