Сурталчилгаа (15)
Хаах

Эмч зөвлөж байна: Дараах зүйлсийг хүнсэндээ хэрэглээд зүрхний өвчнөөс сэргийлээрэй!

Хүний зүрх судасны тогтолцоог дэмжигч, бидний биеийн хамгийн гол зүйл бол цус билээ. Цус байдаг болохоор л бидний бие организмд хэрэгцээтэй амин дэм, ашигт бодисууд очиж, түүгээр нь эд эрхтнүүд хооллож хүмүүс бид оршин тогтнож амьдарсаар байна. Харамсалтай нь зарим тохиолдолд судсаар урсаж буй цус өтгөрч, бие махбодийн үйл ажиллагаа доголдож, мууддаг. Тиймээс цусаа шингэлж мөнхийн залуу эрч хүчтэй байх аргыг уншигч та бүхэндээ зориулан урьдчилан сэргийлэх үүднээс бэлтгэлээ.

Эмч зөвлөж байна: Дараах зүйлсийг хүнсэндээ хэрэглээд зүрхний өвчнөөс сэргийлээрэй!

1 Ямар бүтээгдэхүүнүүд нь цусны өтгөрлийг бууруулдаг вэ?

Юун түрүүнд тамхиа хая. Хэрвээ та аль хэдийнэ тамхиа хаясан эсвэл тамхи татдаггүй бол биеийн жиндээ анхаарч, цэвэр ус сайн уугаарай. Мөн усан дээрээ нэмээд цай, жимсний шүүс уухаа мартуузай!   

Хоёрт цус шингэлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглээрэй. Үүнд салицилийн хүчил, омега-3 тосны хүчлүүд, Е витамин агуулсан хүнснүүд нь цусыг шингэлдэг байна.  

Ямар бүтээгдэхүүнүүд нь цусны өтгөрлийг бууруулдаг вэ?

2 Чидун жимсний тос

Энэ ашигтай бүтээгдэхүүнд омега-3 тосны хүчлүүд болон Е витамин агуулагддаг бөгөөд эдгээр бодисууд нь цусыг шингэлдэг. 

Чидун жимсний тос

3 Жимсгэнэ

Гүзээлзгэнэ, тошлой, цангис, бөөрөлзгөнө, интоор зэрэг жимсгэнүүд нь салицилийн хүчлээр баялаг. Салицилийн хүчил нь цусны өтгөрлийг хэвийн болгож, үрэвслийг бууруулдаг байна. Дээр дурдсан жимсгэнүүдийг хэрэглэснээр таны бие махбодийн ерөнхий байдал сайжирч, янз бүрийн өвчнийг хялбархан даван туулж чадна.    

Жимсгэнэ

4 Цагаан гаа

Нэмж хэлэхэд цагаа гаа нь цусыг шингэрүүлдэг. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг бууруулж, бодисын солилцоог хурдасгадаг байна. Цагаан гааг зүрхний хэм алдагддаг болон цусны даралт өндөртэй хүмүүс болгоомжтой хэрэглэх ёстой шүү. 

Цагаан гаа

5 Самар болон үр

Хүн өдөр нэг атга самар болон үр идэх шаардлагатай. Энэ дэглэмийг барьвал таны цус шингэрч, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг байна. Учир нь самар болон үр нь салицилийн хүчлүүд, Е витамин, омега тосны хүчлүүдийн эх булаг юм.

Самар болон үр

6 Шанцай

Синнамон буюу шанцай нь хүний биед хүчтэй антикоагулянт (цусны өтгөрлийг зогсоогч)-ийн үүрэг гүйцэтгэдэг байна. Шанцайнд кумарин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ бодист талархах хэрэгтэй ажээ. Яагаад гэвэл кумарин нь даралтыг бууруулж, үрэвслийг багасгаж, хавдрын хөгжлийг бууруулдаг байна.   

Шанцай

7 Сармис

Энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар бидний өвөг дээдэс зүрх судасны тогтолцооны өвчнөөс өөрсдийгөө хамгаалдаг байсан. Сармис цусан дахь хлорестины ашиггүй түвшинг бууруулж, биед шаардлагатай хэмжээнд хүргэдэг. Мөн өөхөн давхаргад очиж хуримтлагдсан өөхийг хайлуулах үйлчилгээ үзүүлж, даралтыг хэвийн болгодог аж. Үүгээр ч зогсохгүй сармис нь цусны наалдамхай чанарыг багасгаж, бүлэгнэл үүсэлтийг бууруулдаг байна. Тиймээс энэ чадварыг нь ашиглан сармисыг эмчилгээнд түгээмэл хэрэглэж, дангаар нь, нунтаг байдлаар, ханд болон тосон хэлбэрээр ашигладаг.   

Сармис

8 Халуун чинжүү

Улаан халуун чинжүүний найрлаганд цусны эргэлтийг нэмэгдүүлж, эд эрхтнүүдэд очих цусны урсгалыг ихэсгэдэг капсаицин хэмээх бодис байдаг ажээ. Тиймээс халуун чинжүүг хүнсэндээ хэрэглэснээр цусны өтгөрөл буурдаг агаад капсаицинийг "цусны өтгөрөл бууруулагч" гэж хэлж болно.  

Халуун чинжүү

Хүмүүс цус шингэлэхэд гол төлөв аспирин хэрэглэж байгаа харагддаг. Хэдийгээр энэ арга дэлхийд хамгийн түгээмэл ч эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэх нь тун аюултай. Аспирин гаж нөлөөгүй ч тогтмол хэрэглэвэл хоол боловсруулах замын салст бүрхэвчийг гэмтдэг байна. Үүний улмаас гастрит буюу "ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл" юм уу "ходоодны шархлаатай" болох аюултай. Тиймээс үүний оронд гар доорх хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан цусаа шингэлж, эрүүл мэнддээ анхаараарай!

59
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл