Сурталчилгаа (15)
Хаах

Нас барсан хойноо ч тайван байж чадаагүй алдартнуудын эд эрхтнүүд хаана байдаг вэ?

Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэдэг шүү дээ. Хүмүүс биднийг амьдралын жамаар нөгөө ертөнцийн хаалгыг татахад үр хүүхдүүд маань аль болох тайван амгалан явуулахыг хүсдэг нь нууц биш. Гэтэл дэлхийн нөгөө захад нас барсан алдартай хүмүүсийн тархи хийгээд бэлгэ эрхтэнг хулгайлж, салгаж авна гэдэг юу ч биш байдаг бололтой. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ музейд хадгалагдаж буй алдартай хүмүүсийн эд эрхтний тухай хүргэхээр дараах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Нас барсан хойноо ч тайван байж чадаагүй алдартнуудын эд эрхтнүүд хаана байдаг вэ?

1 Григорий Распутинийн (Grigori Rasputin) бэлэг эрхтэн

Григорий Распутин нь Оросын хаан Майкл Романовын эмч, зөвлөх байсан билээ. Тэрээр 1916 онд бусдын гарт амиа алдсан ба түүний үхлийн шалтгаан нь одоо ч тодорхой бус байдаг. Оросын Санкт Петербург хотын Эротик музейд орших түүний бэлэг эрхтэн 33 см гээд бод доо. Распутиний охин Мэри ч үүнийг баталдаг аж. Дундаж эр хүний эрхтэн 9.2 см, хөвчрөхөөрөө 13.1 см болдог байна. 

Тодорхой бус нэгэн эх сурвалжийн мэдээлснээр түүнийг алсан 2 алуурчин бэлэг эрхтэнг нь тайрч авсан байжээ. Өөр нэгэн мэдээллээр түүний задлан шинжилгээний үед Григорийн хуучин эхнэр бэлэг эрхтэнг нь авсан гэх мэдээлэл ч байдаг аж. Хожим нь түүний эрхтэн охин Мэри дээр нь ирсэн ч 1977 онд түүнийг нас барсны дараа алдагджээ. Майкл Августин (Michael Augustine) гэх хүн Распутиний эрхтэнг дуудлага худалдаагаар зарах гэж байна гэснээр дахин ил болсон ч энэ нь далайн хатаасан өргөст хэмх болох нь илчлэгдэж байжээ.

Харин Распутиний жинхэнэ эрхтэн Францын нэгэн цуглуулагчийн гарт орсон ба тэрээр 2004 онд Оросын эмчид зарсан байдаг. Эмч Распутиний эрхтнийг музейд өгөхөөр шалгуулсан ба шалгалтаар тэр бэлэг эрхтэн нь Распутинийх биш төдийгүй хүн төрөлхтнийх биш гэсэн үр дүнд хүрчээ. Гэсэн хэдий ч энэ нь Оросын музейд байдаг 33 см урт Распутиний эрхтэнг үгүйсгэх баримт болохгүй юм. 

Григорий Распутинийн (Grigori Rasputin) бэлэг эрхтэн

2 Алберт Эйнштейний (Albert Einstein) тархи

Альберт Эйнштейний тархины хэсэг нь Филадельфи (Philadelphia) хотын Мюттер (Mutter) музейд байдаг. Харин Эйнштейн өөрийнхөө тархины хэсгийг музейд байлгах дургүй байгаа тухайгаа амьд ахуй цагтаа хэлж байжээ. Тэрээр өөрийнх нь цогцсыг шатаахыг хүсч гэрээсэлж байсан гэдэг. 1955 оны 4 сарын 18-нд паталогич Томас Харви (Thomas Harvey) түүний тархийг, нүдний цөцгийтэй нь хамт хулгайлсан түүхтэй. Хожим нь Эйнштейний гэр бүлийнхэн Харвид тархийг эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байна. Физикч, эрдэмтэн Марта Келлер (Marta Keller) болон Харви нар Эйнштейний тархийг 1000 хэсэгт хувааж хэд хэдэн патологист руу илгээж байсан. Ингэснээр Филаделфиа хотын нэгдсэн эмнэлэгийн эмч Виллиам Энрич (William Ehrich) тархины 46 хэсгийг авсан байна. Хожим Виллиам эмчийг нас барсны дараа түүний эхнэр Люси "Lucy Rorke-Adams" гэх эмчид тархины хэсгүүдийг өгчээ. Харин тархины бусад хэсгүүдийг тэрээр  музейд хандивласан аж. 

Алберт Эйнштейний (Albert Einstein) тархи

3 Жереми Бентамын (Jeremy Bentham) толгой

Жереми Бентам бол 1748-1832 онд амьдарч байсан этгээд үзэл бодолтой философич нэгэн юм. Тэрээр амьд байх хугацаандаа найзуудаасаа өөрийг нь  нас барсны дараа түүний бие эрхтнийг хэдэн хэсэг хуваагаад хадгалахыг хүсчээ. Үнэндээ түүний жинхэнэ хүсэл нь бүтэн биеэ Лондоны их сургуулийн музейд хадгалуулах байжээ. Одоо түүний толгойг хиймэл лаан барималд залгасан байдаг. Бентам өөрийн толгойг Шинэ Зеландын Маури омгийнхны адилаар занданшуулахыг хүссэн ч түүний найз Соутхүүд (Southwood Smith) буруу хийсний улмаас толгой нь аймшигтай танигдахааргүй болсон гэдэг.

Жереми Бентамын (Jeremy Bentham) толгой

4 Галео Галилейн (Galileo Galilei) шүд, хуруунууд

Алдарт одон орон судлаач Галилей нь 1642-1737 оны хооронд амьдарч байжээ. Италийн Флоренц хотод түүний биеийг шинэ булшинд хийх үед Галилейн шүтэн бишрэгч гурван хуруу болоод шүдийг нь хулгайлсан байдаг. Нэг хуруу нь хожимоо Флоренц хотын үндэсний музейд ирсэн байна. Харин үлдсэн хуруунууд болон шүдийг нь нэгэн гэр бүл эзэмшиж байсан ч эцэст нь хулгайд алдсан түүхтэй. Харин хожим 2009 онд тэдгээр эд эрхтнүүд нь олдсон ба нэг хуруу хадгалагдаж буй музейд нэмэгдэж ирснээр уг музейн нэрийг "Галилейн Музей" болгон өөрчилсөн ажээ.

Галео Галилейн (Galileo Galilei) шүд, хуруунууд

5 Антонио Скарпагийн (Antonio Scarpa) толгой

Антонио Скарпа нь Италийн анатомич, сэтгэл судлаач ба 1832 оны 10-р сарын 31-нд нас барсан. Тэрээр нас барахаасаа өмнө Павиагийн Их Сургуульд ажиллаж байсан ба найз нөхдөөсөө илүү дайсантай байжээ. Түүнийг нэлээд биеэ тоосон хүн байсан төдийгүй цуурхал тараадгаараа алдартай байсан хэмээн эргэн тойрныхон дүгнэдэг. Нас барсных нь дараа түүний задлан шинжилгээг хуучин туслахаар нь ажиллаж байсан Карло Билчин (Carlo Beolchin) гэх хүн хийсэн гэдэг. Задлангийн үеэр Карло түүний толгой, эрхий, долоовор хуруу, бэлэг эрхтэнг нь салгаж авчээ. Хэн ч Карло түүний биеийг хэдэн хэсэгт хуваасан шалтгааныг нь мэдээгүй байна. Зарим нь түүнийг ирээдүйн үр хойчдоо зориулж түүний биеийг хэдэн хэсэгт хуваасан хэмээдэг. Мөн түүнийг хэрцгий авиртай хүн тул ингэсэн гэх хэсэг ч байдаг ба одоогоор Антониогийн толгой болон биеийн хэсгүүд нь Италийн үндэсний музейд хадгалагддаг аж.

Антонио Скарпагийн (Antonio Scarpa) толгой

6 Чарльз Баббажийн (Charles Babbage) тархи

Чарльз Баббаж нь орчин үеийн компьютерыг бүтээсэн бөгөөд "компьютерын эцэг" хэмээн тооцогддог. Түүний тархины хагас нь Лондоны Шинжлэх Ухааны музейд байдаг бол үлдсэн хэсэг нь Лондон дахь Хантерийн (Hunterian ) музейд байдаг. Эйнштейнээс ялгаатай нь Баббаж өөрийг нь нас барсны дараа түүний тархийг бусдад үзүүлэхийг зөвшөөрдөг байжээ. Чарльз 1871 онд нас барахаасаа өмнө өөрийн хүү Хенридээ захидал бичсэн бөгөөд нас барсных нь дараа тархийг нь яах тухай дэлгэрэнгүй бичсэн гэдэг. Чарльз ч аавыгаа нас барсны дараа ямар ч эргэлзээгүйгээр түүний тархийг салгаж авсан бөгөөд энэ нь ирээдүйн шинжлэх ухааны ололтод чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзжээ.

Чарльз Баббажийн (Charles Babbage) тархи

7 Наполеон Бонапартын (Napoleon Bonaparte) бэлэг эрхтэн

Наполеон нь Ватэрлүү-ийн "Waterloo" тулаанд ялагдсанаар түүний төгсгөл ирсэн билээ. Ингэхдээ нэгдүгээрт, Францын хаан ширээг алдсан. Хоёрдугаарт тэрбээр Британид баривчлагдаж, "Гэгээн Хелена" арал руу цөлөгдсөн бөгөөд 1821 онд нууцлагаар нас барсан байна. Хэрэг явдал үүгээр дуусангүй Франческо Аутомарчи (Francesco Autommarchi) гэх эмч түүний биед задлан шинжилгээ хийх үеэр бэлэг эрхтэнийг нь тайрч авчээ. Хамгийн сонирхолтой нь задланд оролцсон 17 хүн түүний бэлэг эрхтэнг 3.8 см байсан гэж баталдаг. Ингэж явсаар түүний эрхтэнг 1924 онд нэгэн ном цуглуулагч худалдан авсан бөгөөд 1927 онд Нью-Йорк хот  дахь Францын урлагийн музейд үзмэр болгохоор хандивласан түүхтэй. Харин сүүлд Бонапартийн эрхтэнг 1977 онд дуудлага худалдаанд оруулсан ба Жон ( John J. Lattimer) гэх хүн худалдаж авсан байна. Түүний эрхтэн одоо ч тэдний гэр бүлийн өмч хэмээн хадгалагддаг ажээ.

Наполеон Бонапартын (Napoleon Bonaparte) бэлэг эрхтэн

8 Толгойлогч Мквавагийн ( Mkwawa) гавал

Мванвинжин Мунигубумба Муавужиа нь (Mkwavinyika Munyigumba Mwamuyinga) Танзани улсын "Hehe" овгийн газар нутгийг Герман улс  колоничлохыг хүчтэй эсэргүүцэж байжээ. 1891 онд тэрбээр Германы колоничлогчдын эсрэг бослого гаргаж, тэр байтугай Германы томоохон албан тушаалтныг хөнөөсөн түүхтэй. Германчууд эцэст нь "Hehe" тосгоныг эзэлж чадсан ч толгойлогч Мквава нь "тулалдаад-зугт" (hit-and-run) тактикаар тулалдсаар байжээ. 1898 онд тэрээр Герман цэргүүдэд бүслүүлж өөрийнхөө толгойд буудан амиа хорлосон аж. Ингэснээр Германчууд түүний гавлыг Берлин рүү илгээсэн байна. Дэлхийн 1-р дайны үеэр Британичууд Германыг ялсны дараа түүний гавлыг авах саналыг хүргүүлсэн ч авч чадаагүй байна. Дэлхийн 2-р дайны дараа Танганикагийн  (Tanganyika) захирагч мөн түүний гавлыг эргүүлэн авахыг удаа дараа оролдож байжээ. Тэрээр Германы Бремений (Bremen) музейд хандсан бөгөөд 2000 орчим гавлын яс үзүүлэхэд 84 нь Танзани хүнийг байсан гэдэг. Тэдэн дунд нэг цоорхой гавлын яс байсан ба түүнийг Мквава толгойлогчийн гавлын яс гэж үзэн авчээ. Одоо энэ гавал нь Танзани улсад орших Мквавагийн дурсгалын музейд хадгалагдаж байна. 

Толгойлогч Мквавагийн ( Mkwawa) гавал

9 Сара Баартманы (Sarah Baartman) тархи болон бэлэг эрхтэн

Сара Баартман нь 1789 онд Өмнөд Африкийн Зүүн Кэйп хотод төржээ. Степижиа (steatopygia) гэх өвчний улмаас түүний биеийн доод хэсэг таргалж, өөхөлж эхэлжээ. 1810 оны 10-р сард мэс засалч Виллиам Данлоп (William Dunlop) түүнийг Англи руу явуулсан байна. Тэнд тэрээр "Hottentot Venus" гэх нэрээр тайзан дээр гарч эхэлжээ. Үзүүлбэрийнхээ үеэр тэр шүр сувд зүүж, өдөөр гоёж, бариу хувцас өмсдөг байсан ба 1814 онд Парист аяллаар ирсэн ба жилийн дараа нас баржээ. Түүнийг нас барсны дараа байгаль судлаач Жорж Кувиер (Georges Cuvier) тархи, яс, бэлэг эрхтнүүдийг зүсч аван Парисын музейд өгсөн түүхтэй. Тэдгээр нь 1974 он хүртэл музейд байсан ба Нельсон Манделагийн хүсэлтээр түүний биеийн хэсгүүдийг Өмнөд Африк уруу 2002 оны 3 сард эргүүлэн авсан байна.

Сара Баартманы (Sarah Baartman) тархи болон бэлэг эрхтэн

10 Мата Харигийн (Mata Hari) гавал

Мата Хари нь 20-р зууны шилдэг тагнуулчдын нэг байсан юм. Түүнийг Франц болон Германы аль аль талд нь ажиллаж байсан гэх таамаг байдаг. Түүнийг дэлхийн 1-р дайны үеэр тагнуул хийж байхад нь баривчилж, 1917 оны 10-р сарын 15-нд Францад цаазаар авчээ. Тэрээр Германы дээд албан тушаалтнуудтай нууц амрагийн холбоотой сэргэлэн нэгэн байжээ. Түүнийг цаазалсны дараа цогцсыг нь Парисын анатомийн хүрээлэнд илгээсэн байна.

Мата Харигийн (Mata Hari) гавал

19
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл