Сурталчилгаа (15)
Хаах

Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жорууд

Гурвалжин будаа нь бусад будааг бодоход тэжээллэг чанар их бөгөөд хүний эрүүл мэндэд олон талын ач тустай хүнс юм. Энэ нь хоол боловсруулах системийг сайжруулж, илүүдэл өөх тос, биед хуримтлагдсан хорыг гадагшлуулан, тураах шидтэй. Тиймээс өдөр тутамдаа гурвалжин будааг ашиглан хоол хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа турах хүсэлтэй охид бүсгүйчүүд маань энэхүү хүнсийг төрөл бүрээр амтлан идэх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жоруудыг танилцуулж байна. 

Гурвалжин будаагаар хийж болох хамгийн амттай хоолны жорууд

1 Мөөг, гурвалжин будаатай агшаамал

100 грам нь 69 ккал:

  • 3.8 гр уураг
  • 2.62 гр өөх тос
  • 9.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

  • Гурвалжин будаа - 1 аяга
  • Ус - 2 аяга
  • Мөөг - 400 гр
  • Сонгино - 1 ш
  • Яншуй - 1 баглаа
  • Оливийн тос
  • Давс

Бэлтгэх арга:

  1. Гурвалжин будаагаа агшаана. 
  2. Энэ хооронд мөөг болон сонгиноо хэрчиж бэлдээрэй. 
  3. Хайруулын тавганд бага зэргийн оливийн тос хийж, сонгиноо бор, шаргал өнгөтэй болтол нь хуурна. Үүний дараа мөөгөө нэмж, 5-7 минут хуурах хэрэгтэй. 
  4. Яншуйгаа хэрчиж хайруулын тавган дээрээ нэмж, давсаараа амтална.
  5. Агшаасан будаагаа ногоон дээрээ хийж хутгаснаар таны хоол бэлэн болох юм.

Мөөг, гурвалжин будаатай агшаамал

2 Гурвалжин будаатай тахианы гол мах

100 грам нь 120 ккал:

  • 3.8 гр уураг
  • 2.62 гр өөх тос
  • 9.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

  • Гурвалжин будаа - 1 аяга
  • Тахианы гол мах - 500 гр
  • Лууван - 2 ш
  • Сонгино - 2 ш
  • Сармис - 2-3 хумс
  • Оливийн тос
  • Давс
  • Бусад амтлагчууд (таны сонголт)

Бэлтгэх арга:

  1. Гурвалжин будаагаа агшаана.
  2. Тахианы гол махаа урт нарийн хэлбэртэй, сонгиноо жижиглэн хэрчинэ. Луувангаа дунд зэргийн хэмжээтэй үрүүлээр үрээрэй.
  3. Хайруулын тавгандаа оливийн тос хийж, тахианы гол махаа хуураарай. Давс бусад амтлагчуудаар махаа амтална.
  4. Тахианы махаа бор өнгөтэй болмогц сонгиноо нэмж хийн, 3-4 минут хуурах юм. Луувангаа хоолондоо нэмсний дараа, бага зэргийн давс цацаж, 7-8 минут битүү чанаарай. 
  5. Будаа болон ногоо, махаа хольсноор таны амтат хоол бэлэн болно. 

Гурвалжин будаатай тахианы гол мах

3 Тахианы цээж махтай будаа

100 грам нь 157 ккал:

  • 12.8 гр уураг
  • 2.62 гр өөх тос
  • 23.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

  • Гурвалжин будаа - 200 гр
  • Тахианы цээж мах - 200 гр
  • Тараг - 2 цайны халбага
  • Шар буурцгийн сүмс - 2 цайны халбага
  • Сүү - 100 мл
  • Сонгино - 1 ш
  • Давс
  • Бусад амтлагчууд (таны сонголт)

Бэлтгэх арга:

  1. Гурвалжин будаагаа агшаана. 
  2. Тахианы махаа жижиг нарийн хэлбэртэй хэрчиж хуурна.
  3. Мах бэлэн болмогц сонгиноо нэмж, шаргал өнгөтэй болтол хуураарай.
  4. Үүний дараа соусаа бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд: Сүү, тараг, шар буурцгийн сүмсээ хольж 3-4 минут хутгана.
  5. Бэлтгэсэн соус дээрээ хагас аяга ус нэмж хийгээд 15 минут буцалгана. Үүн дээрээ будаа, тахианы мах, сонгиноо нэмж хийн хутгаад л таны зоог идэхэд бэлэн болно.

Тахианы цээж махтай будаа

4 Гурвалжин будаатай бөөрөнхий мах

100 грам нь 144 ккал:

  • 16.8 гр уураг
  • 4.62 гр өөх тос
  • 40.6 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

  • Гурвалжин будаа - 300 гр
  • Том сонгино - 100 гр
  • Татсан үхрийн мах - 500 гр
  • Өндөг - 1 ш
  • Лууван - 100 гр
  • Давс
  • Хар перец

Бэлтгэх арга:

  1. Агшаасан будаагаа том саванд хийж, дээр нь хэрчсэн сонгино, татсан үхрийн махаа нэмнэ. Өндөг, хар перец, давс зэргээ нэмээд, сайтар базаж хутгаарай.
  2. Базсан махаа бага багаар авч, алгандаа эргүүлж, бөөрөнхий болгоно. Үүнийгээ 30 минут жигнэснээр, хоол бэлэн болно.

Гурвалжин будаатай бөөрөнхий мах

5 Гурвалжин будаатай хуурга

100 грам нь 155 ккал:

  • 5.8 гр уураг
  • 4.62 гр өөх тос
  • 13.56 гр нүүрс ус агуулагдана.

Орц:

  • Тахианы  гол мах - 250 гр
  • Лууван - 1 ш
  • Сонгино - 1 ш
  • Гурвалжин будаа - 1 аяга 
  • Оливийн тос
  • Давс
  • Хар перец

Бэлтгэх арга:

  1. Тахианы махаа жижиг болгон хэрчээд хуурна. 
  2. Сонгиноо жижиглэж хэрчээд, луувангаа үрүүлээр үрж хамтад нь 10 минут орчим хуурч болгоорой.
  3. Үүн дээрээ агшаасан будаагаа нэмж, давс, перецээр амтлахад л хангалттай.

Гурвалжин будаатай хуурга

Та сайхан хооллоорой!

39
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл