Сурталчилгаа (15)
Хаах

Төмсөө хөлдөөж, амттай хоол хийж болдог гэдгийг та лав мэдэхгүй дээ...

Та төмсийг зөвхөн туслах орц болгож хоолонд хийдэг гэвэл эндүүрч байна. Мөн бид төмсийг цардуул ихтэй, таргалуулдаг гэсэн ойлтголттой байхаас энэ нь хоол боловсруулалтыг сайжруулж цусны даралт ихсэх, чийг бам гэх мэт өвчнөөс урьдчилан сэргийлдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс таны хоолны мэдлэгт нэмэр болох зорилгоор төмсөөр хийж болох хоолны жоруудыг танилцуулж байна.

Төмсөө хөлдөөж, амттай хоол хийж болдог гэдгийг та лав мэдэхгүй дээ...

Амтлаг махтай төмс

Орц:

  • Төмс - 15 ш
  • Мах - 250 гр 
  • Сонгино - 1 ш
  • Улаан лоолийн нухаш
  • Давс 
  • Перц
  • Цөцгийн тос - 50 гр
  • Масло - 50 гр

Хийх арга:

  1. Төмсөө арилгаж, голын хэсгийг нь ухаж авна.
  2. 8-10 минут буцалгаж болгоно.
  3. Мах болон сонгиноо жижиглэж хэрчинэ. Хооронд нь хутгаж мөн давс, перцээр амтална.
  4. Шарах шүүгээний тавцан дээр төмсөө эгнүүлэн тавьж төмсөнд гаргасан зайндаа махаа хийж өгнө. Махаа хийхдээ ямар ч зай завсар гаргаж болохгүй.
  5. Масло хайлуулж аяганд хийнэ. Мөн цөцгийн тос, бага зэргийн ус хийж сайтар хутгана. 
  6. Шарах шүүгээний тавцан дээр бэлдсэн төмсөн дээрээ асгаж өгнө.
  7. Шарах шүүгээндээ хийж, 180 хэмийн халуунд 30 минут болгоно.

Амтлаг махтай төмс

Амтлаг Португаль төмс

Орц:

  • Төмс - 8 ш
  • Сармис - 4 хумс
  • Цөцгийн тос
  • Оливийн тос
  • Розмари
  • Давс

Хийх арга:

  1. Төмсөө сайтар угааж болгоно. Хальстай нь болгоно гэдгийг анхаараарай!
  2. Төмсөө болгосоны дараа хөртөл нь хүлээнэ. Энэ хооронд сармисаа хальсалж жижиглэж хэрчинэ. 
  3. Богино долгионы зуухны тавган дээрээ бага зэргийн оливийн тос асгаж сармисаа тарааж өгнө.
  4. Төмсөө богино долгионы зуухны тавган дээрээ тавьж дээрээс аажуухан дарж өгнө.Гэхдээ хэлбэрийнг нь хэт их алдагдуулахгүй. Үүн дээрээ давс, розмаригаа цацана. Мөн төмс бүрээ цөцгийн тосоор тосолж өгнө.
  5. 15-20 минут жигнээд таны амтлаг хоол бэлэн болно.

Амтлаг Португаль төмс

Царцсан төмсөөр хэрхэн амтлаг хоол бэлдэх вэ?

Орц:

  • Төмс 
  • Оливийн тос
  • Давс
  • Амтлагч

Бэлтгэх арга:

Хэт том төмснүүд болохгүй тул дунд зэргийн хэмжээтэй төмс ашиглахыг зөвлөж байна!

  1. Төмснүүдээ сайтар угаагаад буцалсан усанд 5 минут болгоно.
  2. 5 минутын дараа үүнийгээ гаргаж хөргөнө. 
  3. Төмсөө тойруулаад 2 талаас нь үл ялиг зүснэ. Дараа нь энийгээ хөлдөөгчинд хийж 1 цаг байлгана.
  4. Төмсөө хөлдөөгчнөөс гаргаж авсны дараа ургамалын тосоор нэг бүрчлэн жигд тойруулан түрхэж өгнө. 
  5. 200 хэмийн халуунд 40 минут болгоно. Энэ хугацаанд төмсөө 2 удаа эргүүлж болгоно.
  6. Гаргасаны дараа давс, перц, ногоон сонгино зэрэг амтлагчууд цацаж өгөөд бэлэн болно.

Царцсан төмсөөр хэрхэн амтлаг хоол бэлдэх вэ?

26
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл