Сурталчилгаа (15)
Хаах

Нуруун дээрх батганаасаа гэрийн нөхцөлд хэрхэн салах вэ?

Нүүрэн дээр батга гарах бол бидний гоо сайхныг гутааж байдаг хамгийн хэцүү зүйл... Нуруун дээрх үрэвсэл, батга ч мөн ялгаагүй. Нуруу гарсан гоёмсог даашинз, зуны дэлгэр цагт майк өмсөхөд тийм ч таатай харагдахгүй л болов уу. Ингээд гоо сайхан гутаасан хар батганаас ингэж салаарай. 

Нуруун дээрх батганаасаа гэрийн нөхцөлд хэрхэн салах вэ?

1 Цайны модны тос

Цайны модны тос нь нян бактери устгах чанартай тул бүх төрлийн идээт үрэвсэл болон батгыг эмчлэхэд өргөнөөр ашигладаг. Гэхдээ та энэхүү тосыг ашиглахдаа заавал шингэлэх хэрэгтэй. Нурууныхаа батганд ашиглахдаа, ваннтай усанд 1-2 дуслыг хийгээд ороорой.

Цайны модны тос

2 Кокосны тос

Лаурины хүчлээр баялаг кокосны тосыг батганы үүсгэвэр болсон нянг устгах зорилгоор хэрэглэнэ. Мөн маш сайн чийгшүүлэх увьдастай тул сорвитой эдгэхээс хамгаалдаг. Харин тослог арьстай хүмүүст сануулахад кокосны тос нь арьсны нүх сүвэнд орж, битүүрэх магадлалтай. 2 амны халбага кокосны тосыг 10 дусал цайны модны тостой холиод, шилэн саванд хийж хадгалж болно. Уг тосоо өглөө оройдоо батгатай хэсэгтээ түрхээрэй.

Кокосны тос

3 Зөгийн бал болон синнамон

Цэвэр зөгийн балыг синнамонтой хольж маск тавих нь батганы эсрэг шалгарсан арга гэнэ шүү. Зөгийн баланд агуулагдах элсэн чихэр нь бактерийг үржхээс сэргийлэх бөгөөд синнамон нь арьсны нүх сүвийг агшаах ид шидтэй. 2 амны халбага зөгийн баланд 1 амны халбага синнамон хийж хутгана. Бэлдсэн маскаа нуруундаа түрхээд 30 минутын дараа бүлээн усаар угаагаад, чийгшүүлэх арга хэмжээ аваарай. 

Зөгийн бал болон синнамон

4 Алимны цуу

Алимны цуу нь гэдэсний өвчнөөс авхуулаад шөрмөс татахад хүртэл ашиглагддаг. Алимны цууг шингэлж хэрэглэхийг зөвлөж байна. Хөвөнд шингээгээд нуруугаа арчина.

Алимны цуу

5 Гуужуулах

Үхэжсэн арьс, бактери зэргээс салахын тулд арьсаа гуужуулах хэрэгтэйг бүү мартаарай. Тал аяга бор элсэн чихрийг тал аяга кокосны тостой хольж, гэрийн нөхцөлд хамгийн хялбар хирнээ хамгийн үр дүнтэй гуужуулагчыг хийж болно.

Гуужуулах

6 Хөлсөө хянах

Хөлсөө хянаж байх нь батганаас ангижрах бас нэгэн арга юм. Дасгал хөдөлгөөн хийхдээ хөлс шингээж, агаар нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй. Орны даавуугаа ойр ойрхон сольж, халуун усанд угааж хэвшихийг зөвлөж байна. 

Хөлсөө хянах

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл