Сурталчилгаа (15)
Хаах

Хамтад нь идвэл хүний биед эмчилгээ болох хүнсний бүтээгдэхүүнүүд

Төрөл бүрийн хүнсний ногоо, жимсийг витамин, амин хүчил, хүний биед ашиг тустай эрдэс бодисоор баялаг гэдгийг бид мэддэг ч чухам ямар бүтээгдэхүүнүүдийг хамтад нь идсэнээр илүү их шим тэжээлийг авч болохыг бид төдийлөн сайн мэддэггүй юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ энэ талаарх товчхон мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Хамтад нь идвэл хүний биед эмчилгээ болох хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Авокадо ба лууван

Залуу сайхан арьс, тунгалаг хархан нүдийг хүсдэг хэн бүхэнд хэрэгтэй бета-каротиныг өөртөө агуулдаг лууванг өөх тосны агууламжтай авокадо жимстэй хольж идээрэй. 

Авокадо ба лууван

2 Гүзээлзгэнэ ба газрын самрын нухаш

Дархлааг сайжруулж, хоол боловсруулалтыг дэмждэг витамин С-г агуулдаг гүзээлзгэнэ жимсийг нүдний хараанд онцгой тустай витамин Е-гийн агууламж өндөртэй газрын самрын нухаштай хамтад нь идэх хэрэгтэй. 

Гүзээлзгэнэ ба газрын самрын нухаш

3 Броколли байцаа ба гич

Брокколи байцаа нь хорт хавдараас сэргийлж, тархины үйл ажиллагаанд тустай хэдий ч жигнэж юмуу хуурах үед хамаг ашигтай витаминаа алддаг ажээ. Хоол зүйчдийн зөвлөж байгаагаар уг байцааг гич буюу горчицатай хамт идвэл илүү үр дүнтэй гэжээ. 

Броколли байцаа ба гич

4 Кофе ба сахар

"Human Psychopharmacology: Clinical and Experimental"- сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар кофег сахартай уух нь анхаарлыг сайжруулаад зогсохгүй тархины үйл ажиллагааг сайн сэргээдэг тухай нийтлэгджээ. 

Кофе ба сахар

5 Банана ба сүү

Хэрэв та ходоод гэдэсний асуудалтай бол "шар" жимсийг идээрэй. Банана нь хоол боловсруулах системд ашигтай бактерийг бий болгодог бол сүү нь кальциар баялаг учраас хүний ясанд сайн нөлөөтэй юм. Өглөөнийхөө цайнд сүүтэй овьёосыг хувааж зүссэн бананатай цуг идэхийг санал болгож байна. 

 

Банана ба сүү

6 Ногоон цай ба алим

Ногоон цай болон алиманд агуулагддаг химийн ашигтай нэгдлүүд нь цусны ялтасыг бөөгнөрөхөөс сэргийлдэг тул оройн хоолныхоо дараа идэж байвал илүү тохиромжтой юм. Цусны ялтас бөөгнөрөх нь цусанд бүлэн үүсч, улмаар зүрхний шигдээс болоход хүргэдэг ажээ. 

Ногоон цай ба алим

7 Сонгино ба талх

Маргааш өглөөний цайндаа бүхэл үрийн талхтай цөцгийн тос, маслонд сонгино шарж идээрэй. Сонгинод дархлааны системийг сайжруулж, шарх эдгээх үйлдэлтэй химийн нэгдэлүүд агуулагдаж байдаг юм. 

Сонгино ба талх

61
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл