Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай эмэгтэйчүүдийн хэлсэн шилдэг ишлэлүүд

Амжилтанд хүрэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Хүчин чармайлт гаргахаас гадна өөрийн гэсэн үзэл бодол, баримталдаг зарчим танд заавал хэрэгтэй. Харин эдгээр алдартай бүсгүйчүүд сэтгэлийн хаттай, өөрийн үзэл баримтлалд үнэнч, өгөөмөр сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд бөгөөд бидэнд тэднээс суралцах зүйл нэлээд байгаа бололтой.

Алдартай эмэгтэйчүүдийн хэлсэн шилдэг ишлэлүүд

1 Жейн Остин (Jane Austen), зохиолч

Бусдын дүгнэлийг битгий тоо.

“Pride and Prejudice”  зохиолыг хэвлэлийн байгууллагынхан анх хэвлэхээс татгалзаж байжээ. “Sense and Sensibility” ном гарсны дараа л “Pride and Prejudice”  ном хэвлэлтэнд орохоор болсон байна. Тэрээр өөрийн энэ номоо хайртай хүүхдээ хэмээн боддог байжээ. Харин дараа уг ном BBC-ийн танилцуулснаар шилдэг 200 номд багтсан байна.

Хүмүүсийг надтай эелдэг харьц гэж бий гуйхгүй. Завгүй ажил минь тэдэнд таалагдах ёстой гэсэн бодлоос авардаг.

Жейн Остин (Jane Austen), зохиолч

2 Мария Склодовская-Кюри (Marie Skłodowska Curie), химич, физикч, Нобелийн хоёр удаагийн шагналтан

Үл мэдэгдэх зүйлээс бүү ай, харин судал.

Мария Склодовская нь Пьер Кюритай танилцахаасаа өмнө металлын соронзон чанарыг судлаж байжээ. Харин дараа нь гэр бүлийн хосууд сонирхол нэгтэй байсан учир 4 жилийн дотор 8 тонн уранитыг боловсруулсан байна. Ийнхүү туршилт хийх лаборатори байгаагүй учир тэд эхлээд сургуулийн агуулахад, дараа нь агуулах дотор туршилт явуулдаг байжээ. Ингээд 1898 онд гэр бүлийн хосууд "радиум" болон "полони"-г нээж илрүүлжээ.

Склодовская-Кюри цацрагийн судалгааг хийхийн тулд бүхий л амьдралаа зарцуулсан байна. Тэрээр одоог хүртэл Нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн анхны эмэгтэй хэвээр байсаар л байгаа.

Амьдралд айх зүйл гэж байхгүй. Харин ойлгох хэрэгтэй зүйл гэж бий.

Мария Склодовская-Кюри (Marie Skłodowska Curie), химич, физикч, Нобелийн хоёр удаагийн шагналтан

3 Агата Кристи (Agatha Christie), зохиолч

Өдөр тутмын амьдралаас ч таашаалыг мэдэрч болно.

Агата Кристи 60 гаруй детектив зохиол бичсэн. Тэрээр найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байхдаа ч зохиолынхоо санааг бодож олж чаддаг байсан гэнэ. Ингээд зохиолоо бичиж эхлэхэд зохиол нь эхнээсээ дуусан дуустлаа бэлэн байдаг байжээ.  Хэрвээ түүний толгойд зохиолын санаа орж ирвэл тэрээр ямар ч үед тэмдэглэлийн дэвтэр дээр буулгаж авдаг байсан гэнэ.

Аяга угааж байх үедээ хүртэл би зохиолынхоо санааг олдог. Аяга угаах гэдэг тун уйтгартай ажил учир аргагүйн эрхэнд аллагын талаар бодох хэрэг гардаг.

Агата Кристи (Agatha Christie), зохиолч

4 Айн Рэнд (Ayn Rand), зохиолч, философийн объективизмыг үүсгэн байгуулагч

Хувийн аз жаргалынхаа талаар мартах хэрэггүй. Тодорхой хэмжээнд амиа хичээх нь тийм ч муу зүйл биш.

Айн Рэнд хувь хүний үзэл баримтлалын философийг гаргаж ирсэн бөгөөд энэ нь хожим объективизм хэмээх нэртэй болжээ. Энэхүү санааны гол учир нь хүн бүр өөрийнхөө аз жаргалын төлөө тэмүүлэх хэрэгтэй гэсэн агуулгатай юм байна. Хэдийгээр философичид түүний энэ санааг дэмждэггүй ч хувь хүмүүс ихээр дэмждэг гэнэ.

“Би чамд хайртай” гэсэн өгүүлбэрийг хэлэхийн тулд “би” гэдэг үгийг  хэлж чаддаг байх шаардлагатай.

Айн Рэнд (Ayn Rand), зохиолч, философийн объективизмыг үүсгэн байгуулагч

5 Тереза эх (Mother Teresa), нобелийн шагналтан, католикийн сүмийн гэгээнтэн

Үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүр тусламж хүртэх эрхтэй.

Өөрийн амьдралыг Тереза эх ядуучуудад туслаж өнгөрүүлсэн. Энэтхэгийн Калькуттагийн ядуусын хорооллын хүмүүст тэрээр хоол өгч, настай хүмүүсийг асарч байсан. Тереза эх Энэтхэгт хамгийн анх уяман өвчин туссан хүмүүсийг тусгаарлан эмчлэх эмнэлэгийг байгуулж, өнчин болон хаягдсан хүүхдүүдийн асрамжын газар нээж, ажилгүй иргэдэд зориулан ажлын байр гаргаж, өндөр настангуудын асрамжийн газрыг нээсэн байна. Тэрээр Ливанд байрлах палестины дүрвэгсэд, Эфиопийн иргэд, газар хөдлөлтөөс болж хохирсон Гватемал болон Армений иргэдэд туслаж байжээ. Мөн Чернобылийн дэлбэрэлтийн дараа ОХУ-д хүртэл очсон байна.

Ингээд түүнийг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, тусч эмэгтэй гэдгийг тодорхойлохын тулд ихээхэн ашиглах болжээ.

Бидэнд тэсрэх бөмбөг, зэвсэг хэрэггүй. Уур уцаарыг ялан дийлэхийн тулд хайр энэрэл, ойлголцол хэрэгтэй. Хайраар хийсэн хөдөлмөр нь бүгд дэлхийн сайн сайхны төлөө зориулагдсан болно.

Тереза эх (Mother Teresa), нобелийн шагналтан, католикийн сүмийн гэгээнтэн

6 Маргарет Тэтчер (Margaret Thatcher), Их Британийн ерөнхий сайд асан

Зөв гэж бодож байгаа зүйлийнхээ төлөө тэмц.

Тэтчерийг “төмөр эмэгтэй” гэдгээр хүн бүр мэднэ. Тэрээр хүн төрөлхтөний хэрэгжүүлдэггүй байсан олон төрлийн шинэчлэлтийг гаргасан. Маргарет улсын эдийн засгийн зарим хэсгийг хувийн байгууллагад шилжүүлж, жижиг бизнесийг хөгжүүлэхийг дэмжиж, төлбөртэй сургууль болон эмнэлэгийн үйлчилгээг дэмжих болсон.

Хэдийгээр тэрээр чанга хатуу эмэгтэй ч түүний ачаар улсын эдийн засаг тогтворжиж, инфляцын түвшин болон ажилгүйдлийн түвшин буурсан байна.

Миний хувьд зөвшилцөл гэдэг нь өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйл, стратегийг үгүйсгэх үйл явц юм. Энэ бол хэний ч итгэдэггүй хэний ч маргадаггүй зүйл.

Маргарет Тэтчер (Margaret Thatcher), Их Британийн ерөнхий сайд асан

7 Майя Плисецкая (Maya Plisetskaya), балетчин

Хэрвээ агуу хүн болохыг хүсэж байвал чамаас шаардаж байгаагаас илүүг хийх хэрэгтэй.

Хэдийгээр балетын урлагт  тэрээр том ажилт гаргасан ч үргэлж өөрийгөө шүүмжилж байсан. Хэрвээ тэрээр бага зэрэг хожимдож балетаар хичээллэх болсон бол түүнийг балетанд хүлээж авахгүй байх байжээ.

Үүнээс гадна Плисецкая төрөл бүрийн туршилтаас айдаггүй байсан бөгөөд гайхалтай гүйцэтгэл болон шилдэг уран үзүүлбэрээрээ бусдаас ялгардаг.

Би зөвхөн үзэгчдийн төлөө л бүжиглэж байсан. Тайзнаас буугаад би нэг ч удаа бүжиглээгүй.  Яагаад ч юм бүжиглэх бодол миний толгойд огт ирж байгаагүй.

Майя Плисецкая (Maya Plisetskaya), балетчин

8 Хоёрдугаар Элизабет (Elizabeth II), Их Британийн хатан хаан

Үргэлж хэн нэгэн туслана гэж хүлээх хэрэггүй. Харин тэвчээртэй байж сурах хэрэгтэй.

Тэрээр хатан хааны ширээнд залрах ёсгүй байжээ. 1936 онд түүний амьдралд томоохон өөрчлөлт гарч өвөг эцэг V Жорж хаан насан эцэслэв. Элизабет өвөөтэйгөө маш дотно өсчээ. Өвөг эцэг нь нас барсны дараа хаан ширээ эзгүйрч түүний авга VIII Эдвард хаан ширээнд заларчээ. Гэвч Эдвард хаан Валлис Симпсон хэмээх америк бүсгүйд сэтгэл алдарснаар хаан ширээг эсвэл хайр дурлалаа сонгох хүндхэн тавилантай тулгарсан ч тэрбээр хувийн амьдралаа сонгож хаан ширээг Элизабетийн эцэг VI Жорж хаанд шилжүүлжээ. 

1952 онд түүний эцэг VI Жорж хаан таалал төгсөж, тэрээр албан ёсоор хатан хаан болсон түүхтэй. Энэ үеэс л тэвчээртэй, тэсвэртэй байх шаардлагатай тулгарчээ.

Дэлхий бол оршин тогтнох хамгийн сайхан газар биш. Гэхдээ хэзээ нэгэн өдөр эцэг эх  тань таныг орхих бөгөөд хожим нь хэн ч таныг хамгаалж чадахгүй. Өөрийнхөө үнэт зүйлийн төлөө өөрөө тэмцэх хэрэгтэй.

Хоёрдугаар Элизабет  (Elizabeth II), Их Британийн хатан хаан

9 Одри Хепбёрн (Audrey Hepburn), жүжигчин

Хэрвээ чи бусад хүмүүстэй ижил биш бол тэднийг өөрийнхөө удирдлаган дор оруул.

ХХ зууны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн тоонд тэрээр зүй ёсоор багтаж байсан ч өөрийгөө царай муутай хэмээн үзэж байжээ.  Түүнийг урлагт хөл тавьж байх үед махлаг бүсгүйчүүдийн эрин эхлэж байсан байна. Тиймээс тэрээр Ciro шөнийн клубт тоглолт үзүүлж байхдаа хөхний даруулганыхаа доор оймс хийдэг байжээ.

Хэдийгээр тэр жижигхэн, туранхай биетэй байсан ч алдартай жүжигчин болж чадсан байна. Одри урлагын ертөнцөд туранхай эмэгтэйчүүдийн эрин үеийг эхлүүлсэн гэхэд болно.

Би Софи Лорен болон Жина Лоллобрижид шиг галбиртай биш. Гэхдээ секси харагдах гэдэг нь зөвхөн биеийн хэмжээ биш шүү дээ. Би модноос алим түүгээд л секси харагдаж чадна.

Одри Хепбёрн (Audrey Hepburn), жүжигчин

10 Мишель Обама (Michelle Obama), өмгөөлөгч, АНУ-ын ерөнхийлөгч асаны гэргий

Ерөнхийлөгчийн эхнэр байсан ч өөрийнхөөрөө бай.

Мишель Обама нөхрөөсөө дутахааргүй нэр хүндтэй бөгөөд тэрээр 68%-ийн эерэг саналтай цагаан ордонд орж, 68%-тай цагаан ордноос явсан тэргүүн хатагтай. Мишель өөртөө итгэлтэй байдал, нээлттэй, энгийн байдлаараа олны анхаарлыг татаж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртсэн. Тэргүүн хатагтай нэрээр тэр 25 удаа хошин нэвтрүүлгэд оролцож, цагаан ордны өмнө тариалангийн талбай хийж, Америкийн асуудлын талаар сэтгэл хөдлөлгүйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг.

Чамайг доош нь  татах хүмүүстэй хамт байх хэрэггүй. Үргэлж өөрийг чинь дэмжиж байх хүмүүстэй цагаа өнгрүүл.

Мишель Обама (Michelle Obama), өмгөөлөгч, АНУ-ын ерөнхийлөгч асаны гэргий

70
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл