Сурталчилгаа (15)
Хаах

Энэ тосноос нэг л дуслыг чихэндээ дусаа!

2018-03-13, 17:35
4,706

Оливын тос нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг бид мэддэг тул өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэхийг хичээдэг билээ. Харин оливын тосыг зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэдэг гэвэл та андуурч байна. Арьсны элдэв эмгэг болоод янз бүрийн өвчнийг намдаахад өргөнөөр хэрэглэдэг тул цааш уншиж хэрхэн гэрийн нөхцөлд элдэв эмгэгээс салах талаар олж мэдээрэй. 

Энэ тосноос нэг л дуслыг чихэндээ дусаа!

1 Чих өвдөх

Чих өвдсөн үед ганцхан дусал халуун оливын тос чихэндээ дусаах нь өвчинг намдаана. Мөн чихэн дэхь хатсан хулхийг гаргахад тустай. 

Чих өвдөх

2 Хуурайшсан арьс

Үнэтэй чийгшүүлэх тосоо хаяж, чанартай оливын тосыг сонгоорой. Оливын тос нь таны арьсыг хүүхдийнх шиг зөөлөн булбарай болгох ид шидтэй. Нэн ялангуяа тохой болон өвдөгний хуурай арьсанд чийгшил өгөх хамгийн сайн тос юм. 

Хуурайшсан арьс

3 Үсний хаг

Хагнаасаа салахын тулд 7 хоногт нэг удаа оливын тостой маск үсэндээ тавиарай. Ингэхдээ тосоо үснийхээ хуйханд түрхэж, гараараа тойрог хэлбэрээр массажлана. Түрхсэн тосоо 30 минутын дараа өөрийн хэрэглэдэг шампуниа хэрэглэн угааж зайлна. 

Үсний хаг

4 Батга

Тосоор батга эмчилнэ гэж та сонсоод гайхаж байна уу? Үнэхээр үр дүнг нь мэдрэхийг хүсвэл доорх зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 3 амны халбага оливын тосыг 4 амны халбага давстай хольж, нүүрээ гуужуулснаар нүх сүвийг цэвэрлэж, арьсыг чийгшүүлнэ. Энэхүү маскыг 7 хоногт 2-3 хоногт хэрэглэвэл зохимжтой. 

Батга

5 Хурхирах

Унтхынхаа өмнө нэг амны халбага оливын тос уух нь хоолойг зөөллөж, хурхирхаас сэргийлдэг байна. Мөн энэхүү арга нь ханиад хүрсэн үед хоолой ирвэгнэх зовиурын үед тустай. 

Хурхирах

6 Шүд өвдөх

Өглөө бүр 1-2 амны халбага оливын тосыг амандаа 20 минут орчим байлгаснаар амны ариун цэвэр, эрүүл мэндийн байдлыг дээшлүүлдэг байна. Шүдний өвчинг намдааж, шүд цайруулах, буйл үрэвсхээс сэргийлнэ.

Шүд өвдөх

7 Живхний харшил

Хэрвээ таны хүүхэд живхнээсээ харшил өгөөд байвал 2 амны халбага оливын тосыг 1 амны халбага устай холиод харшил өгсөн хэсэгт түрхээрэй. Ингэснээр тууралт багасаж, загатнаа арилна. 

Живхний харшил

8 Цөсний чулуунаас сэргийлэх

Цөсний чулуу нь маш их өвддөг бөгөөд оливын тос хэрэглэснээр цөсний чулуу үүсэх магадлал буурдаг гэнэ. Учир нь оливын тос нь антиоксидантуудаар баялаг тул цусан дэхь хлострилын хэмжээг багасгадаг байна. 

Цөсний чулуунаас сэргийлэх

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл