Сурталчилгаа (15)
Хаах

Худалч хүмүүсийг хэрхэн таних вэ?

2018-03-14, 16:09
4,067

Хэн нэгэн танд худлаа ярьж байна уу үгүй юу гэдгийг хэрхэн мэдэх вэ? Энэ нь маш амархан. Өнөөдөр бид та бүхэнд худалч хүмүүсийн бүх нууцыг дэлгэх болно. Та ердөө доорх 10 аргыг л мэдэж байхад л хангалттай.

Худалч хүмүүсийг хэрхэн таних вэ?

1 Сэдэв өөрчлөх

Хэрвээ таны асуултанд өөр хариулт өгж, өөр сэдэв рүү эргүүлэх гэж оролдож байвал худлаа хэлж байх магадлалтай. Тухайн хүнийг гол сэдэв рүүгээ эргээд оруулах гэж хичээгээрэй. "Тийм" эсвэл "Үгүй" гэсэн шулуухан хариулт дийлэнхдээ үнэн бодит байдаг. 

Сэдэв өөрчлөх

2 Тоглоом тохуу болгох

Таны асуултанд хариулалгүйгээр тоглоом болгож өнгөрөөх гэж байгаа хүн худлаа ярьж байна гэсэн үг. Таныг хуурах гэж оролдож байгаа нь тэр бөгөөд анхаарлыг тань өөр зүйл рүү сарниулах гэж тийм үйлдэл хийдэг байна. 

Тоглоом тохуу болгох

3 Хэтэрхий шударга царайлах

Худалч хүмүүсийн бас нэг чанар нь хэтэрхий үнэнч шударга царайлах юм. Худалч хүн танд тухайн хэрэгтэй ямар ч хамааралгүй гэж амлах болно. Үүнд нь итгэх хэрэггүй.

Хэтэрхий шударга царайлах

4 Өрөвдөх

Хамгийн хэцүү зүйл нь таныг өрөвдөж хайрлаж байгаа хүнд итгэхгүй байх явдал бөгөөд хэрвээ таныг өчүүхэн зүйл дээр ч өрөвдөж байгаа бол тэр таныг хуурах гэж оролдож байна гэж бодоорой. 

Өрөвдөх

5 Асуултыг асуултаар хариулах

Таныг хуурах гэж оролдож байгаа хүн хэзээ ч шууд хариулт өгөхгүй. Тэд бүр өөр зүйл асуух болно. Асуултыг асуултаар хариулах нь худал хэлж байгаагын тод жишээ юм шүү.

Асуултыг асуултаар хариулах

6 Таг болох

Таг болох буюу ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа хүн танд худал ярьж байгаа гэдгийн бас нэгэн илрэл юм. Ялангуяа таны асуулт маш энгийн байхад 2-3 секундийн дараа л ийм царай гаргаж байгаа бол та хайсан хүнээ олж шүү.

Таг болох

7 Жүжигчилсэн тогтолт

Хэрвээ нөгөө хүн тань хэтэрхий "жүжиглээд" байвал гэмтэй хүн байх магадлал өндөр. Хүний ааш зан 6-10 секундэд маш амархан өөрчлөгддөг байна. Харин, худалч хүн таныг итгүүлэхийн тулд түүнээс ч илүү хугацаанд гайхсан дүр үзүүлж, жүжигчилсэн тоглолт үзүүлэх болно.

Жүжигчилсэн тогтолт

8 Гэнэт уурлах

Гэнэт уурлаж, харааж зүхэх нь худлаа ярьдаг хүмүүсийн сонгодог арга юм. Гэхдээ, та үүнд нь уцаарлалгүй тайван байж, асуултаа дахин асуугаарай. 

Гэнэт уурлах

9 Асуултыг дахин дахин давтах

Хэрвээ таны тавьсан асуултыг нөгөө хүн тань хэд хэдэн удаа давтаж асуугаад байвал тэр жинхэнэ худлаа ярьж байна гэсэн үг байх нь. 

Асуултыг дахин дахин давтах

10 Хариулахаасаа татгалзах

Хэрвээ эсрэг хүн тань хариулт өгөхөөсөө татгалзаж, өөр сэдвийн, ямар ч хамаагүй зүйл ярьж байгаа бол тэр "Яаж энэ сэдвээс бултах вэ?" гэж бодож байх магадлалтай. Тэгэхээр түүнийг юуны талаар ярьж байгаа, сэдэв хазайлгах гэж оролдож байгаа эсэхийг сайтар ажиглаарай. 

Хариулахаасаа татгалзах

НЭМЭЛТ: Тухайн хүний нүүрний хувирлыг ажиглаарай

ХУДЛАА ЯРЬЖ БАЙГАА ХҮНД ИЛРЭХ ШИНЖҮҮД:

  1. Байн байн ханиах, шүлсээ залгих, ямар ч царайны хувирал үзүүлэхгүй байгаа хүн худлаа ярьж байгаад баригдахвий гэж санаа зовж буйн шинж.
  2. Царайны тэгш хэм буюу таныг тайван байх үед нүүр тань үргэлж тэгш хэмтэй харагддаг. Харин нэг тал нь илүү идэвхтэй ажиллаад ирэхэд сэтгэл хөдлөлөө нуух гэсэн санаатай болдог байна. 
  3. Хараа тогтохгүй байх. Хэрвээ таны ярьж байгаа хүн маш ичимхий л биш бол тэр танд худлаа ярьж байгаа.
  4. Хараа баруун дээд өнцөг рүү чиглэсэн байвал тэр юу гэж худлаа хэлэхээ бодож байна.

  5. Гараа нүүр, дух, хүзүүн дээрээ тавих нь тэр танаас нуугдах гэж хичээж байгааг илэрхийлдэг.

  6. Хамар, нүд, чихээ майжих.

  7. Доошоо харж, толгойгоо сэгсрэх.

  8. Хуруугаа амандаа хийх нь тухайн хүн үнэнийг хэлэхийг хүсэж байгаа гэсэн үг юм.

НЭМЭЛТ: Тухайн хүний нүүрний хувирлыг ажиглаарай

ЭНЭ ЗАЛУУГЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?

Хүн чин сэтгэлээсээ инээхэд нүд бас инээд баяслаар дүүрэн харагддаг. Тиймээс хэрвээ тухайн хүнд үнэхээр хөгжилтэй сайхан байгааг нь мэдэхийг хүсвэл нүд орчмынх нь үрчлээг хараарай. Жишээ нь энэ зурган дээрх залуу бол үнэн сэтгэлээсээ инээж байгааг харж болно.

ЭНЭ ЗАЛУУГЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?

ЭНЭ ОХИДЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?

Мэдээж тэд үзэсгэлэнтэй юм. Гэхдээ номыг хавтсаар нь бүү дүгнээрэй. Худалч хүмүүс маш сайн жүжиглэдэг учраас дээрх 10 зөвлөгөөг дагаж, жинхэнэ чанарыг нь мэдээрэй. 

ЭНЭ ОХИДЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЖ ЧАДАХ ВЭ?

МӨН НЭГ ЗҮЙЛ НЭМЭХЭД, дээрх шинжүүдээс нэг хоёр тооны шинж илрэнгүүт шууд худалч гэж бодох хэрэггүй. Сайн харж, сайн сонс. Танд аяндаа мэдрэгдэх болно.

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл