Сурталчилгаа (15)
Хаах

Таны гадаад төрхийг нэг сарын дотор өөрчлөх гайхалтай жорууд

Сайхан харагдах талаар гоо сайханчдаас асуувал тэд эрүүл хооллож, идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, гоо сайханд тогтмол очихыг зөвлөх болно. Мэдээж хэрэг тэдний зөв л дөө. Гэвч сарын дараа таны амьдралд энэ насанд ердөө нэг л тохиолдох маш чухал үйл явдал болох гэж байгаа бол та яах хэрэгтэй вэ гэдгээ мэдэх үү? Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ таны гадаад байдлыг нэг сарын дотор гайхалтай сайхан болгох үр дүнтэй аргуудыг бэлтгэн хүргэж байна. 

Таны гадаад төрхийг нэг сарын дотор өөрчлөх гайхалтай жорууд

1 Бие махбодийг цэвэрлэх арга

Артерийн судас болон ходоод гэдсийг цэвэрлэх тун үр дүнтэй арга бол хүрэн манжингийн салат байдаг. Цусны эрүүл мэндийн байдал нь хүний гадаад байдалтай салшгүй холбоотой юм. Салатыг тогтмол хэрэглэснээр таны дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа сайжраад зогсохгүй арьсны өнгө ч мөн цэвэрхэн болж ирнэ. 

Бие махбодийг цэвэрлэх арга

2 Цөцгий болон давсаар скраб хийж болно

Хоолны давсыг далайн давстай хольсны дараа цөцгийнөөс нэмж өгнө. Оройд шүршүүрт орсныхоо дараагаар скрабаасаа тохирох хэмжээгээр авч бүх биеийнхээ арьсыг гуужуулан бүлээн усаар зайлж өгөөрэй. Цөцгий нь арьсыг зөөлрүүлэх үйлдлийг үзүүлэх бол давс нь жижиг хэмжээний батгыг хатааж, арьсыг халдваргүйжүүлэх болно. Уг скрабыг ил шархтай болон хэт эмзэг арьстай хүмүүс хэрэглэж болохгүй гэдгийг сануулья. 

Цөцгий болон давсаар скраб хийж болно

3 Хумсаа толигор, өнгөлөг болгоцгооё

Өдөр тутамдаа 50 грам самар идээд байвал таны хумс толигор, өнгөлөг болдог гэдгийг та мэдэх үү? Дэлгүүрт байгаа самарнуудаас та өөрийнхөө таалалд хамгийн их нийцдэгийг нь сонгон хэрэглээрэй. Самарт агуулагддаг тосны хүчил болон витамин Е нь гоо сайханд асар их ач холбогдолтой билээ. 

Хумсаа толигор, өнгөлөг болгоцгооё

4 Намирсан, зөөлхөн үстэй болъё гэвэл...

Намирсан, торгомсог үстэй болох тун амархан. Танд ердөө нунтаг гич, ургамлын тос байхад л хангалттай. Орцуудаа нийлүүлэн нухаш хэлбэртэй болгоод чийгтэй хуйхан дээрээ түрхэж 30 минут байлгаад бүлээн усаар зайлаарай. Үр дүнг нь дээд зэргээр гаргахын тулд 7 хоногт 2 удаа уг маскаа тавьж өгөх хэрэгтэй юм. Гоо сайхны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар уг маскийг тогтмол тавьснаар үс сайхан харагдахаас гадна ургалт нь мэдэгдэхүйц хэмжээгээр түргэсдэг ажээ. Сануулж хэлэхэд уг маскийг өндөр даралттай, жирэмсэн, зүрх судасны өвчтэй, хуйхандаа ямар нэгэн шархтай хүн тавих хэрэггүй ажээ. 

Намирсан, зөөлхөн үстэй болъё гэвэл...

5 Гаатай эссенциаль тос

Ердийн шампуниар үсээ угаасны дараа 1 литр усанд гаатай эссенциаль тосноос 5 дуслыг хийж үсээ зайлж өгөөрэй. Энэ арга нь хуйхны тослог ихтэй, толгой байнга өвддөг, үсээ гялалзуулахыг хүссэн хэн бүхэнд тохиромжтой арга юм шүү. 

Гаатай эссенциаль тос

6 Арьсаа сайхан болгоё гэвэл...

Зөөлрүүлэх үйлдэлтэй глицеринийг үрчлээнээс сэргийлэх ид шидтэй витамин Е-тэй цуг хэрэглэснээр таны арьсыг дээд зэргээр чийгшүүлж толигор сайхан болгоно. Түрхэцээ бэлтгэхдээ 10 ширхэг капсултай витамин Е-г 1 доз глицеринтэй хольж нүүр болон хүзүүндээ жигд түрхэж өгнө. 

Анхааруулга: Уг бэлдэцээ бэлдсэн даруйдаа хэрэглэх ёстой бөгөөд хадгалж огт болохгүй. Мөн глицеринийг найдвартай эмийн сангаас худалдаж аваарай. 

Арьсаа сайхан болгоё гэвэл...

7 Хөлөндөө ч бас анхаарал тавих хэрэгтэй шүү

Усанд орсны дараа гаатай эссенциаль тосыг маслотой холиод холцруутаж хагарсан өсгийндөө зузаан түрхэж оймс өмсч унтана. Энэ аргыг ашиглахдаа зун цагт бол даавуун оймс, хүйтэн сэрүүний улиралд ноосон оймс өмсөх хэрэгтэй юм. Удахгүй та нялх хүүхдийн хөл шиг зөөлхөн, булбарай хөлтэй болсноо мэдрэх болно. 

Хөлөндөө ч бас анхаарал тавих хэрэгтэй шүү

8 Хүүхэлдэй шиг сормуустай болцгооё бүсгүйчүүдээ

Доторх будаг нь дууссан сормуусны будагны саванд амуу буудайн тосноос хийж орой бүр унтахынхаа өмнө сормуусандаа жигдхэн түрхэж өгнө. Сарын дараа л гэхэд таны сормуус далавч шиг дэвэх болно. 

Хүүхэлдэй шиг сормуустай болцгооё бүсгүйчүүдээ

Бүсгүй та өдөр ирэх бүр өөртөө итгэлтэй, өөдрөг, гэрэл гэгээтэй болоорой. Танд амжилт хүсье!

41
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл