Сурталчилгаа (15)
Хаах

Дотор муухайрч, ам цанган сульдаад байгаа бол ийм учиртай!

Цус багадалт гэдэг нь цусан дахь улаан эс, эсвэл гемоглобин багасах, цусны хүчилтөрөгч зөөвөрлөх чадвар муудахыг хэлдэг. Цус багадалт явагдаж эхлэхэд таны биед ядарч сульдах, амьсгал давчдах, хөдөлгөөний чадвар буурах зэрэг хөнгөн шинж тэмдгүүд илэрнэ. Харин цус багадалт нь хүндэрч байгаа үед толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх, ухаан алдах, ам ихээр цангах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн нүүр хөхөрч цайх шинж тэмдэг ч илрэх болно. 

Дотор муухайрч, ам цанган сульдаад байгаа бол ийм учиртай!

Ийм шинж тэмдгүүд илэрч байгаа хүмүүс эмнэлэгт үзүүлж цусны улаан эсээ тоолуулах хэрэгтэй. Цус багадалт нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн, бага насны хүүхдүүд болон өндөр настнуудад илүү тохиолддог. Хэрвээ таныг үнэхээр цус багадалттай хэмээн оношилсон бол та цаг алдалгүйгээр тохирох эм бэлдмэлийг хэрэглэж, хоол хүнсэндээ анхаарах шаардлагатай. Мөн бидний өгөх зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая. 

Цус багадалттай яаж тэмцэх вэ?

1. Витамин С 

Эмч нар төмрийн бэлдмэлийг витамин С-тэй хавсарч хэрэглэхийг өвчтөнүүдэд зөвлөдөг юм. Ингэснээр төмрийн бэлдмэл таны биед илүү сайн шимэгдэх бололцоотой болно. 

2. Исгэлэн жимснүүд 

Хэрэв та жимсэнд дуртай бол киви, ананас, мандарин, лимон, манго, шийгуа зэрэг исгэлэн амттай жимсийг түлхүү хэрэглээрэй. Эдгээр жимснээс витамин С-г авах боломжтой байдаг. Мөн эдгээр жимсээр хийсэн 100% цэвэр шүүсийг төмрийн бэлдмэлээ уухынхаа өмнө ууж болно. 

3. Ногоо 

Судлаачдын олж тогтоосноор хар ногоон өнгийн ногоонуудад төмөр их хэмжээгээр агуулагдаж байдаг ажээ. Цоохор майлз, брокколи байцааг өдөр бүр хэрэглэж занших нь тун сайн эхлэл байх болно шүү. 

Цус багадалттай яаж тэмцэх вэ?

4. Зууш

Хоол идэхийн хооронд хатаасан жимс, самар зэргийг идэхийг хоол зүйчид цус багадалттай хүмүүст зөвлөдөг. Хатаасан үзэм болон хасарваань жимсэнд витамин С, төмөр агуулагддаг  учраас төмрийн бэлдмэлийг биед бүрэн шингэхэд туслана. 

5. Бурам

Нэг цайны халбага бурмыг 1 аяга халуун бүлээн усанд хийж өдөр бүр уух нь цус төлжүүлэх үр дүнтэй аргуудын нэг байдаг. 

6. Хориглох заалт

Кофе, цай, шоколад, антибиотик, кальци болон эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг төмрийн бэлдмэл ууснаас хойш 2 цагийн дотор хэрэглэхийг хориглодог. Эдгээр зүйлс нь төмрийн бэлдмэлийн биед шимэгдэх үйл явцыг сулруулах сөрөг талтай юм. 

28
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл