Голомт банк, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Голомт банк, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Зураг дээр: Баруун гар талаас Голомт банкны Бизнес хөгжлийн газрын захирал Б.Энхтуяа, Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн ТУЗ-ийн дарга Б.Жүгдэр....

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа билээ. Энэ ажлын томоохон хэсэг болох гэр хорооллын иргэдийн амины орон сууцыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох дэд бүтцийн төв буюу “Сервис центр”-ийг байгуулах төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд 2020 он хүртэл 100 гаруй “Сервис центр”-ийг байгуулж,  нийт 20 мянга орчим өрхийг хамруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр гэр хорооллын айлууд одоо амьдарч байгаа эзэмшил газар дээрээ амины орон сууц барьж, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон, тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монголын барилгын салбарт тэргүүлэгч компаниудын нэгдэл болох Үндэсний бүтээн байгуулалтын корпораци /ҮББК/ томоохон үүрэгтэй оролцож байгаа юм. Төслийн хүрээнд амины орон сууцаа төвлөрсөн шугам сүлжээнд холбуулах, шинээр орон сууц барих, хуучин байраа сайжруулахад иргэдэд санхүүгийн эрэлт хэрэгцээ зайлшгүй үүсэх юм.

Тиймээс Голомт банкнаас зах зээлд шинээр нэвтрүүлж буй “Амины орон сууц”, “Хувийн сууц”-ны зээлийн үйлчилгээндээ дээрх хэрэгцээг  бүрэн хангах шийдлийг тусгах, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой хамтран ажиллах санамж бичгийг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацитай байгууллаа.

Мөн Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн гишүүд болох "Дельта Констракшн", "БҮТИ", "И Си Си", "Улаанбаатар Барилга", "Эрэлт Импэкс" ХХК-иудаас хэрэгжүүлж буй орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн борлуулалтыг банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэмжих, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.