Сурталчилгаа (15)
Хаах

Шарах шүүгээнд амтад шорлог хийх шалгарсан 3 арга

Жилийн аль ч улиралд амттай шорлог хийж идмээр санагдах үе элбэг тохиолддог. Ялангуяа өвлийн улиралд шорлог идмээр санагдах үед яах вэ? Ингээд танд гэрийн нөхцөлд амтлаг шорлог хийх жорыг хүргэе.

Шарах шүүгээнд амтад шорлог хийх шалгарсан 3 арга

Шарах шүүгээнд  шорлог хийхэд анхаарах зүйлс?

  1. Шорлог хийхийн тулд шинэхэн гахай, үхэр, тахиа, хонины махыг сонгох хэрэгтэй бөгөөд хальсгүй байх нь зөв. Харин бага зэрэг өөхтэй байх нь шорлогийг илүү зөөлөн болгож өгдөг байна.
  2. Махаа хэт жижиг хэрчих хэрэггүй. Жижиг хэрчвэл шорлог хатуу, хуурай болох болно. Ойролцоогоор 3-5см-ийн зузаантай  хэрчинэ.
  3. Амтлаг зөөлөн шорлог хийхийн тулд махаа дэвтээх хэрэгтэй.
  4. Утсан мэт үнэр гаргахын тулд шингэн утаа ашиглаж болно. Үүнийг шууд махан дээрээ эсвэл шарах шүүгээ, шилэндээ нэмэх боломжтой. Нэг кг маханд 1 цайны халбага шингэн утааг ашигладаг.

 

1 Шорлосон шорлог хэрхэн хийх вэ?

Шор дээр хатгаж хийсэн шорлог нь ил гал дээр хийсэн шорлогтой төстэй болдог. Энгийн шор шарах шүүгээнд багтахгүй учир модон шор ашиглах хэрэгтэй. Шорлогоо хийхийн өмнө шороо сайн норгож 20-30 минут усанд байлгах шаардлагатай. Энэ нь шорны мод шатахаас сэргийлнэ.

Харин дараа нь бэлэн махаа шор дээрээ хэт шигүү бишээр шорлож хийх бөгөөд ингэхдээ сонгино, мах, ногоо гэх мэтээр сөөлжилж хийнэ.

Шорлосон шорлог хэрхэн хийх вэ?

Шорлосон махаа шууд шарах шүүгээний торон дээр тавих бөгөөд доор нь лист тавьж илүүдэл шүүсийг шүүж авна. Эсвэл саван дээр тавиад шарах шүүгээнд хийж болно.

Аль аль тохиолдолд тугалган цаасаар лист болон кастрюлийг хучих хэрэгтэй.

Тахианы махан шорлогийг 200 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийх бол бусад төрлийн махаар хийсэн шорлогийг 230-240 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийх хэрэгтэй.  Сайн гэгч нь халаасны үр дүнд махны гадна тал нь шаржигнуур, дотор тал нь шүүслэг болно.

Шорлогоо халаасан шарах шүүгээнд 20-30 минут шарахад хангалттай  бөгөөд тогтмол услаж, эргүүлнэ. Бэлэн болсон эсэхийг нь шалгахын тулд бага зэрэг зүсээрэй. 

2 Шилэн дотор хэрхэн шорлог хийх вэ?

Шилэн дотор хийсэн шорлог нь сайхан үнэртэй болохоос гадна их шүүслэг болдог. Гэхдээ энгийн шорлог шиг мах нь шаржигнасан болохгүй. Хэрвээ шаржигнасан болгохыг хүсвэл шорлогоо бэлэн болсны дараа хайруулын тавган дээр шарах хэрэгтэй.

Махаа өмнөхтэй адил шор дээр хатгах бөгөөд 3-5 литрийн шилэн дотор босоогоор нь хийнэ. Нэг шилэнд ойролцоогоор 5 шор л багтана.

Шилэн дотор хэрхэн шорлог хийх вэ?

Илүү амттай болгохын тулд шилнийхээ ёроолд шарсан эсвэл даршилсан сонгино хийх хэрэгтэй.

Шилний амыг тугалган цаасаар таглах хэрэгтэй бөгөөд дээр нь хоёр гурван нүх хийгээрэй.  Энэ нь шилнээс уур гарах нөхцлийг бүрдүүлнэ.

Шилээ хүйтэн шарах шүүгээнд хийх хэрэгтэй. Шууд халуун шүүгээнд  хийвэл шил нь хагарах магадлалтай. Дараа нь шарах шүүгээгээ 200 градус хүртэл халааж, махаа нэг цаг орчим болгоно.

Харин дараа нь шарах шүүгээгээ унтрааж, 15-20 минутын турш  махаа дотор нь үлдээнэ.  Энэ нь дахиад л температурын өөрчлөлтөөс хамааралтай.

Шил хөрсний дараа хуурай алчуураар жийрэг хийж шорлогоо гаргах хэрэгтэй.

3 Уутанд хийсэн шорлогийг хэрхэн хийх вэ?

Сонгино их хэмжээгээр хийх нь хоолонд сайхан амт үнэр оруулдаг учир сонгино их хэрэглээрэй. Нэг кг маханд 4-6 кг ширхэг бөөрөнхий сонгино байхад болно. Сонгиноо цагираг хэлбэрээр хэрчиж, дээрээс нь халуун усанд хийгээд гашуун амтыг нь арилгаад шүүж авна. Дараа нь 2-3 хоолны халбага уксус, 1-2 хоолны халбага элсэн чихэр, давс өөрийн хүссэнээр хийгээд 2-3 хоолны халбага ус нэмээд сонгиноо хийж нэг цаг орчим болгоно.

Уутанд хийсэн шорлогийг хэрхэн хийх вэ?

Дараа нь сонгиноо уутан дотроо жигд тараагаад дээрээс нь бэлэн махаа тавина. Уутаа уяад дээр нь хэд хэдэн нүх хийх хэрэгтэй.

220 градус хүртэл халаасан шарах шүүгээнд махаа хийгээд нэг цаг болгоно. Үүний дараа уутаа зүсээд дахин 20-30 минут шарах шүүгээнд үлдээнэ.

Уутанд хийсэн шорлог нь сайхан үнэртэй, утсан болдог. Гэхдээ ил гал дээр шарсан мах шиг шаржигануур болж чадахгүй.

БОНУС: ШОРЛОГНЫ МАХ БЭЛТГЭХ АРГА

1. Улаан лоолийн шүүсэнд дарсан шорлогны мах

Орц: Сонгино, давс, перец, улаан лоолийн шүүс, мах

Кастрюланд мах, сонгиноо хийгээд давс болон перец нэмж хийнэ. Бүгдийг нь сайн гэгч нь хутгаад дээрээс нь улаан лоолийн шүүс хийж хөргөгчинд 6-8 цаг байлгана.

2. Цагаан дарсанд амталсан гахайн мах

Орц: Гахайн мах, сонгино, давс, перец, хуурай цагаан дарс

Бүх орцоо кастрюланд хийж хутгаад дээрээс нь хагас стакан цагаан дарс нэмж хийнэ. 1кг маханд хагас стакан цагаан дарс орно. Хөргөгчинд 4 цаг болгоно.

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл