Сурталчилгаа (15)
Хаах

Цалингаас цалингийн хооронд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр явна уу? Тийм бол үүнийг унш!

Ирээдүйдээ зориулан мөнгө хуримтлуулахыг хүсч явдаг ч нэг л болж өгөхгүй байна уу? Цалингаас цалингийн хооронд, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөөр яваа юм биш биз? Тэгвэл бидний өгөх гэж буй зөвлөгөөг өдөр тутмынхаа амьдралдаа хэрэгжүүлэн өөрийн гэсэн хадгаламж, хуримтлалтай болоорой. Мөн та олсон орлогынхоо тодорхой хувийг заавал хадгалж хуримтлал үүсгэж сурах хэрэгтэй. Харин санхүүгийн мэргэжилтнүүдийн зөвлөгөө ёсоор бол "Мөнгийг бага багаар нь цуглуулсаар нэг л мэдэхэд асар их мөнгөний эзэн болдог бөгөөд мөнгө бол цасан ширхэгтэй ижил зүйл" гэжээ. 

Цалингаас цалингийн хооронд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр явна уу? Тийм бол үүнийг унш!

1 Мөнгөө юунд зарцуулж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй

Хүмүүс биднийг аз жаргал биш харин үүрэг, дарамт л урагш нь зүтгүүлж байдаг билээ. Ийм учраас хаана ямар газраас ямар үйлчилгээ авдагийнхаа хариуд төлбөр төлдөгөө сайн мэддэг байх нь чухал юм. Огт хэрэглэдэггүй зүйлдээ мөнгө төлж байснаа мэдсэн бол хурдхан шиг төлбөр төлдөгөө болих хэрэгтэй. 

Мөнгөө юунд зарцуулж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй

2 Сэтгэл хөдлөлөө удирдаж сур

Сэтгэл санаа муу байна гээд л мөнгө үрээд явдаг тааруухан зуршилтай бол та өнөөдрөөс үүнийгээ болиорой. Харин оронд нь өөрийн гэсэн хадгаламжтай болчихвол хүсэл мөрөөдөл тань биелж ямар сайхан зүйл мэдрэхийг төсөөлөөрэй. 

Сэтгэл хөдлөлөө удирдаж сур

3 Эерэг байгаарай

Өөрийн гэсэн хуримтлалтай болохыг үнэхээр хүсч байгаа бол өнөөдрөөс эхлээд "Би ямар мөнгө тарьдаг биш", "Зүгээр байж байхад тэнгэрээс мөнгө унаад ирэх үү", "Би ч энэ өрнөөс хэзээ ч гарахгүй юм байна л даа", "Би үүнийг автлаа л удна" гэх зэрэг сөрөг хандлагатай өгүүлбэрүүдийг огт хэрэглэж болохгүй. 

Эерэг байгаарай

4 Энэ асуултыг өөрөөсөө асуугаарай

Хэрэв та ямар нэгэн юм авахыг хүсч байгаа бол "Би энэ зүйлийг худалдан авсанаар хүсч мөрөөдөж байсан санхүүгийн зорилгодоо хүрэхгүй болчихвол сэтгэл хангалуун байж чадах уу?" гэж өөрөөсөө асуугаарай. Санхүүгийн зорилгодоо хүрэх нь ямар нэгэн зүйл худалдаж авахаас илүү үнэ цэнэтэй байх байлгүй дээ. Тийм биз дээ? 

Энэ асуултыг өөрөөсөө асуугаарай

5 Зорилгодоо үнэнч бай

Хэрэв таны тавьсан зорилго, хийж буй үйлдлээс зөрдөг бол ямар ч үр дүн гарахгүй. Та илүү их хэмжээний мөнгө олж болно, эсвэл багаханыг зарлагадаж болно. Хэрэв та амралтанд явахын тулд машинаа зарах гэж байгаа бол бодох л хэрэгтэй шүү. Ямар ч тохиолдолд зорилгодоо үнэнч байгаарай. 

Зорилгодоо үнэнч бай

6 Зуршлаа өөрчил

Та өглөө бүр кофе шопд очиж аяга кофе уудаг бол үүнийгээ боль. Сард ямар их мөнгийг зөвхөн кофенд зарцуулдагаа мэдээд та гайхах болно. Бас ажил дээрээ очоод гаднаас хоол худалдан авахынхаа оронд гэртээ бэлтгэсэн хоолоо идэж занш. Сард нэг удаа маникюр, гоо сайханд ордог бол та яагаад өнөөдрөөс эхлэн өөрийнхөө арьс, хумсанд анхаарал тавьж болохгүй гэж? Эдгээрээс гадна мөнгөө хэмнэх өөр нэгэн томоохон хүчин зүйл бол найзуудтайгаа гадуур уулзаж, шоуддагаа багасгах байдгийг сануулья. 

Зуршлаа өөрчил

7 Зардлаа тана

Сард хэрэглэх утасны нэгж, тэжээвэр амьтанд зарцуулдаг хоол хүнс, цахилгаан, усны төлбөр гээд олон зүйлээс зардал танах боломжтой байдаг. 

Зардлаа тана

Танд амжилт хүсье! 

43
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл