Монголын хамгийн том бизнес кейс уралдааны бүртгэл явагдаж байна

Монголын “Санхүүгийн Зах Зээлийн холбоо”-ны дэргэдэх ACI санхүүч оюутны клуб, “Голомт банк” болон “Мандал даатгал” хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын хамгийн том бизнес кейс уралдаан” (Business Case Challenge 2018) тэмцээн 7 дахь жилдээ зохион байгуулагдахад бэлэн болоод байна.

Монголын хамгийн том бизнес кейс уралдааны бүртгэл явагдаж байна

2011 оноос эхлэн амжилттайгаар зохион байгуулсан тус тэмцээнд давхардсан тоогоор нийт 2298 оюутан хамрагдсан бөгөөд жилд дунджаар 300 гаруй оюутан залуус оролцсоор ирсэн.

Тус тэмцээн нь оюутны бизнес сэтгэлгээ, бүтээлч байдал, уран сэтгэмж, багаар ажиллах чадвар, онол болон практик мэдлэгийг хөгжүүлж шударгаар үнэлж чаддагийн сацуу 3 оюутан мэргэжил, курс харгалзалгүй нэг баг болон оролцох боломж олгодгоороо онцлогтой юм.

Нийт 3,500,000₮-ийн шагналын сантай энэ жилийн тэмцээний онцлох зүйл нь 2-р шат буюу валютын зах зээл дэх арилжаа хийх бөгөөд энэхүү үе шат нь оюутнуудын валютын зах зээлийн тухай мэдлэг, чадвар, туршлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Тэмцээн явагдах хугацаа:
2018 оны 04 сарын 01-ээс 4-р сарын 23-ныг дуустал
Энэхүү тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол “ACI students’ club” facebook page болон 9999-9478, 9997-1243, 8999-4182 дугаараас лавлана уу!
Баг бүр 10'000 төгрөгийн мандатын хураамжтай. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.