Сурталчилгаа (15)
Хаах

Солонгос залуутай суусан Орос бүсгүйн өчил...

AdaKwon хэмээх цахим нэртэй Орос бүсгүй Өмнөд Солонгос нөхөртэй болж тус улс руу нүүхээр болжээ. Бүсгүй тэндээ сургалтын төвд англи хэлний багшаар ажиллаж байгаа. Тэрээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан Солонгосчуудын өвөрмөц ажил амьдралын талаар мөн өөрийхөө хуримын ёслолын тухай нэлээд их зүйлийг танилцуулсан байна. Ингээд түүний сонирхолтой тэмдэглэлтэй хамтдаа танилцацгаая.

Солонгос залуутай суусан Орос бүсгүйн өчил...

1 Солонгосын ард иргэд

Миний харилцаж байсан ази хүмүүсээс хамгийн ухаалаг, соёлтой хүмүүс мэт санагдсан. Жишээ нь: Япончууд өөдөөс хараад инээж байдаг хэрнээ ар нуруугаар маш их муулдаг хүмүүс. Харин Солонгосчууд  нээлттэй хүмүүс бөгөөд хэрвээ ямар нэг зүйл таалагдахгүй, хэн нэгэн таалагдахгүй бол шууд үүнийг илэрхийлдэг.

Үүнээс гадна бусад Ази орнуудын адилаар бие биендээ их хүндэтгэлтэй ханддаг бөгөөд зарим улс орнуудад хаягдаад байгаа ах, дүү, ахмад настнаа хүндэлж харьцаж байгаа нь надад их таалагдсан гэжээ. Мөн гадны иргэдэд их найрсаг ханддаг бөгөөд ямар нэгэн тохиолдолд тусламжийн гараа сунгахад бэлэн ард түмэн юм.

Солонгосын ард иргэд

2 Бүх л Европ царайтай хүмүүс тэдний хувьд бүгд америкчууд

Тэд ихэвчлэн барууны улс орны талаар төдийлөн сайн мэддэггүй нь хачирхалтай санагдсан. Солонгосчууд барууны кино үздэггүй, барууны хөгжим сонсдоггүй, барууны ёс заншлыг мэддэггүй бөгөөд сургуулиудад нь газар зүйн хичээл ч ордоггүй юм байна. Жишээ нь: “Титаник” кинонд гардаг шиг эсвэл Уилл Смитт, Дэниэл Рэдклифф, Брэд Питт гэх мэт нэрийг дурдахад тэдний ихэнх нь мэддэггүй бөгөөд юун хүн бэ гэж асуух тохиолдол их таарч байлаа. Бүх л Европ царайтай хүмүүс тэдний хувьд америкчууд л гэсэн үг.

Бүх л Европ царайтай хүмүүс тэдний хувьд бүгд америкчууд

3 Дүрэмт хувцас

Азийн орны сургуулийн сурагчид ихэнхидээ дүрэмт хувцас өмсдөг. Цэцэрлэгийн насны хүүхдүүд ч мөн гадуур аялал, зугаалга, музейгээр их явдаг учир тэдэнд ч ялгаагүй ижилхэн хувцас өмсүүлдэг байна. Энэ нь хүүхдүүдээ алдахгүй мөн төөрөхгүй байхаас сэргийлдэг байна.

Дүрэмт хувцас

4 Ном уншуулдаг кафе

Бараг бүх Солонгосчууд ном их уншдаг нь их таалагдсан. Зарим нь долоо хоногт нэг удаа ном уншхаар тусгай ном уншуулдаг кафед цугларцгаадаг. Тэнд нэг цагийн ойролцоогоор 1 доллар төлөөд ном уншихаас гадна рамён дагалддаг. Бүх товхимолыг худалдаж авснаас "Манхва-кофе"-д уншсан нь хамаагүй хямд тусна.

Ном уншуулдаг кафе

5 Метрон доторх үлгэрийн баатар

Төрөл бүрийн үлгэрийн баатрын дүр метро, галт тэрэг дотор байдаг бөгөөд буудлыг нь зарлахдаа тухайн хүүхэлдэй болон үлгэрийн баатрын дүрийн хоолойгоор зарладаг байна.

Метрон доторх үлгэрийн баатар

6 Үйлчилгээний төвийн автомат тоглоом

Кофе шоп болон бүх л үйлчилгээний газарт ихэнхидээ ширээний хөл бөмбөг болон автомат тоглоомууд их байдаг.

Үйлчилгээний төвийн автомат тоглоом

7 00-той сойз

Солонгос бол залхуучуудад бол диваажин л гэсэн үг. Бэлэн оотой шүдний сойз, жижиглэж хэрчсэн хүнсний ногоог хөлдөөсөн байдаг.

00-той сойз

8 Эрчүүдийн үсний татуурга

Солонгос болон Японы ихэнхи эрчүүд хөлнийхөө усыг хусдаг. Үсээ  хусаад эр хүн шиг бай гэсэн уриа хүртэл байдаг.

Эрчүүдийн үсний татуурга

9 Хөхний товчны наалт

Энэ бол эрэгтэй хөхний толгойны наалт. Гэрэлтдэг цамцны цаанаас хөхний товчийг нэвт гэрэлтүүлэхгүй байх зорилготой юм байна. Энэ зүйл надад их сонин санагдаж байсан шүү. 

Хөхний товчны наалт

10 Хосуудын хувцаслалт

Үүнээс гадна Солонгосчууд хосолж, ижилхэн хувцас өмсөх их дуртай байдаг юм байна. Хэрвээ ижилхэн хувцасласан хүнтэй таарвал энэ нь мэдээж хосууд.

Хосуудын хувцаслалт

11 Мандаринаар хайраа илчлэх

Гэгээн хайрын баярын өдрөөр наадаг зурагтай мандарин зарж байсан бөгөөд таалагддаг хүндээ бэлэглэж, сэтгэлээ илчлэх сонирхолтой арга бололтой.

Мандаринаар хайраа илчлэх

12 Харин одоо миний хуримын үйл ажиллагаа

Би Солонгост хуримлахыг хүсэхгүй байсан  ч нөхрийн маань аав бүх зардлыг дааж бидний хуримыг хийж өгсөн юм. Энд хурим гэдэг бол ер нь бизнес гэж ойлгож болно.

Хуримлах үед сүйт залуугийн тал нь бүх зүйлийг даах хэрэгтэй болдог бөгөөд хуриманд уригдаж буй зочдыг ч мөн дайлах хэрэгтэй юм.  Мэдээж өөрийнхөө танидаг бүх хүмүүсийг урих шаардлагатай. Бидний хуриман дээр 261 хүн байсан бөгөөд тэдний 10 -ыг нь л би танидаг байсан. Бүх хамаатан садан, ажлын хамтрагчид, фитнесст хамт хичээллэдэг хүмүүс гээд л... Ихэнхидээ хуримын ёслолоор мөнгө бэлэглэдэг бөгөөд гэр бүлийнхэн, ойр дотныхон 100 доллар бэлэглэж, харин энгийн хүмүүс 50 доллар бэлэглэх нь бий.

Харин одоо миний хуримын үйл ажиллагаа

13 Хуримын танхим

Хуримын танхимд орох үед тусгай хүмүүс сууж байдаг бөгөөд тэд зочидын өгсөн дугтуйн доторхи мөнгийг тоолж, нэрийг нь бичиж авч тэмдэглэх ажил хийдэг. Харин дараа нь бид энэхүү тэмдэглэлийг хадгалах хэрэгтэй бөгөөд биднийг дараа нь хуримандаа урих үед тэдний бэлэглэсэн мөнгийг харж, хэдэн төгрөг бэлэглэхээ шийддэг юм. Ингээд бодохоор энд хурим бол бизнес гэж хэлсэн маань ийм учиртай юм.

Ээж, аав болон бүх хамаатан садангууд Солонгосын уламжлалт хувцсыг өмсөх хэрэгтэй бөгөөд бүгд цагаан бээлий өмссөн байх хэрэгтэй. Хуримын танхим бол яг л Америкийн кинон дээр гардаг шиг үнэхээр тансаг байсан.

Хуримын танхим

14 Ёслох

Мөн гэрлэлтээ батлуулахын өмнө заавал бие бие рүүгээ харж ёсолдог. Энэ нь хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм. Харин дараа нь эцэг эхдээ ёслох хэрэгтэй. Би зүгээр л бөхийж ёсолсон байхад нөхөр маань мөргөж ёсолсон. Дараа нь хуриманд ирсэн бүх зочдод бас ёслох хэрэгтэй бөгөөд манай нөхөр бас л мөргөж байсан юм.

Ёслох

15 Солонгосын уламжлалт хувцас

Ингээд зочид ресторан руу явж харин бид хоёртой хамт хамгийн ойр дотны хүмүүс үлдэж, цэцэг шидэхийг минь хүлээж байсан. Бусад орнуудад цэцэг шидэхэд ганц бие бүх эмэгтэйчүүд цэцэг барихын төлөө зогсдог бол Солонгост тийм биш юм. Та цэцэг өгөх эмэгтэйгээ түрүүлж сонгох хэрэгтэй бөгөөд тэр ганцаараа цэцэг барьж авах гэж зогсоно.  Хэрвээ тэр барьж авч чадаагүй бол барьтал нь дахин дахин шиднэ.

Ингээд Европ загварын хуримын хувцсыг бид Солонгосын уламжлалт хувцсаар сольж өмссөн юм.

Солонгосын уламжлалт хувцас

16 Үр хүүхэдтэй болох бэлэгдэл

Миний гаран дээр урт алчуур байгаа бөгөөд нөхрийн маань эцэг эх тэр алчуур руу самар болон илжгэн чих шидэж байсан юм. Энэ нь алчууранд хэдэн ширхэг онож орно төдий чинээ үр хүүхэдтэй болох болно гэсэн бэлэгдлийг илэрхийлдэг байна.

Үр хүүхэдтэй болох бэлэгдэл

17 Хуримын зардал

Харин дараа нь бид илжгэн чихээ амаараа хувааж хазсан бөгөөд том хэсгийг хазсан нь өрхийн тэргүүн болох уламжлалтай ажээ. Би амьдралдаа ингэж их бөхийн ёслож байгаагүй учир буруу зүйл хийхээс маш их айж, сандарч байлаа.

Хуримын ёслол нийтдээ 3-4 цагийн турш үргэлжилсэн байх. Бүх зүйл дүрэм журамтай, дэг жаягтай маш цэгцтэй болж өнгөрсөн юм. Энэхүү хуриманд нийтдээ 12 мянган доллар зарцуулсан бол харин бэлгэн 20 мянган доллар ирсэн юм.

Хуримын зардал

18 Солонгос уламжлалт хувцас үнэтэй

Солонгосчууд уламжлалт хувцсаа бараг л бүх баяр ёслолоор өмсдөг бөгөөд заримдаа ажил хэрэгч уулзалтанд өмсөх нь ч бий. Солонгосын уламжлалт хувцас болох ханбуг нь маш үнэтэй бөгөөд зөвхөн түрээслэхэд л 200 доллар байдаг. Харин худалдаж авахаар бол 500-2000 долларын үнэтэй юм.

Хуриман дээр би ханбуг өмссөн бөгөөд  нөхрийн маань гэр бүлийн гишүүд бүгд миний гарнаас бариад аз дагуул хэмээн дарс ууж байсан. Энэ эмэгтэй бол манай хадам ээж. Бид 2 хуримын үеэр ханбуг өмссөн байгаа байдал. Солонгосын уламжлалт хувцас нь биенд маш эвтэйхэн бөгөөд их чамин харагддаг юм.

Солонгос уламжлалт хувцас үнэтэй

19 Уламжлал

Саяхан  эмээгийн маань нас барсан өдрийг тохиолдуулан гэр бүлээрээ цуглацгаасан юм. Жижиг өрөөнд ширээ зассан бөгөөд нас барсан хүний нэрийг бичиж тавьсан байжээ. Учир нь шөнө дунд нас барсан хүний сүнс гэртээ ирдэг гэж үздэг бөгөөд тухайн үед гэр бүлийнхэн нь түүнийг хүлээж, сайн сайхан амьдарч байгаагаа харуулдаг уламжлалтай юм байна.

Харин дараа нь сүнсийг ширээний ард суухаар урьдаг. Гэр бүлийн ахмад гишүүн бүр тахилын ширээнд очиж цагаан будааны дарс хийж, цагаан будаанд хатгасан хүжийг тойруулан 3 удаа эргүүлдэг байна. Энэ арга замаар та нас барсан эмээтэйгээ архи хувааж байгаа хэрэг ажээ.

Уламжлал

20 Мөргөл үйлдэх

Дараа нь хоёр удаа тахилын ширээнд мөргөх хэрэгтэй. Хэд хэдэн төрлийн мөргөл байдаг бөгөөд хуримын ёслолын үеэр хийж байсан мөргөл бол энд тохирохгүй. Мөргөл үйлдэхэд хөл нүцгэн байж болохгүй. Учир нь тухайн нас барсан хүн таны бүх эрч хүчийг нүцгэн хөлөөр тань авна хэмээн үздэг байна. Мөргөл үйлдхэд ахмад настанаасаа эхэлж мөргөдөг бөгөөд энд хамгийн залуу нь би байсан болохоор сүүлд мөргөл үйлдэж хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд бүгд мөргөж дууссаны дараа гэр бүлийн бүх гишүүд нэг минутын турш чимээгүй зогсолт хийсэн.

Бүх хүмүүс эмээгийн сүнсийг хооллохын тулд өрөөнөөс гарч явсан. Хажууд талд цагаан даавууг харж байна уу? Энэ нь тухайн сүнсийг гэртээ амар амгалан байх мэдрэмжийг төрүүлдэг байна. Ингээд эмээг хоолоо идсэнийхэн дараа үлдсэн бүх хоолыг гэр бүлийнхэн гишүүдэд хувааж өгдөг уламжлалтай.

Мөргөл үйлдэх

21 Солонгос орны дутагдалтай тал

Хүмүүс нь хоол идэхдээ маш их чимээтэй иддэг учир энэ нь надад огтхон ч таалагддаггүй.

Солонгосчууд бараг л амралтгүй ажилладаг бөгөөд жилд ердөө 4 хоног амрах үе ч бий. Мөн үндэсний баяр ёслолоор нийтдээ 4,5 өдөр л амардаг.

Хэн ч даргынхаа эсрэг үг хэлэх, эсвэл өөрөөсөө ахмад хүнд үг хэлэх эрхгүй байдаг бөгөөд бүтэн өдрийн турш ажиллаад та ядарсан, толгой чинь өвдөж байх үед дарга тань “Бүгдээрээ явж ууцгаая” гэж хэлэхэд та үгүй гэж хэлэх ёсгүй. Хэрвээ ахмад хүн утгагүй зүйл ярьж, таныг доромжилж байсан ч та юу ч хэлж болохгүй бөгөөд зөвхөн инээх л ёстой.

Солонгос орны дутагдалтай тал

22 Бүх бүсгүйчүүд мэс засалд ордог

“Солонгосын Мисс” тэмцээнийг харахад бараг бүгд  ижилхэн царайтай байдаг бөгөөд яг л нэг хүний зургийг дахин дахин дарсан мэт харагддаг. Охиныхоо 16 насны төрсөн өдрөөр гоо сайхны хагалгааны эрх бэлэглэх нь Солонгосчуудын хувьд энгийн асуудал. Солонгосчууд төгс төгөлдөр байхыг эрмэлздэг учир гоо сайхны хагалгаанд дуртайяа ордог байна. Бараг бүх бүсгүйчүүд нь гоо сайхны хагалгаад орсон байдаг.

Бүх бүсгүйчүүд мэс засалд ордог

23 Зарим нэг сонирхолтой зүйлээс дурдвал...

  • Солонгост кофег маш ихээр уудаг учир хаа сайгүй жижиг кофены газар маш их байдаг.
  • Харин гудамжинд хогийн сав маш цөөхөн байдаг хэдий ч гудамж нь их цэвэрхэн байдаг.

Зарим нэг сонирхолтой зүйлээс дурдвал...

24 Солонгос охид мөнгөнд дуртай

  • Бараг ихэнхи Солонгос бүсгүйчүүд эд баялагийг ихээр хүсдэг бөгөөд маш их хөрөнгөтэй америк залуутай гэрлэхийг мөрөөддөг. Нэгэн үдэшлэг дээр Солонгос охид бүдүүн жижиг Европ залууг шоолж байсан боловч, Америкаас ирсэн гэж хэлэхэд бараг л бүгд наалдах шахам болж байсан нь харамсалтай.
  • Мөр эсвэл цээжээ ил гаргах хориотой байдаг. Харин хэт богино банзал өмсөх, эсвэл торон банзал өмсөх нь хэвийн зүйл бөгөөд хөлийг тэд бэлгийн объект гэж үздэггүй бололтой.

Солонгос охид мөнгөнд дуртай

25 Согтууруулах ундаа

Энэ бол үндэсний спортын нэг төрөл мэт санагдана. Өдрийн 8 цаг ажилласны дараа тэд бөөнөөрөө гарч цагаан будааны архийг өглөөний 3 цаг хүртэл уудаг бөгөөд өглөө 8 цаг гэхэд бүгд цэмбэгэр ажил дээрээ ирчихсэн байдаг нь үнэхээр сонирхолтой.

Согтууруулах ундаа

86
таалагдаж байна

36
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл