Сурталчилгаа (15)
Хаах

Малайз улсад амиа алдсан модель бүсгүйн учир битүүлэг үхэл

Малайзад хэдэн сарын өмнө буюу 2017 оны 12 сарын 7-нд нэгэн модель бүсгүй Дан Ванги дахь барилгын 20 давхараас унаж амиа алдсан бөгөөд хэвлэл мэдээллийнхний хэлж буйгаар тэрээр нас барахынхаа өмнөхөн нэгэн үдэшлэгт оролцож хар тамхи хэрэглэсэн байсан гэсэн мэдээлэл цацагдсан байна. Өглөөний 10 цагийн үед түүний цогцосыг барилгын 6 давхарын тагтан дээрээс олжээ.

Малайз улсад амиа алдсан модель бүсгүйн учир битүүлэг үхэл

1 Шөнийн цэнгээний газрын бүсгүй

Уг модел бүсгүй нь "Малайзын Супермодел" тэмцээнд 15 настайдаа оролцож байсан бөгөөд тус тэмцээний дэд байрын эзэн байжээ. Тэрээр 19 настай Ивана Эстэр Роберт Смит (Ivana Esther Robert Smit) хэмээх нэгэн байсан бөгөөд нас барахынхаа өмнөхөн гэр бүлийн хоёр болох чинээлэг Америк залуу, түүний эхнэр болох Индонез бүсгүйтэй хамт байсан байна. Тэрээр сүүлийн үед шоу цэнгээн их хөөдөг байсан бөгөөд тэрээр шөнийн клубт үзүүлбэр үзүүлснээр их хэмжээний цалин авдаг байжээ.

Шөнийн цэнгээний газрын бүсгүй

2 Буруу замаар орсон

Ийнхүү үдэш бүрийг шөнийн клубээр өнгөрүүлснээр тэрээр маш олон танилтай болсон байна. Үүнээс гадна бүсгүй хар тамхи болон согтууруулах ундаанаас татгалздаггүй нэгэн байжээ.

Буруу замаар орсон

3 Ул мөр

Нас барсан бүсгүйн гэр бүлийнхэн түүнийг биеэн дээр гарын мөртэй төстэй хөхөрч няцарсан шинж тэмдгүүд байсан хэмээн хэмээжээ.  Түүнчлэн бүсгүйн аав өөрийнх нь охины хамт байсан тэрхүү чинээлэг гэр бүлийг удаа дараалан загвар өмсөгч охидыг гэртээ авч ирдэг байсан гэдгийг олон хүмүүс нотолж байгаа талаар ярьсан байна.

Ул мөр

4 Нууцлаг гэр бүлийн хосууд

Уг гэр бүлийн хоёрын эхнэр нь 30 орчим насны эмэгтэй байсан бөгөөд түүнтэй найзууд болоод удаагүй байжээ. Ингээд ээлжит шоуныхаа үеэр тэр Алекс болон Луна хоёртой хамт үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. Тэд клубээс гарсны дараа хамтдаа хосуудын гэрт үүрийн 5 цагийн үед ирж, 7 цагт охин найз залууруугаа тус эмэгтэйтэй авахуулсан зургаа явуулсан байна.

Нууцлаг гэр бүлийн хосууд

5 Хэрэг болсон газар

Тэд 3-уулаа хамтдаа бэлгийн харьцаанд орсон бөгөөд бэлгийн харьцаанд орохын өмнө гэр бүлийн хосууд Иванад хар тамхи татуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэд Иванагийн үхэлд өөрсдийгөө огтхон ч буруугүй хэмээн өөрсдийгөө өмөөрсөн мэдүүлэг өгсөөр байгаа. 

Хөршүүдийн хэлж байгаагаар зэргэлдээ байранд нь хүмүүсийн маргаж муудалцах сонсогдсон байна. 

Хэргийг мөрдөж буй цагдаагийн ахмад: "Америк залуу уг хэрэг гарах үеэр унтаж байсан юу ч мэдээгүй, харин эхнэр нь хүүхдүүдээ сургуульд нь хүргэхээр гарсан байсан" гэж мэдүүлэг өгсөнийг дурджээ. 
Түүнчлэн одоогоор бүсгүйн үхлийг амиа хорлолт гэж үзэж байгаа ч дахин мөрдлөг явуулах болно хэмээн нэмж хэлсэн байна.

Хэрэг болсон газар

Бүсгүйн үхэлд хэн буруутай вэ?

3
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл