Сурталчилгаа (15)
Хаах

Нарнаас авах Д витамин дутагдснаар таны биенд ямар өөрчлөлт гарах вэ?

2018-04-17, 12:27
6,491

Нарны витамин буюу Д витаминыг бид нарны туяагаар дамжуулан биедээ шингээн авдаг. Энэхүү витамин нь олон эрхтэн, эд эсийн хэвийн үйл ажиллагааг ханган явуулдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар, Америкчуудын 40% нь Д витамины дутагдалтай гэсэн дүгнэлт гарчээ. Наранд байх дургүй хүмүүсийн биенд олон талын сөрөг нөлөө үүсдэг байна. Хүний биенд Д витамин дутагдсаныг илтгэх шинж тэмдгүүд болон үүнээс хэрхэн сэргийлэх талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Нарнаас авах Д витамин дутагдснаар таны биенд ямар өөрчлөлт гарах вэ?

1 Гэдэсний хорт хавдар

Нарны туяанаас авах Д витамины хэмжээ буурах нь гэдэсний хорт хавдар үүсэх үндэс болдог байна. Д витамины хэмжээ нь хавдрын эсийн үүсэл, хөгжилд нөлөөлдөг. Д витамины хэмжээ хангалттай байх нь гэдэсний хорт хавдраар нэгэнт өвчилсөн өвчтөнд эдгэрэх боломжыг нэмэгдүүлдэг бөгөөд Д аминдэмийн нэмэлт нь өнгөц хавдар үүсэх эрсдлийг бууруулдаг.

Цусны шинжилгээгээр танд Д витамин дутагдсан эсэхийг тодорхойлох боломжтой. Хамгийн оновчтой түвшин нь нэг мл-т 30 нанометрээс илүү байх ёстой байна. 

Гэдэсний хорт хавдар

2 Хөлний гажиг

Д витамин нь фосфат, кальцийг шингээх чадварыг бий болгодог тул ясны хэвийн бус шинж тэмдэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд маш чухал ач холбогдол үзүүлдэг. Кальцийн хэмжээ багасах нь ясны бүтцэд өөрчлөлт орж, гажуудал үүсгэдэг байна. 

Витамин Д-г нэмэлт тэжээл эсвэл шууд нарнаас авах нь яс болон ясны эд эсүүд дэхь кальцийн хэмжээг нэмэгдүүлэхэд туслана. Уг витамины тусламжтайгаар хөлний ясны өвдөлт, тавхайн гажиг, үе мөчний үрэвсэл, шөрмөс татах зэрэгт сайнаар нөлөөлдөг. 

Хөлний гажиг

3 Сэтгэл гутрал

Орчин үеийн бидний амьдрал ширээ сандал, компьютерийн ард суух шаардлагатай болжээ. Хүмүүс гадаа гарч нарны туяанд суух, алхахаас илүүтэйгээр 4 хананы дунд өдрийг өнгөрөөж байна. Амралт чөлөөт цагаа ч гэсэн зурагт, видео үзэх зэргээр өнгөрүүлсээр байгаа юм. 

Нүүрэндээ инээмсэглэл тодруулан явахад нарны нөлөө маш чухал бөгөөд гэрэл гэгээ дутагснаар сэтгэл санааны байдал дорддог аж. Иймд гадаа гарч, байгальтайгаа ойрхон байх нь сэтгэл санааны эрүүл байдалд тустай. 

Сэтгэл гутрал

4 Ясны сийрэгжилт

Кальци болон витамин Д нь ясны хэвийн байдал, эрдэсжүүлэлтэд чухал үүрэгтэй. Кальци нь витамин Д-ийн тусламжтайгаар биенд шингэдэг бөгөөд "Нарны витамин" дутагдсанаар кальци нь биед шингэхэд хүндрэл учирч үүний хор уршигаар ясны бүтэц өөрчлөгддөг байна. 

Нарны туяанаас хангалттай витамин авч чаддаггүй хүмүүс яс шархиран өвдөх, булчин сулрах, сульдаа өвчин, яс сийрэгжих зэрэг эмгэгт өртдөг байна. Д витамины эх үүсвэр нь нарны гэрэл, эрүүл зөв хооллолт, нэмэлт тэжээл зэрэг юм. 

Ясны сийрэгжилт

5 Арьсны өвчин

Псориаз нь дархлааны системийн асуудлаас болж үүсдэг учраас Д витамин нь энэ тал дээр эерэгээр нөлөөлөх боломжтой. Нарны хэт ягаан туяанд байх нь псориаз, батгашилт, бусад арьсны өвчин эмгэгт маш сайн нөлөөтэй. Д витаминыг хангалттай хэмжээгээр авах нь арьс, гоо сайханд тань өндөр үр дүн авчирна гэдгийг батлаж байна. 

Д витамин шингээн авахын тулд заавал наранд биеэ удаан хугацаагаар шарах хэрэггүй. Нарны хэт ягаан туяанд удаан байх нь псориаз өвчтэй хүмүүст мелонома ихсэх эрсдэлийн нэмэгдүүлдэг. 

Арьсны өвчин

6 Жин нэмэх

Булчин сулрах, яс сийрэгжих, ясны гажиг зэрэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, илүүдэл калорио шатаах боломж олгохгүйгээс үүдэн жин нэмэх асуудал үүсгэдэг. Мөн Д витамин, лептин гормон нь хүний биеийн жинг хянахад хамтран ажилладаг байна. Өөхний эд эсэн дэхь лептин нь тархинд цатгалан гэсэн дохио илгээдэг бол Д витамин нь дохиог тархинд хүргэдэг юм. Тиймээс үүний нөлөөгөөр энэхүү цикл алдагдаж, та цатгалан мэдрэмж аваагүйгээс их идэх сөрөг талтай. 

Дээр дурдсанчлан Д витаминыг нарны гэрэл болон эрүүл хоол хүнснээс авах боломжтой тул загас, өндөгний шар, сүү, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, тараг, жүржний шүүс зэргийг өргөнөөр хэрэглэх хэрэгтэй. 

Жин нэмэх

7 Танин мэдэхүйн бууралт

Сүүлийн үеийн судалгаануудаас үзэхэд танин мэдэхүйн саатал болон  солиорол нь Д витамины дутагдлаас шалтгаалдаг өвчнүүдийн урт жагсаалтанд оржээ. Д витамин нь тархины эд эрхтэнд өргөн тархсан тул витамины түвшин багасах нь ахмад настнуудын танин мэдэхүйн хөгжил буурах эрсдлийг нэмэгдүүлдэг.

2015 онд 60,000 гаруй хүнийг хамруулсан судалгааг хийсэн бөгөөд хойд өргөрөгт амьдарч буй хүмүүсийг өмнөд өргөргийн оршин суугчидтай харьцуулахад солиорлын эрсдэл ихээхэн илүү болохыг тогтоожээ.

Танин мэдэхүйн бууралт

8 Д витаминыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Д витаминыг авах 3 эх үүсвэр буюу арга байдаг нь: нарны гэрэл, эрүүл хооллолт, нэмэлт шим тэжээл юм. Гэхдээ эрүүл байхын тулд санаж явах ёстой зүйл бас бий. Энэ нь нарны туяанд хэт удаан байснаар арьсны хорт хавдар үүсэх магадлал юм. Тиймээс сүүдэрт байж, нарны тос түрхэх, хамгаалах хувцас өмсөх зэргээр сэргийлж болно.

Харин нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсвэл цусны шинжилгээ хийлгэн, эмчийн зөвлөгөөгөөр таарсан хэмжээгээр уухыг зөвлөж байна. Хэдийгээр 30 нгр/мл гэсэн тохиромжтой хэмжээ байдаг ч эрсдлийг харгалзан үзэж, мэргэжилтний зөвлөгөөг дагах нь зүйтэй. Д витамин хэт ихсэх нь сөрөг талтай гэдгийг бүү мартаарай. 

 

Д витаминыг нэмэгдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл