Сурталчилгаа (15)
Хаах

Бангладешийн биеэ үнэлэх газрын үнэн төрх

2018-04-12, 14:30
18,053

Бангладеш бол дэн буудалд биеэ үнэлэх нь хууль ёсоор зөвшөөрөгдсөн цөөхөн Муслим шашинтай улсуудын нэг билээ. Тус улсын Тангайл дахь Кандапара дэн буудал нь 200 гаруй жил оршин тогтносон хамгийн эртний бөгөөд томоохон буудлуудын нэг юм. Хэдийгээр 2014 онд хаагдаад байсан ч ашгийн бус байгууллагын тусламжтай дахин үүдээ нээжээ. Гэхдээ энд чухам юу болж өнгөрдөг талаар үргэлжлүүлэн үзээрэй. 

Бангладешийн биеэ үнэлэх газрын үнэн төрх

Энд 700 гаруй тооны биеэ үнэлэгч нар хүүхдүүд болон эздүүдтэйгээ хамт амьдардаг. Тэдний ихэнхи нь худалдагдсан эсвэл энэ дэн буудалд төрсөн аж. Харин үйлчлүүлэгчид нь цагдаа, улс төрчид, фермер, загасчид, үйлдвэрийн ажилчид, шилжилтийн насны хөвгүүд байдаг байна. 

Буудалнууд байрладаг уг дүүрэг нь 2 метал ханаар тусгаарлагдсан байдаг бөгөөд энэ нарийхан гудамжинд хоолны мухлаг, зангиа, хувцасны дэлгүүрүүд бас байдаг. Дэн буудлууд нь өөрийн гэсэн хууль дүрэмтэйгээс гадна бидний мэдэх нийгмээс огт өөр... Дэн буудалд ажилладаг охидыг худалдагдсан охид гэж дууддаг бөгөөд албан ёсоор 18-аас дээш настай байх ёстой ч насанд хүрээгүй охид энд олон бий. Тэдний ихэнхи нь 12-14 настай, ямар ч эрх чөлөө, эрх мэдэл байдаггүй. Эзэн хатагтай нартаа өр зээлтэй учраас гадаа гаргадаггүй, мөнгөө өөрсдөө авч болдоггүй. Өрөө төлж дууссан хойноо л эндээс явж болно. Гэхдээ эндээс гарсан ч нийгэм тэднийг тэр бүр хүлээж авдаггүй тул гадагшаа гарч чадалгүй эндээ үлдэж гэр бүлээ тэжээдэг байна. 

 

1

15 настай Факи, 19 настай Мим нар бол Тангайл дахь Кандапара дэн буудлын биеэ үнэлэгчид

2

Эмэгтэйчүүд үйлчлүүлэгчидээ хүлээж байна

3

Кандафара дэн буудал дээрээсээ

4

19 настай Мим усанд орж байна

5

26 настай Дипа уйлж байна. Тэр үйлчлүүлэгчээсээ жирэмсэн болсноос хойш 2 сар өнгөрчээ.

6

7

5 хоногтой ихрүүд орон дээр хэвтэнэ. Тэдэнд нэр өгж амжаагүй байгаа. 20 настай Жиник гэх Кандапара дэн буудлын биеэ үнэлэгч тэднийг төрүүлжээ.

8

16 настай Руфа үйлчлүүлэгчийн хүсэлтээр бүжиглэж байна.

9

Тангайл дахь Кандафара буудлын үйлчлүүлэгч.

10

Бонна өөр нэг биеэ үнэлэгчийн хүүгийн хамт.

11

Рони, Саддам нар бүжиглэж байна. Тэд бол энэ дэн буудлын эзэд болон биеэ үнэлэгч нарын хүүхдүүд.

12

18 настай Фафиа хоёр үйлчлүүлэгчийн хамт.

13

Сурагчид бол дэн буудлын байнгын үйлчлүүлэгчид юм.

14

Кандафара буудлын биеэ үнэлэгч 27 настай Бонна өөр нэг эмэгтэйтэй зодолдож байна.

15

Кажол

16

Кажол үйлчлүүлэгчийнхээ хамт.

17

8 настай Бете Юүсүфтэй тоглож байна. Юүсүф бол Боннагын байнгын үйлчлүүлэгч (найз залуу) юм. Бете Кандафара буудалд төрсөн бөгөөд сургуульд сурхынхаа хажуугаар энд ажилладаг. Түүний ээж нь охиноо 14 хүрэхээр нь биеийг нь үнэлүүлнэ гэж төлөвлөж байгаа гэнэ.

18

19 настай Фрияаг үйлчлүүлэгч нь үнсэх гэж оролдож байна. Тэр 17 настайгаасаа хойш энд ажиллаж байгаа.

19

Бонна болон бусад биеэ үнэлэгчид дэлгүүрийн эзэнтэй хөгжилдөнө.

20

Дэн буудлын доторх үйлчлүүлэгчид.

21

22

23

14 настай Асма үйлчлүүлэгчийнхээ хамт. Тэр ч бас энд төрсөн.

24

Асмаг ангийнх нь хүүхдүүд гадуурхаж, муу хэлэх болсон тул тэр сургуулиа хаяжээ. Түүнийг гадуурхах шалтгаан нь Асмагын ээж буудалд биеэ үнэлдэг. Ингээд тэрээр 14 настайдаа буудалд ажиллах болжээ.

25

19 настай Фрияа эндэхийн бас нэг найзтайгаа тоглож байна. Тэр 17-тойгоосоо хойш энд ажиллаж байгаа.

26

Фрияа, Кажол 2 дуу хайж байна.

27

Сумайяа өрөөнийхөө үүдэнд...

28

Сумайяа болон түүний байнгын үйлчлүүлэгч Титу.

29

30

Титуд зодуулсан Сумайяа.

31

32

33

23 настай Мегла үйлчлүүлэгчийнхээ хамт. Тэр 12-тойдоо хувцасны үйлдвэрт ажиллаж эхлэсэн байна. Харин нэг залуу түүнд илүү их цалинтай сайн ажил санал болгоно гэж хуураад буудалд зараад сураггүй алга болжээ.

Эдгээр зургуудыг Германы гэрэл зурагчин 42 настай, Сандра Хойн (Sandra Hoyn) авсан байна. Тэрээр энэ газар нэвтэрч, бодит байдлыг харуулахын тулд түүнээс их зориг, тэвчээр шаардсан гэдгээ нуулгүй бичжээ. Заримд нь мөнгө төлөх ч шаардлага гарсан гэнэ.

Photo source: www.sandrahoyn.de

17
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл