Сурталчилгаа (15)
Хаах

18 настай хүү мансууруулах төрлийн эм уугаад амиа алдах дөхжээ

18 настай нэгэн хүү мансууруулах төрлийн эм уусныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн байна. "Burton Hospitals NHS Foundation Trust" эмнэлгийн эмч нар түүнийг хонуулан эмчилсэн бөгөөд өглөө нь түүний хүзүү өвдсөн байна. Шинжилгээгээр мансууруулах эм нь түүний уушиг задархад хүргэж, цээжинд нь агаар хуралдуулжээ. Мөн зүрхний асуудал үүссэн ч уушиг нь илүү үхэлд хүргэх эрсдэл өндөртэй байв. 

18 настай хүү мансууруулах төрлийн эм уугаад амиа алдах дөхжээ

Эмч Ноньелум Обиечина (Nonyelum Obiechina)-аар ахлуулсан эмнэлгийн багийнхан энэхүү хачирхалтай хэргийг олон нийтэд зарласан бөгөөд "Экстаси" зэрэг А зэрэглэлийн мансууруулах бодисын улмаас амиа алдсан хүний тоо 2010 оноос хойш 8 дахин нэмэгдсэнийг сануулжээ. 

"York University"-ийн эм судлаач Иан Хамилтон: "MDMA мансууруулах бодис нь олон сөрөг нөлөөтэй ч уушиг задралт явуулдаг гэдгээрээ хамгийн алдартай" хэмээн дурджээ. 

Залуу хэд хэдэн ширхэг эмийг фестивалийн үеэр уусан гэсэн ч тунг нь хэтрүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Мөн өөр ямар нэг төрлийн эм болон согтууруулах ундаа уугаагүй гэж мэдэгджээ. Шинжилгээний үеэр өөр ямар нэг архаг хууч өвчин илрээгүй боловч креатиний хэмжээ ихэссэн байсан байна. 

Дараагын өдөр түүний хүзүүгээр өвдсөн бөгөөд хүзүү, нүүрнийх нь "улайлт" эмч нарын санааг зовоож байв. Цээжний рентген зургаар төв хэсэгт нь агаар ихээр хуралдсан байсныг олж тогтоожээ. Энэ нь мансууруулах бодис сорох татах эсвэл ямар нэг гэмтлээс болж үүсдэг байна. 

Түүнийг эмнэлэгт хэд хонуулан, цээжинд хурсан агаарыг гаргасны дараа эмнэлгээс гаргасан байна. 

2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл