Сурталчилгаа (15)
Хаах

Үр хөндөлтийн улмаас 22 настай Англи бүсгүй харамсалтайгаар амиа алджээ

2018-04-13, 18:55
7,316

Чарлот Смит (Charlotte Smith) хэмээх Англи бүсгүйг 11 долоо хоногтой жирэмсэн байхад нь цочмог төрлийн лейкимия буюу лейкоз өвчтэй хэмээн оношилсон байна. Тэрээр 22 настай бөгөөд бүсгүй хорт хавдраар өвчлөөд байсан бөгөөд амьд гарахын тулд хүүхдээ авхуулах хэрэгтэй хэмээн эмч нар зөвлөсөн байна. Түүнд эмч нар хүүхдээ төрүүлэх нь өөрийнх нь эрүүл мэндэд эрсдэлтэй учраас түүнийг хүүхдээ авхуулах нь аюул багатай хэмээжээ. Ингээд хөөрхий бүсгүйн амьдрал энэ мөчөөс хойш ёстой л орвонгоороо эргэнэ гэгч болжээ.

Үр хөндөлтийн улмаас 22 настай Англи бүсгүй харамсалтайгаар амиа алджээ

1

Тэрээр зөвшөөрч үр хөндөлт хийлгэсэн бөгөөд тухайн өдрөө химийн эмчилгээнд хүртэл оржээ. 

Харамсалтай нь бүсгүй 2018 оны 4 сарын 10-ны өдөр үр хөндүүлэх үеэр авсан халдварын улмаас сепсис болж нас барсан байна. 

Чарлот жирэмсэн болохоосоо өмнө шинжилгээ өгөхөд илрээгүй боловч давхар биетэй болсных нь дараа л түүнийг хавдартай гэж тогтоожээ. 

2

Тэрээр 8 сард "The Mirror" өгсөн ярилцлаганыхаа үеэр жирэмсэн болсноо мэдээд гайхсан бөгөөд ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй байсан ч хэдэн 7 хоногийн дараагаас нуруу нь өвдөж, ядарч сульдан, бөөлжих болсон байна. Энэ бүхнийг тэрээр жирэмсэн үеийн хордлого хэмээн бодож байсан ч 10 долоо хоногийн дараа гарсан цусны шинжилгээний хариугаар хэвийн бус байгааг олж мэджээ. Ингээд дараагийн өдөр нь түүнийг хурц хэлбэрийн лейкозтой хэмээн оношлож, эмчилгээ хийж эхэлсэн байна. Тэрээр: "Миний санаа зовж байсан ганц зүйл бол хүүхэд байсан. Гэвч би өөрийгөө эсвэл хүүхдээ сонгох хэрэгтэй болсон. Би амьдрахыг хүссэн" гэж сонинд өгсөн ярилцлагандаа дурдаж байсан байна. 

3

Эмч нарын зөвлөснөөр хүүхдээ авхуулах болсон ч эхлээд хүүхдээ хэт авианы тусламжтай харахыг хүссэн байна. 

Үр хөндүүлэлтийн дараа химийн эмчилгээг шууд эхлүүлсэн боловч амжилтгүй болжээ. Харин 2 дахь удаагын химийн эмчилгээний дараа бүсгүй сэхээнд орсон байна. Эмчилгээний үед хийгдэх шаардлагатай ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг ахыг нь донор болгон оруулжээ. Түүний найз Жорданна: "Түүний дархлааны систем маш сул байсан учраас халдвар авсан гэсэн. Энэ нь даамжирч сепсис болоход хүргэсэн юм" гэсэн байна. 

4

Түүнийг нас барсанд маш олон хүн харамсаж байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд түүний хамгийн дотны найз Жорданна энэ талаар өөрийн Фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрээр: "Би ийм зүйл бичээд сууж байна гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Та нар Чарлоттыг өнөөдөр өглөө эмнэлэг явсан гэсэн постыг харсан байх. Тэр бол миний хамгийн сайн найз байсан, байсаар ч ирсэн. Харамсалтай нь тэр минь өнөөдөр нас барчихлаа. Халдвар авч, үүнийгээ ялан дийлж чадсангүй. Тэр минь одоо амар амгалан нойрсож байгаа. Түүний ээж болон нөхөр нь энэ бүхнийг даван гарах гэж хичээсээр байна. Чарлот бол жинхэнэ тулаанч байсан гэхдээ тэр дахиж тулалдаж чадахгүй боллоо" гэжээ. 

5

Мөн түүний найз Эмма Девлин 6 зургийн хамт ийнхүү бичжээ: "Хамгийн хэцүү үед тулж түшиж байсан найз чинь байхгүй болчихвол яах вэ? Надад хэлэх ч үг алга. Энэ бол миний амьдралдаа алдаж байсан хамгийн том зүйл. Тэр бол миний мэдэх хамгийн хүчирхэг бүсгүй байсан юм" гэжээ. 

6

Мөн түүний Фэйсбүүкээр холбогдон танилцаж байсан Абби МкМахон: "Энэ хөөрхөн охинд юу тохиолдсон гэдгийг сонслоо. Одоо хүртэл шокноосоо гарч чадахгүй л байна. Тэр маш эелдэг зөөлөн, түүнд тохиолдсон бүх зүйлийн дараа ч өөдрөг байдлаа алдаагүй л байсан. Би түүнийг үүрд дурсан санаж байх болно" хэмээн дурсжээ. 

7

Түүний найз Айми Спилсбурри: "Надад ямар хэцүү байгааг илэрхийлэх үг ч олдохгүй байна. Бурхан яагаад түүнийг ийм хурдан аваад явчихав даа..."

8 Лейкоз гэж юу вэ?

Цочмог хэлбэрийн лейкоз нь цусны цагаан эсийн хорт хавдар бөгөөд бүх цагаан эс нь ясны чөмгөнд үүсдэг юм. 2 төрлийн цагаан цусны эс байдаг. Энэ 2 нийлж халдварын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. 

Ерөнхийдөө цагаан цусны эсүүд нь эмх цэгцтэй, хяналттай аргаар боловсруулагдаж, нөхөн сэргээгдэж өгдөг.

Харин лейкозийн үед үйл явц нь хяналтаас гардаг бөгөөд эсүүд ясны чөмөгт хуваагдсаар байгаа боловч гүйцэд боловсруулагддаггүй байна.

Эдгээр дутуу хуваагдмал эсүүд нь ясны чөмгийг дүүргэж, эрүүл цусны эс үүсгэх үйл ажиллагааг зогсоодог байна.

Учир нь Лейкозийн эсүүд гүйцэд боловсроогүй тул халдвартай тэмцэж чаддаггүй.

Энэ нь халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд эрүүл улаан цусны эсүүдийг хангалттай үүсгэдэггүй учраас цус багадалт, хөхрөлт зэрэг шинж тэмдэгээр илэрдэг байна.

Лейкоз гэж юу вэ?

Бүсгүйчүүддээ анхааруулж хэлэхэд: Анхны жирэмслэлтийг үр хөндүүлж таслах нь маш их аюул учруулдаг. Магадгүй та үүнээс болоод эрүүл саруул эмэгтэй байх эсэх мөн ээж болох аз жаргал, баяр баясгалангаас үүрд хагацаж ч болох аймшигтай эрсдэлүүдтэй учирж болохыг хэлэх нь зүйтэй болов уу. 

~Үр хөндөлт ийм аймшигтай гэдгийг та мэдэх үү?~

 

3
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл