Сурталчилгаа (15)
Хаах

Америкт амьдрахын сул талууд

Орос улсын иргэн Анатолий АНУ-д урт удаан хугацааны туршид амьдарч байгаа хэдий ч зарим нэг зүйлд одоо болтол дасахгүй байгаа гэнэ. Үүнд: хоол хүнс, эмэгтэйчүүд, америкчуудын үзэл бодол гэх мэт... Тэрээр 100% бүх нууцыг дэлгэхгүй ч өөрийн хувийн үзэл бодлыг хуваалцахыг хүсжээ. Ингээд хүн бүрийн хүсэж мөрөөддөг АНУ-ын сул талыг хамтдаа сонирхоцгооё.

Америкт амьдрахын сул талууд

1 Бараа бүтээгдэхүүний үнэ татваргүй бичигдсэн байдаг

Бараа бүтээгдэхүүний үнийг татваргүй бичдэг шалтгаан нь тухайн татвар дэлгүүрийн орлого болохгүй харин улсын орлого болдогт оршино. Дэлгүүр, автосалон, ресторан, кафе гэх мэт газруудад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн бүгд татваргүй үнэ бичигдсэн байдаг. Жишээ нь: Таны авч буй бараа 10 долларын үнэтэй байлаа гэхэд та кассан дээр 11 доллар төлнө гэсэн үг. Хэрвээ та 150 долларын бараа худалдан авсан бол кассан дээр очиоод нэмээд 15 доллар төлнө. Энэ мэтчилэн барааны өмнө буй үнийн дүн бол НӨАТ ороогүй гэдгийг мартаж болохгүй.

Лос-Анжелос, Калифорни, Нью-Йорк гэх мэт газар НӨАТ 10%-ийн нэмэгддэг бол харин Вашингтонд 15% нэмэгдэнэ.

Бараа бүтээгдэхүүний үнэ татваргүй бичигдсэн байдаг

2 Хүмүүс = робот

Ихэнхи америкчууд робот мэт тодорхой зааврын дагуу амьдардаг бөгөөд ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх уян хатан чанаргүй байдаг. Хотоос зайдуу газар бол хэн нэгэнтэй аливаа зүйлийг хийх талаар тохирч болох бол төв хэсгээрээ энэ бол байж боломгүй зүйл.

Америкт  жолооч нар зөвхөн өөрийнхөө эгнээгээр явдаг бөгөөд хэзээ ч эгнээ байр солидоггүй. Та хэн нэгэнтэй ярилцаж эгнээ байр солино гэсэн ойлголт байхгүй бөгөөд бүхнийг хуулийн дагуу л хийж байвал танд өлзийтэй байх болно. Харин тантай ярилцахыг хүсэхгүй, таныг сонсохыг  хүсэхгүй байх үедээ тэд нэг үгийг дахин дахин давтаж хэлдэг бөгөөд энэ нь хүнтэй биш харин роботтой ярьж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Тиймээс Америкчуудаас сэтгэл гэх зүйл бараг л мэдрэгддэггүй гэхэд болно.

Хүмүүс = робот

3 Бусад хүмүүсийн бодол тэдэнд огтхон ч хамаагүй

Хүмүүс нь өөртөө бараг анхаарал хандуулдаггүй учир гадуур замбараагүй хувцасласан хүмүүс зөндөө бий.  Жийнс болон хуруун ил гарсан уранхай кеттэй залуусыг харах нь энгийн үзэгдэл шүү дээ. Үүнээс гадна илүүдэл жинтэй хүмүүс өөрийн бие галбирт төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд бусад хүмүүсийн бодол надад хамаагүй гэдэг үзэл бодлоо илэрхийлэхийн тулд бариу хувцас өмсөж явах нь ч бий. Хэдийгээр илүүдэл жин гэдэг хувь хүний асуудал боловч хаа сайгүй илүүдэл жинтэй хүн харах нь тухайн орны талаар таагүй сэтгэгдэл төрөхөд нөлөөлдөг.

Бусад хүмүүсийн бодол тэдэнд огтхон ч хамаагүй

4 Охид, эмэгтэйчүүд

Америкт амьдарч эхэлснээс хойш Орос бүсгүйчүүд америкт ирээд яагаад алдартай болдгийг ойлгосон. Америк охид өөрсдөдөө төдийлөн анхаарал хандуулдаггүй учир өөр орны эмэгтэй хүн ирэхэд шууд л анзаарагдах болно. Ихэнхи охид бүсгүйчүүд 30 наснаасаа эхлэн өөртөө анхаарал хандуулж эхэлдэг бөгөөд 30-аас өмнөх насыг 2 дахь хүүхэд нас хэмээн нэрлэдэг байна. Америкчууд 30 нас хүртлээ төдийлөн идэвхитэй амьдардаггүй бөгөөд ихэнхдээ хөгжилдөж цагийг өнгөрүүлдэг. Үүнээс харахад Холливудын одод яагаад алдартай болдог нь харагдаж байгаа юм. Учир нь тэд бусдаас гадаад төрхөөрөө ялгарч чаддагт оршино.

Охид, эмэгтэйчүүд

5 Бялдууч зан

Америкчууд маш найрсаг, тусч, үргэлж инээмсэглэдэг хүмүүс байдаг гэж та сонсож байсан болов уу? Харамсалтай нь цөөн тохиолдолд энэ нь үнэн сэтгэлээсээ байж чаддаг.

Гэтэл энэ инээмсэглэл бол зүгээр л эелдэг байдлын илрэл юм. Нэгэн туршлагаас харахад "чи миний хуурай ах, би тантай үргэлж холбоотой байх болно" гэж хэлсэн хүн маргааш нь энэ талаар мартаж, таныг араар тань муулж явах бол хэвийн үзэгдэл юм.

Америкт найз нөхөд гэх ойлголт бараг байдаггүй бөгөөд харин ажлын хамтрагч, коллежийн танил, сургуулийн танил гэх мэт ойлголт л бий. Гэхдээ бүх газар тийм биш ч ихэнхи тохиолдолд нэг иймэрхүү байдалтай байдаг.

Бялдууч зан

6 Өөрийн нутагт амьдарч буй улс үндэстэнгүүдийг муулах

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл гудамжинд үргэлж ямар нэгэн цуглаан уулзалттай таарах бөгөөд ихэнхидээ эмэгтэйчүүд, ижил хүйстэнүүд, хар арьстанууд, эрдэмтэд гэх мэт хүмүүс бослого гаргах нь элбэг байдаг. Тэд ялгаварлан гадуурхалтын эсрэг байр сууриа илэрхийлж, хөгжиж дэвших боломжийг олгохгүй байна хэмээн тэмцэл хийдэг. Зарим нэг асуудал хэт  гүн орсон байдаг учир засгийн газраас уг асуудлыг хүлээн авч шийдвэрлэхийн төлөө зүтгэж эхэлдэг байна.

Миний хувьд эдгээр хүмүүс хэт даварсан байдаг бололтой. Бусад оронд ижил хүйстэн, хар арьстанууд хэрхэн амьдарч байгаа талаар тэд мэддэггүй учир ийнхүү бослого гаргаж байгаа байх.  Мөн Америкт  ижил хүйстэнүүдийг гэрлэхийг хуулиар зөвшөөрдөг бөгөөд хар арьстануудын ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн дүрэмтэй байдаг. Бас онцгой байдлын газарт нь дор хаяж нэг эмэгтэй ажилтан байх ёстой.

Өөрийн нутагт амьдарч буй улс үндэстэнгүүдийг муулах

7 Америк хоол

Америкт үндэсний хоол гэж бараг байхгүй. Бургер, шарсан төмс, стейк гэх мэт хоол тэдний үндэсний хоолонд багтдаг. Харин бусад хоол бол АНУ-д амьдарч буй иргэдийн хоол байдаг. Үүнээс гадна ресторануудын хоол порц ихтэй бөгөөд маш амттай. Магадгүй их хэмжээний амтлагч хэрэглэсэн байж болох юм.

Энд хагас боловсруулсан бүтээгдэхүүн их алдартай байдаг учир та дэлгүүрээс бэлэн бэлтгэсэн өглөөний хоол, өдрийн хоол, оройн хоол гэх мэт зүйлийг өргөн сонголттойгоор худалдаж авах боломжтой. Эдгээр хоолнууд нь тостой, эрүүл мэндэд хортой хэдий ч хаа сайгүй сурталчилдаг учраас худалдан авагч ихтэй байдаг.

Үүнээс гадна их хэмжээний давс, сахар агуулсан бүтээгдэхүүн маш ихээр хэрэглэдэг. Жишээ нь: чипс, шоколад, хийжүүлсэн ундаа гэх мэт байдаг бөгөөд эдгээр нь маш өргөн сонголттой. Хэрвээ та Америкт хүүхдээ өсгөхөөр шийдсэн бол хоолны тал дээр нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд үеийнх нь хүүхдүүдийн идэж байгаа хүнс эрүүл мэндэд хортой гэдгийг ойлгуулах хэрэгтэй байх.

Америк хоол

8 Гудамжны хүмүүс хаа сайгүй

Америкт гудамжны хүмүүс маш их байдаг бөгөөд зарим нь ядуу амьдралаасаа бус харин Америкийн улс төрийн систем таалагдахгүй байгаагаас ийнхүү гадаа, гудамжинд амьдардаг гэхэд болно. Тэд маш дээрэлхүү хүмүүс байдаг бөгөөд тань дээр ирээд шууд л мөнгө нэхнэ. Хэрвээ та байхгүй гэж хариулвал найзаасаа аваад надад өг гэж шаардах жишээтэй. Зарим тохиолдолд дэлгүүрээс хүнсээ цуглуулаад явж байхад ууттай зүйлээс тань гуйх энүүхэнд байдаг.

Гудамжны хүмүүс хаа сайгүй

9 Их хэмжээний цайны мөнгө үлдээх

Рестораны хоолны цэсэнд цайны мөнгө багтаагүй байдаг учир та хийсэн тооцоон дээр 15-20 болон нийт төлбөрийнхөө бараг 25 хувийн цайны мөнгийг нэмж өгөх ёстой. Хэрвээ та бага үлдээвэл хэн ч танд юу ч хэлэхгүй боловч зөөгчид энэ байдал таалагдахгүй болов уу. Харин цайны мөнгө үлдээхгүй бол таны араас гүйж ирээд танд таалагдаагүй зүйлийн талаар асуух болно. Тиймээс 100 долларын тооцоо гарсан бол нэмээд 25 долларыг цайны мөнгөнд үлдээгээрэй.

Их хэмжээний цайны мөнгө үлдээх

10 Байрны мөнгө болон эрүүл мэндийн зардал

Америкт эмнэлэгийн үйлчилгээ маш өндөр үнэтэй байдаг учир эрүүл мэндийн даатгалгүй амьдрахад их төвөгтэй. Та эрүүл мэндийн даатгалтай байсан  ч чухал хагалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай бол 10% -ийг заавал өөрөө төлөх хэрэгтэй. Харин эрүүл мэндийн даатгалгүй бол та нэлээд зарлага гаргах хэрэгтэй болох нь ээ. Түргэн дуудахад 1500 доллар, үзүүлэхэд 200-500 доллар, ЭХО-д харуулахад 500 доллар гэх мэт болдог.

Мөн ямар нэгэн байр зуучлалын байгууллагад хандахгүйгээр та байр олж чадахгүй бөгөөд нэг өрөө энгийн байрны түрээс сарын 2000 долларын үнэтэй байдаг.

Байрны мөнгө болон эрүүл мэндийн зардал

39
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл