Сурталчилгаа (15)
Хаах

Өндгөвчний архаг үрэвсэл нь бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

2018-04-17, 16:28
8,639

Шинэ хийгдсэн судалгаагаар, өндгөвчний архаг үрэвсэлтэй буюу өндгөвчиндөө уйланхайтай эмэгтэйчүүд сэтгэц мэдрэлийн өвчинд өртөх магадлал хэвийн эмэгтэйчүүдээс илүү байдаг гэжээ. Ингээд зогсохгүй тэднээс төрөх хүүхэд нь аутизм болон анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байх магадлалтай аж. Кардифын их сургуулийн судалгаагаар эх болон хүүхдийн сэтгэцийн байдал хоорондоо холбоотой гэдгийг батласан боловч чухам юу нь юунд нөлөөлдөг гэдэг талаар баттай хариу олоогүй байгаа юм. 

Өндгөвчний архаг үрэвсэл нь бүсгүйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

1

Өндгөвчний үрэвсэл яагаад үүсдэг талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд эмэгтэйчүүд ч гэсэн ийм өвчнөөр шаналж байгаагаа мэддэггүй байна. Энэхүү уйланхай нь ихэнхидээ маш жижигхэн байдаг тул тэр бүр анзаарагдаад байдаггүй аж. Өндгөвчний үрэвслийг шууд харагдах байдлаар нь уялдуулан өндгөвчний уйланхай гэж нэрлэсэн боловч энгийн нэг уйланхайг бодвол үүсэх шалтгаан, гарах үр уршгаараа хоорондоо ялгаатай юм. Энэ нь үнэндээ дотоод шүүрлийн болон гормонтой холбоотой юм.

2

Уйланхайтай эмэгтэйчүүдэд эр гормон болох андрогень арай ихээр ялгарч байдаг тул сарын тэмдэг тогтворгүйжих, нүүрэн дээр илүүдэл үс ургах, батгаших болон бүр үргүйдэл зэрэг асуудлууд үүсч болно. Мөн энэ эмгэг нь илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд үүсэх тохиолдол өндөр байдаг ч хүн бүрт өөр өөр байдлаар тулгардаг. Уйланхайтай эмэгтэйн бие инсулинийг их хэмжээгээр ялгаруулснаар таргалах магадлалтай ч зарим эмэгтэйчүүд жин нэмсний дараа уйланхайтай болдог байна. Судлаачдад өндгөвч, таргалалт болон дотоод шүүрлийн системийн хоорондын харилцан үйлчлэл нь уйланхайтай эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, тэдгээрийн хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлахад бэрхшээл учруулдаг.

3

Эдгээрийн хоорондын харилцан үйлчлэл, холбоог тотоохын тулд Кардифын судлаачид өндгөвчиндөө уйланхайтай гэж оношлогдсон 17.000 эмэгтэйчүүдэд судалгаа хийсэн байна. Тэд эдгээр эмэгтэйчүүдийг өндгөвчний уйланхайгүй эмэгтэйчүүдтэй нас, биеийн жин зэргээр нь тааруулан үзэхэд, уйланхайтай эмэгтэйчүүд нь сэтгэл санааны гутрал, уур уцаар, буруу хооллолт зэрэг хэд хэдэн эмгэгтэй байгааг олж тогтоожээ. Энэхүү үр дүн нь Тайвань болон Австралид явуулсан ижил судалгааны үр дүнтэй адил байсан байна. "Чухам юунаас болж сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсэж байгааг тогтооход хүндрэлтэй боловч гормон бол тодорхой хэмжээгээр оролцож байгаа гэдэг бол ойлгомжтой. Харин бусад хүчин зүйлс нь мэдэгдэхгүй байна" хэмээн судалгааны багийн гишүүн эмч Алед Рис дурджээ.

4

Таргалалт гэхэд л дангаараа сэтгэл гутралын 25%-ийг үүсгэж байна. Хэдийгээр таргалалтын хувьд ойролцоо эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан боловч уйланхайтай эмэгтэйчүүд нь сэтгэл гутралд илүү их орсон байжээ. Энэ нь магадгүй уйланхайнаас үүссэн бусад шинж тэмдэгтэй холбоотой байх гэж судлаачид дүгнэсэн байна. Өндгөвчний уйланхайны улмаас нүүрэн дээр илүүдэл ус ургах, батга гарах зэргийн улмаас бүсгүйчүүд сэтгэлээр унах явдал их гардаг. Харин буруу зуршил бүхий хооллолт нь их идэх эрсдэлийг нэмэгдүүлж, инсулин ба сарын тэмдгийн мөчлөгийн тогтворгүй байдалд үүсэхэд нөлөөлдөг. Мөн уйланхайтай эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог инсулины эсэргүүцэл болон сэтгэл гутралын хоорондын холбоог өөр судалгаагаар нээн илрүүлсэн байна. Таргалалт, уйланхай 2-ын адилаар инсулины эсэргүүцэл, сэтгэл гутрал 2 нь нэг нэгнээ үүсгэхээс илүүтэйгээр нэг нэгнээ дэмжин ажилладаг. Уйланхай нь бас л эмэгтэй хүнийг уур уцаартай болгох магадлал өндөр байжээ.

5

Судлаачдын хэлснээр тэдний судалгаа явуулж байсан биет нь уйланхай болон шизофрени, аутизм, булими (маш их өлсөх), таталт, бие хүн хуваагдах зэргийг холбоотой гэж үзэхэд хангалттай байгаагүй ч сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж болох нотолгоог олсон байна. Уйланхайтай эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй бөгөөд тэдний харилцан үйлчлэл нь эсрэгээр явагддаг байж болохыг өмнөх судалгаагаар олж мэджээ. Нэг үгээр сэтгэцийн эмгэгийг эмчлэхийн тулд хэрэглэдэг эм болох вправат нь өндгөвчний уйланхай хөгжих эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Хэдийгээр энэхүү бэлдмэл нь яаж уйланхай үүсгэдэг гэдэг нь тодорхой биш байгаа ч уг эмийг хэрэглэдэг хэд хэдэн эмэгтэйчүүдэд уйланхай үүссэнээс гадна бусад шинж тэмдгүүд илрээд байгааг тогтоосон байна. Гормоны тэнцвэргүй байдал нь эмэгтэй хүний үтрээний орчныг өөрчилснөөр жирэмсэн болох үед ургийн тархины хөгжилд өөрчлөлт үзүүлдэг байх гэсэн таамаглалыг Кардифын судлаачид гаргажээ. 

6

Уйланхайтай ээжээс аутизм, уур уцаартай хүүхэд төрөх магадлал илүү байдаг. Судалгааны дүн дээр үндэслэж үзээд, эмэгтэй хүний саван дахь эр бэлгийн эсийн хэмжээ ихсэх нь ургийн тархины хөгжилд нөлөө үзүүлэх магадлалтай гэж оношилсон байна. 

Өндгөвчний уйланхай болон эмэгтэй хүний ​​сэтгэцийн эрүүл мэнд хоёрын харилцан хамаарал нь  ургийн тархины хөгжилтэй үл мэдэгдэх, төвөгтэй хүчин зүйлүүдээр хэзээ нэгэн цагт салшгүй холбоотой байх боломжтой.

"Сэтгэцийн эмгэгийн ямар бүрэлдэхүүн хэсгүүд сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тодорхойлохын тулд цаашид судлах хэрэгтэй бөгөөд өндгөвчний уйланхайтай бүх өвчтөн эрсдэлд орж байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай" хэмээн мэргэжлийн эмч дурджээ. 

Түүнчлэн ирээдүйд "Өндгөвчний уйланхайд хувь нэмэр оруулж буй генетикийн хүчин зүйлүүд нь сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэлийн эмгэгт эрсдэл учруулж байгаа талаар судлах нь эдгээр эмгэгүүдэд биологийн аргаар илрэх  шинэ эмчилгээг нээн илрүүлэхэд тус дөхөм болох магадлалтай" хэмээжээ.

9
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл