Сурталчилгаа (15)
Хаах

Устаж үгүй болж буй Индонезийн ширэнгэн ойн нүд хальтрам төрх

2018-04-17, 15:27
3,822

Индонез бол олон зуун төрлийн хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон биологийн түлшинд ашигладаг дал модны тосоор дэлхийн тэн хагасыг хангаж байгаа улс юм. Индонез улсын ширэнгэн ойн 4/5-ыг дал модны суулгац эзэлдэг бөгөөд энэ нь улам бүр тэлсээр байна. 2014 оны 4 сард Суматран ой мод устаж алга болж байгаа болон үүнээс үүдэж Индонез улс цөлжилтөнд өртөж буйг Германы фото сурвалжлагч Сандра Хойн (Sandra Hoyn) гэрэл зургийн дурандаа буулгасныг та бүхэндээ хүргэж байна.

Устаж үгүй болж буй Индонезийн ширэнгэн ойн нүд хальтрам төрх

Орангутан сармагчин бол ой мод устаж байгаа явдлын олон хохирогчдын нэг юм. Тэд зэрлэг байгаль дээр Суматра болон Борнео гэсэн 2-хон газар амьдардаг бөгөөд Суматра дахь Орангутан сармагчины тоо толгой 6600 болж цөөрсөн байна. Харин Борнеод 54.000 орчим үлдсэн байгаа гэжээ. Тэдний устаж байгаагийн гол шалтгаан нь дал мод тариалахын тулд ой модонд зориудаар гал тавьж шатааж байгаатай холбоотой юм. 

Миний аяллын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол Суматрагын Орангутан агнуурын хөтөлбөрийн хорио цээрийн төвд аврагдсан орангутануудтай хамт цагийг өнгөрөөх байсан юм. Энэ төвд би 14 настай Анжело, 1 настай Сибой нартай танилцсан билээ. Анжелог буудуулан шархадсан байхад нь олсон бөгөөд түүнийг хоол хүнс хайж явахад нь далдуу модны тос олборлож байсан ажилчид буудаж гэмтээжээ. Сибойг харин Ачэх зах дээр зарагдах гэж байхад нь аварсан байна. Хэдийгээр орангутан сармагчинг зарж борлуулах нь хуулийн эсрэг бөгөөд ихэнхидээ тэднийг авахын тулд ээжийг нь хэрцгийгээр алдаг боловч Бяцхан орангутан сармагчингуудыг гэрийн тэжээвэр амьтан болгоход хүмүүс дуртай байдаг. Энэхүү төвийн ажилчид аврагдсан орангутануудыг эмчилж, зэрлэг байгальд нь эргүүлэн тавьдаг байна. 

 

1

Суматра дахь Үндэсний цэцэрлэгийн "Gunung Leuser" орчмын "Bukit Lawang" хэмээх орангутан сармагчны дархан цаазат газар дахь байгаль дахь орангутан юм.

2

Суматра, Жамби дахь "Bukit Tiga Puluh" ой мод орчмын дал модны тариан талбайд уламжлалт болон орчин үеийн амьдралын хэв маягыг хослуулан амьдардаг "Penghijau" хэмээх хүү

3

Ригу дүүргийн хуайс мод тарих ажлын амралтын үеэр амарч буй онцгой байдлын ажилчид

4

Суматра арлын Риау дүүргийн ой модонд санаатайгаар гал тавьжээ

5

Байгаль дахь зэрлэг орангутан сармагчингууд

6

Ригу мужын шатаасан мод үржүүлгийн газарт зогсож буй Суряати

7

Хуайс мод ачсан машиныг завинд ачжээ. Хуайс мод нь хурдан ургадаг учраас цаас бэлтгэлийн ажилд ихээр хэрэглэдэг байна.

8

Хуайс мод ачсан ачааны машинууд

9

Ойн дундуур урсах голд усанд орохыг хүссэн хүү. Суматра дахь ой модонд 3500 орчим Оранг Римба иргэд амьдарсаар байна. Тэдний амьдрал хууль бус гал болон ой модны устлаас болж устах эрсдэлд ороод байгаа юм.

10

Цэргийн албан хаагчид ойн түймрийн эсрэг үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байна.

11

Ригу мужын нутаг дэвсгэр дээр гарсан галыг цэргийн ангийхан болон онцгой байдлын ажилчид унтраахаар хамтран ажиллаж байна.

12

Суматра арлын шатсан нутаг дэвсгэрийн ажин зогсох цэргийн албан хаагч

13

Хойд Суматра дахь Лангкат-д дал модны тосыг машинд ачиж байгаа нь.

14

Индонез дахь дал модны тариалангийн талбай

15

Байгаль дээрх зэрлэг орангутан сармагчин

16

14 настай эрэгчин орангутан Анжело зэрлэг амьтан хамгаалах төвд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна. Түүнийг нойрсуулах эмээр тарьсан тул тэрээр нүдээ нээлттэй унтжээ.

17

Анжелог мэргэжилтнүүд хянаж байна

18

14 настай Анжелог энэхүүү төвийн эмч нар бууны суманд оногдсон байхад нь олжээ.

19

Сибойг зах дээр зарж байхад нь олж, энэ төвд авчирсан байна.

20

Орангутанууд уг төвийн ажилтаны гарнаас барьж байгаа нь

21

Ригу мужид гарсан галыг унтраахаар ирсэн цэргийн ангийнхан

22

Ригу мужид санаатайгаар тавьсан галд өртсөн ой мод

23

Ойн түймрийн голомт руу ус цацаж буй цэргийн албан хаагч

24

Ригу мужид санаатайгаар тавьсан галд өртсөн ой мод

3
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл