Сурталчилгаа (15)
Хаах

Гэртээ KFC тахиа, бургер хийж идэцгээе!

Хүн төрөлхтний санааг үргэлж гурван зүйл зовоож байдаг. Ертөнцөд бид ганцаарддаг уу? Амьдралын утга учир юу вэ? Түргэн хоол яагаад ийм амттай байдаг юм бол? гэх мэт асуултууд. Харин эхний хоёр асуултанд та өөрөө хариулах ч сүүлийн асуултын хариуг бид танд өгч чадна. Учир нь түргэн хоолны газрууд хоолондоо өвөрмөц хүнсийг хэрэглэдэггүй. Хамгийн гол нь яг жор, стандартын дагуу хийхэд л хангалттай байдаг. Ингээд танд амтат бургер, тахиа гэх мэт түргэн хоолыг гэртээ хийж идэх жоруудыг хүргэхээр бэлтгэлээ.

Гэртээ KFC тахиа, бургер хийж идэцгээе!

1 KFC-ийн тахиа

KFC-ийнхэн тахиа бэлдэхдээ 11 төрлийн амтлагч хийж болгодог байна.  Гэхдээ гэр бүлийн хүрээнд заавал эдгээр бүх амтлагчийг хийх хэрэггүй гэдэгтэй та санал нэгдэж байгаа биз дээ?

Орц:

  • 1\4 стакан гурил
  • 1 хоолны халбага давс
  • 1 хоолны халбага перец
  • 2 цайны халбага тахианы махны амтлагч
  • 4 ширхэг тахианы гуя

Хийх арга:

Гурил болон бусад амтлагчуудаа бүгдийг нь нэг саванд хийж холино. Дараа нь усанд дэвтээсэн тахианы махаа амтлагчтай савандаа хийнэ. Ингээд тосоор тосолсон хайруулын тавганд хийж 190 градус хүртэл халаасан шарах шүүгээнд шарна. 45-50 минутын дараа тахианы мах тань бэлэн болно.

KFC-ийн тахиа

2 Дани маягийн хот дог

Энэхүү хот догийн хамгийн гол орц нь шаржигнасан сонгино юм. Та эхлээд сонгиноо нарийхан хэрчээд шаргал өнгөтэй болтол нь хуурна. Дээрээс нь давс, перец хийгээд хуурай гурил цацна. Гурилаа түлэхгүйн тулд дахин сайн хутгах хэрэгтэй.

Сонгиноо салфеткан дээр тавьж тосыг нь шингээж авна. Ингээд зайдсаа шараад, бургерний талхны завсар хавчуулаад дээрээс нь кетчуп болон гич хийнэ. Хамгийн сүүлд шарсан сонгино болон хэрчсэн өргөст хэмхийг завсар нь хавчуулах хэрэгтэй.

Дани маягийн хот дог

3 Шарсан төмс

Гэр аргаар хийсэн шарсан төмс ч гэсэн сайхан амттай байдаг. Хэдэн ширхэг төмс арилгаад ойролцоогоор нэг нэг сантиметрийн хэмжээтэй хэрчинэ. Дараа нь 10 минутын турш хүйтэн усанд хийж, илүүдэл цардуулыг гаргана. Ингээд цаасан алчууранд хаттал нь арчих хэрэгтэй.

Хийж буй төмсний хэмжээнээсээ 4 дахин их хэмжээний ургамлын тос хийж 180 градус хүртэл халаана. Тосоо халсан эсэхийг шалгахын тулд нэг ширхэгийг хийж үзэх бөгөөд хэрвээ дээш гарч ирвэл тосыг халсан байна гэж үзээд бусад төмсөө хийх хэрэгтэй. Төмснүүд шаргал өнгөтэй болмогц хутгаад дахин нэг минут байлгана. Төмсөө бэлэн болсны дараа тавган дээр тавиад дээрээс нь бага зэрэг давс цацах хэрэгтэй. Хэрэглэсэн тосоо дахин хэрэглэхийг хориглоно.

Шарсан төмс

4 Бургер

Эцэст нь түргэн хоолны хаан болох бургер хийх жорыг хүргэе.

Өөхгүй үхрийн мах аваад том хэмжээтэй машиндаж өөрийн хүссэнээр амтлана. Ингээд 2-3 см-ийн зузаантайгаар махаа хавтгайлж, урьдчилан 215-220 градус хүртэл халаасан шарах шүүгээнд шарна. Шарахад ердөө л 25 минут байхад л хангалттай.

Харин одоо бургернийхээ талхыг доод хэсэг нь их байхаар хуваана. Доод хэсэг дээр нь бүх орц тавигдах учир хоёр талаас нь шарах хэрэгтэй. Ингэж шарсан тохиолдолд сүмс бургерны талханд шингэхгүй.

Өөрийн хүссэн сүмсийг түрхэнэ. Мөн хүнсний ногоо, мөөг, гахайн мах, өндөг ашиглаж болох бөгөөд бүгдийг нь давхарлана. Ингээд амтат бургер бэлэн боллоо.

Бургер

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл