Сурталчилгаа (15)
Хаах

20-р зууны секс бэлэг тэмдэг Бетти Пейж гэж хэн бэ?

95 жилийн өмнө 4 сарын 22-нд үзэсгэлэнт бүсгүй Бетти Пейж (Bettie Page) Нэшвиль хотод төрсөн бөгөөд тэрээр 1950-иад оны үеийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Бетти тухайн үед эротик болон пин-ап (pin-up) төрлийн зураг авалтанд оролцдог байсан бөгөөд нэлээд алдартай нэгэн байсан юм.

20-р зууны секс бэлэг тэмдэг Бетти Пейж гэж хэн бэ?

Түүх судлаачид түүнийг АНУ-ын сексийн хувьсалд өөртчлөлт оруулсан нэгэн хэмээн үздэг байна. Беттигийн талаар олон тооны ном зохиол, зурагт хуудас болон түүний амьдралын түүхийг харуулсан кино хүртэл бий. Түүний хар үс, цэнхэр нүд, үсний чёлк нь одоог хүртэл бүсгүйчүүдийн дунд трэнд болсоор байгаа билээ.

 

1

Бетти Пейж “Playboy” сэтгүүлийн зураг авалтанд оролцож байсан анхны моделиудын нэг болсон бөгөөд 1955 онд уг сэтгүүлийн нүүрийг өөрийн нүцгэн зургаараа чимэж байжээ. Мөн тус онд тэрээр “пин-ап хатан” хэмээх цолны эзэн болсон байна.

2

1950-иад оны үед тэрээр дэлхийн хамгийн алдартай модель байсан.

3

Тэр Америкийн маш олон гэрэл зурагчид болон кино найруулагчидтай хамтран ажиллаж байжээ. Бетти захиалагчийн хүсэлтээр "садомахизм"-ын (sadomahizm) төрлийн кино зураг авалтанд ихээр оролцдог байсан.

4

Тэр эхээс 6-уулаа байсан бөгөөд түүнийг 10 настай байхад эцэг эх нь салсан байна. Амжиргааны түвшин нь маш муу байсан учир Беттигийн ээж хүүхдүүдээ асрамжийн газар жилийн хугацаанд үлдээж ажил хийхээр болжээ.

5

Бетти багадаа сурлага сайтай байсан бөгөөд багш болохыг хүсэж байсан гэнэ. Нэгэн өдөр сургуулийнхаа жүжгийн дугуйланд явснаар тэрээр жүжигчин болох хүсэл мөрөөдөлд автсан байна.

6

Тэрээр жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөж Нью-Йоркт ирсэн боловч жүжигчин болж чадаагүй бөгөөд нарийн бичгээр ажиллаж эхэлсэн байна. Харин Бетти азаар нэгэн гэрэл зурагчинтай танилцаж тэрээр анхныхаа пин-ап төрлийн гэрэл зургаа даруулсан байна.

7

Ийнхүү ахны зургаа авахуулсанаар түүний амжилтын эхлэл тавигдаж байжээ. Үүнээс хойш түүний нэр хүнд маш хурдан өсөж, нэр алдарт ч богино хугацаанд хүрсэн байна.

8

Хэдийгээр тэрээр ихэнхидээ нүцгэн зургаа авахуулдаг байсан ч түүний зургууд порно төрөлд хамаардаггүй.

9

Тухайн үеийн пин-ап моделиуд хэдхэн сарын турш алдартай байдаг байсан бол Беттигийн алдар хүнд олон жилийн турш үргэлжилсэн байна.

10

1959 онд буюу 36 насандаа Бетти загварын ертөнцөөс холдож, Христийн байгууллагад ажиллах болжээ.

11

Беттигийн гол имиж нь дунд зэргийн урттай хар үс, гурвалжин чёлк, торон трико болон улаан уруулын будаг байсан юм.

12

1959 оноос Бетти шоу-бизнесээс бүр мөсөн холдсон бөгөөд түүний дүрийг бүтээж байсан бусад жүжигчид дүрдээ огтхон орж чадахгүй байжээ.

13

1979 онд түүнийг шизофрени буюу сэтгэцийн өвчтэй хэмээн оношилсон байна. Ингээд Беттиг эмнэлэгт хэвтүүлж түүнийг бараг  2 жил шахуу галзуугийн эмнэлэгт эмчилж байжээ.

14

Харин дараа нь түүнийг зодоон хийсэн хэргээр баривчилсан боловч сэтгэл санааны байдлаас нь болж буруугүй хэмээн үзэж эмчийн хяналтанд оруулсан байна.

15

Харин Бетти 1992 онд эрх чөлөөтэй нэгэн болжээ. Харамсалтай нь Бетти 85 насандаа буюу 2008 онд уушгины хатгалгаа өвчний улсаас болж нас баржээ.

16

Хью Хефнер (Hugh Hefner) болон Бетти нар...

17

Энэхүү зурган дээр алдарт модель Анна Николь (Anna Nicole), Памела Андерсон (Pamela Anderson) болон Бетти Пейж нар. Бетти уг зурган дээр 80 настай байжээ.

18

Орчин үеийн зарим алдартангууд жишээ нь: Дита фон Тиз (Dita Von Teese) санаатайгаар Беттигийн имижийг дуурайдаг байжээ. Дита фон Тиз тайзнаа төдийгүй, өдөр тутмын амьдралдаа ч Беттиг дуурайдаг гэж олон хүмүүс ярьдаг.

19

Дитагийн үсний засалт Беттигийн үсний засалттай төстэй боловч тэрээр хэзээ ч гурвалжин чёлк тавьдаггүй байжээ.

20

Харин дуучин Кэти Перри (Katy Perry) үргэлж чёлк тавьдаг байсан бөгөөд энэ нь Беттитэй маш ижилхэн харагддаг байжээ.

21

Уругвайн жүжигчин, дуучин Наталия Ореро (Natalia Oreiro) хар үс болон улаан уруулын будгийг өөрийн имиж болгодог нь гадаад төрхөөрөө Беттитэй маш ижилхэн харагддаг нэгэн байжээ.

22

Хэдийгээр Бетти аль хэдийн хорвоог орхисон ч түүний загвар, хэв маяг одоо хүртэл тайзнаас буух болоогүй бололтой. Учир нь түүнийг дуурайх хүн маш олон боловч тэд зөвхөн дуураймал загвар гэдгээ мартаж болохгүй. Өөрийгөө түүнээс өөр гэдгийг батлахын тулд онцгой имижтэй байх хэрэгтэй. Жишээ нь: Мэрилин Монрогийн дүр төрхийг дэлхий дахинд хэн ч мартаагүй байгаа билээ.

23

Олон жүжигчид халуухан бүсгүй болох Беттигийн дүрийг туршиж үзэхийг хүсдэг байна. Жишээ нь: Антониа Рубина халуухан бүсгүй Беттигийн дүрийг бүтээжээ.

24

Австралийн загвар өмсөгч, жүжигчин Меган Гейл (Megan Gale) зураг авалтынхаа үеэр Беттиг мөн л дуурайсан байна.

25

Америкийн дуучин, бүжигчин Николь Шерзингер (Nicole Scherzinger) Беттитэй ижил чёлк хүртэл тавиулж байжээ.

Сурталчилгааны багийнханд Беттигийн имиж маш их таалагддаг учир, түүний дүр төрх, имиж өнөөг хүртэл сурталчилгаанд мөнхөрсөөр байна.

10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл